Аргентин улсад нас барсан өвчтөн эмэгтэй эмнэлэгт хүрэлцэн ирж хамгаалагчтай яриа өрнүүлжээ. Энэ бүхнийг бичсэн камерын бичлэг олны анхаарлыг татсаар байна

0

Хачирхалтай тохиолдол. Үүнийг шизофрени эсвэл далдын хүчээр тайлбарлаж болох юм. Товчхондоо, хамгаалагч нас барсан өвчтөнтэй уулзжээ. Ийм зүйл үнэхээр болсон юм. Шөнө дунд Буэнос-Айресийн эмнэлгийн хаалга автоматаар нээгдэхэд хамгаалагч нэгэн өндөр настай эмэгтэй зогсож байгааг харжээ. Эмэгтэй өөрийгөө “жижүүрийн эмчтэй уулзах зайлшгүй шаардлагатай” байна гэж хэлсэн ба өөрөө бараг явж чадахгүй болсон эмгэнд хамгаалагч тэргэнцэр авчирч өгье гэхэд хэрэггүй гэж хариулжээ. Ингээд эмчийг хүлээгээд үүдний сандал дээр түр суув.

Эмч дээрээс бууж ирэхэд хамаг асуудал үүссэн аж. Өвчтөн хаана байна гэж эмчийг асуухад хэн ч байсангүй. Энэ үед хамгаалагч яахаа мэдэхээ больжээ – энд тэнд харвал ямар ч эмгэн харагдсангүй. Тэрээр хяналтын камер шалгаж үзлээ – тэнд автомат хаалга нээгдэж байгаа нь тодхон харагдана, дараа нь тэр хий хоосон зүйлтэй ярилцах ажээ. Эмч хамгаалагчаар дуудуулсан өвчтөнийг өөрийн бүртгэлээс шалгаж үзэхэд ийм өвчтөн өмнө нь үнэхээр ирсэн, даанч нэг хоногийн дараа нь өөд болсон гэсэн бүртгэл гарч иржээ.

Энэ явдлаас өмнө хамгаалагчийн талаар ямар нэгэн гомдол гарч байгаагүй, тэр ч урьд нь ийм хачин зүйл ярьж байгаагүй, сэтгэцийн хувьд хувьд цоо эрүүл саруул нэгэн. Энэ нь пранк байсан эсэх нь тодорхойгүй. Ямартай ч орон нутгийн телевизээр багагүй шуугиан тариад байна.

Хамгаалагч хэсэг хугацаанд “эргүүтсэн” байж болох, харин хаалганы хувьд техникийн саатлаас болоод өөрөө онгойж хаагдсаныг ч үгүйсгэхгүй юм.

Уншигч та ямар таамаглал дэвшүүлж байна вэ? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

23
ГайхмаарГайхмаар
7
Ха ХаХа Ха
6
ТэнэглэлТэнэглэл
6
ГоёГоё
5
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *