Метал порлон – гэр ахуйн хамгийн найдартай туслах. Гутлаа ч цэвэрлэнэ, зэв ч арилгана, бас…

1

Метал үрүүр эсвэл угаагч нь айл бүрийн угаалтуурт байдаг билээ. Бидний ээж, эмээ нар угаалтуур, хийн зуух, ширмэн тогооны хөө тортогийг цэвэрлэх, түүнчлэн шарах шүүгээний тосыг цэвэрлэхдээ дандаа ашигладаг байсан.

Гэрийн ахуйд зориулсан уг төмөр угаагчийг өдөр тутмын амьдралдаа хэрхэн хэрэглэх талаарх 9 аргыг танилцуулж байна.

1. Хайч ирлэх

Хэрэв гэрийн хайч мохсон бол метал угаагчийг хэд хэдэн удаа хайчлах үйлдэл хийнэ. Ингээд нэг их хүч заралгүйгээр ирлэж болно.

2. Гутал цэвэрлэх

Резин улыг метал угаагчаар хэд үрэхэд нэг сумаар хоёр туулай буудсан гэж ойлгож болно.

3. Зэв арилгах

Жижиг эсвэл тахир хэлбэртэй төмөр эдлэлийн зэвийг тун амархан арилгаж болно.

4. Модыг сэргээх

Жижиг үрүүртэй төмөр угаагчийг хэсэгчлэн тасдаад цэвэр цууны хүчилтэй 3 аяганд жигд хийнэ. Нэг хоног болгосны дараагаар төмөр угаагч уусан модонд түрхэж болох шингэн болсон байна. Үр дүн гайхалтай болно гэдэгт итгэж болно!

5. Гадаргууг өнгөлөх болон зүлгэх

Метал угаагчийг модон гадаргууг зүлгэх цаасан үрүүлийн адил ашиглаж болох бөгөөд энэ нь хүрэхэд хэцүү орчныг зүлгэхэд нэн тохиромжтой. Метал угаагчийг будахын өмнө, хуучин давхаргыг зүлгэн гадаргууг бэлтгэхэд ашиглаж болно.

6. Эрэг шураг хүчитгэх

Төмөр угаагчийн хэд хэдэн утсыг сугалан авч нүхэндээ холхисон шургийг хүчитгэж болно. Үүний тулд шургийг утсаар ороон буцаан эрэгдэхэд л хангалттай.

7. Мэрэгч амьтдаас хамгааалах

Хулгана гүйлдээд байгаа нүх олж харав уу? Уг нүх болон цоорхойд метал угаагч тавина. Тэд төмөр утас мэрж чадахгүй учир энэ нүхээ үүрд мартахаас өөр аргагүй болно.

8. Угаалтуурын хоолой бөглөрөхөөс сэргийлэх

Хэрэв танай гэрийн угаалтуурт шүүлтүүүр байхгүй бол төмөр угаагчийг хийхэд л хангалттай. Төмөр угаагч нь ус сайн нэвтрүүлэхийн зэрэгцээ элдэв хог хаягдал шүүлтүүр тавьсан мэт шүүгдэж хоцорно. Гэр ахуйд нэн тохиромжтой бяцхан заль!

9. Гал асаах

9 вольтийн батерей болон төмөр угаагчийн тусламжтайгаар гал асааж болдог. Үүний тулд угаагчийг сайтар ороогоод хоёр талын үзүүрийг батерейн 2 туйлд барина. Маш болгоомжтой хийхгүй бол хуруугаа түлэх аюултай.

Бага зэрэг бүтээлч санаагаар хандахад л гэр ахуйн олон асуудлыг шийдвэрлэх боломжтой. Харин таны урын санд ямар ямар арга байдаг вэ?

11
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Purevjav Nasaa

    Purevjav Nasaa

    2017/08/13 at 18:46

    Хэрэгтэй л юм байна шүү.

  2. Batbold Bagaabazar

    Batbold Bagaabazar

    2017/08/14 at 00:25

    ghde hododnd muu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *