Жинхэнэ нэр нь бидний мэддэгээс огт өөр 14 алдартан. Тэдний үнэнч шүтэн бишрэгчид нь хүртэл энэ тухай мэддэггүй

0

Зарим тохиолдолд алдартнууд өөрсдийгөө нууц нэрээр ил болгох эсвэл өөр нэр хэрэглэх нь илүү амжилт дагуулж болно гэж үздэг тул нэрээ, бүр овгоо ч солиулах нь бий.

Манай сайт уншигч танд өөрсдийнх нь жинхэнэ нэр бидний мэддэгээс огт өөр 14 алдартанг танилцуулах гэж байна. Тэдний үнэнч шүтэн бишрэгчид нь хүртэл энэхүү нууцыг нь тэр бүр мэдээд байдаггүй гэнэ.

Ornella Muti / Francesca Romana Rivelli

© Thierry Carpico/Everett Collection

Франческа Ривелли анх 15 настайдаа “La esposa más hermosa” кинонд тоглох үедээ Орнелла Мути хэмээх нууц нэрийг ашиглаж байжээ. Киноны найруулагч Дамиано Дамиани (Damiano Damiani) залуу жүжигчинг италийн алдарт жүжигчин Луйза Ривеллитэй (Luisa Rivelli) андуурал үүсгэж магадгүй тул нэрийг нь сольж байсан гэдэг.

 

Ralph Lauren / Ralph Lifshitz

© ASSOCIATED PRESS/East News

Оросын Эзэнт Гүрэнд цагаачилсан еврей гэр бүлээс гаралтай нэрт загвар зохион бүтээгч Ральф Лифшиц 16 насандаа өөрийн овгоо илүү сонсголонтой болгон сольж байжээ.

 

Jean-Claude Van Damme / Jean-Claude Camille Francois Van Varenberg

© Michael Bowles / BEImages/EAST NEWS

Тэрээр нэрийг нь англи хэлтэй хүмүүс дуудахад хүндрэлтэй байсан тул нэрээ сольсон гэжээ.

 

Nastassja Kinski / Nastassja Aglaia Nakszynski

© MARIA LAURA ANTONELLI/AGF/SIPA/EAST NEWS

Түүний аавыг Клаус Кински гэдэг байсан бөгөөд охиндоо Ф.Достоевскийгийн “Солиот” романы гол дүрийн хоёр баатрын нэрийг өгсөн ажээ. Харин охин нь хожим өөрийн эцгийн овгийг сэргээн авчээ.

 

Vivien Leigh / Vivian Mary Hartley

© EAST NEWS / Mary Evans Picture Library

Жүжигчний замналаа эхэлж байх үед түүний агент Жон Гиддоа (John Giddoa) түүний нэрийг эмэгтэй жүжигчинд тохиромжгүй нэр гэж үзээд Април Морн (April Morn) хэмээх нууц нэрийг санал болгосон ч жүжигчин бүсгүй өөрөө татгалзаж, Вивьен Ли хэмээн нэрээ сольжээ.

 

Angelina Jolie / Angelina Voight

© Marco Provvisionato / IPA/SIPA/Sipa Press Russia/East News

Анжелина Жолигийн жинхэнэ овгийг Войт гэдэг ажээ. Гэвч аавтайгаа харилцаа муутай байсан тул овгоо Жоли гэж дуудуулах болжээ.

 

Blake Lively / Blake Brown

© Invision/Invision/East News

Түүний жинхэнэ овог Браун боловч тэрээр ээжийнхээ Ливли овгоор дуудуулдаг байна.

 

 

Antonio Banderas / José Antonio Domínguez Bandera

© Steven Bergman/AFF-USA.COM / MEGA/EAST NEWS

Түүний жинхэнэ нэр испани соёлын дагуу хэт урт байсан тул мэргэжлийн шаардлагаар богино хувилбар болох Антонио Бандерасыг хэрэглэх болжээ. Бандера гэдэг нь түүний ээжийн овог бөгөөд үүний төгсгөлд нэг үсэг нэмж өөрийн урлагийн нэрийг зохиосон байна.

 

Liv Tyler / Liv Rundgren

© VNX/Capital Pictures/Capital Pictures/East News

Лив Тайлер олон жилийн турш өөрийгөө Тодд Рандгрены охин хэмээн бодож явсан гэдэг. Гэтэл түүний жинхэнэ аав нь “Aerosmith” нэрээр олонд танигдсан дуучин Стивен Тайлер байсан бөгөөд улмаар өөрийн овгоо Тайлер болгосон ажээ.

 

Bruno Mars / Peter Hernández

© brunomars / instagram

Петер Эрнандезийг дэлхий нийтээр Бруно Марс нэрээр нь мэднэ. Түүнийг Бруно гэж нэрлэх болсон шалтгаан нь мэргэжлийн бөхийн дэлхийн аварга Бруно Саммартинотой адилхан харагддаг байснаас үүдэлтэй ажээ.

 

Alicia Keys / Alicia Augello Cook

© VALERIE MACON/AFP/East News

15 удаагийн Греммийн шагналт дуучин бүсгүй маань олны дунд зөвхөн тайзны нэрээрээ л алдаршсан ажээ.

 

Michael Kors / Karl Anderson

© MCMULLAN CO/SIPAUSA/SIPA/EAST NEWS

Америкийн нэрт загвар зохион бүтээгч Майкл Корсын жинхэнэ нэрийг Карл Андерсон Жуниор гэдэг ажээ. Тэрээр 19 настайгаасаа хойш загварын ертөнцөд хөл тавьсан бөгөөд өдгөө энэ салбарт маш амжилттай яваа эрхэм билээ.

 

Bonnie Tyler / Gaynor Hopkins

© Retna/Photoshot/REPORTER/East News

Тэрээр анх Уэльсын алдарт дуучин Мэри Хопкинстой (Mary Hopkins) нэр нь андуурагдах болсон тул Шэрэн Дэвис (Sharen Davis) гэж нэрээ солиулж байжээ. Хожим “RCA Records” студитэй гэрээ байгуулах үед студийн зүгээс түүнд тайзны шинэ нэр олохыг санал болгожээ. Улмаар алдартан бүсгүй маань Бонни Тайлер нэрийг сонгосон түүхтэй.

 

Joaquin Phoenix / Joaquin Bottom

© Xavier Collin/Image Press Agency/BWP Media/East News

Түүний жинхэнэ овог Боттом байсан боловч эцэг эх нь түүнийг домгийн шувуу болох Финиксийн нэрээр овоглохоор шийдсэн гэдэг.

Хэрэв таныг нэр алдарт хүрэхэд нэр тань чухал гэж үзвэл та нэрээ солиулах байсан уу?

6
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *