Дауны синдромтой загвар өмсөгч Жессика гоо сайхныг хүн өөрөө бүтээдэг гэдгийг өөрийн биеэр харуулж явна

1

Бидний дэлгэцээр харж дадсан алдартнуудын өнөөгийн амжилтын цаана ямар их хичээл зүтгэл, хүч хөдөлмөр байдгийг бид төдийлөн сайн мэддэггүй билээ. Иймээс ч алдартнуудын жинхэнэ хичээл зүтгэлийг зөвхөн тэдний эргэн тойрны хүмүүс л сайн мэддэг биз ээ. Манай сайт уншигч танд дауны синдромтой моделийн хүсэл мөрөөдөлдөө хүрсэн түүхийг хүргэж байна.

© jessica_model99 / Instagram

Өдгөө 22 настай, Венесуэль улсын Валенсиа хотод амьдардаг Жессика Жакинто төрөлхийн дауны синдромтой боловч өөрийн хүсэл мөрөөдлийн төлөө шантралгүй зүтгэсээр яваа нэгэн билээ. Тэрээр асар их хүч хөдөлмөр, хичээл зүтгэлийнхээ үр дүнд өдгөө загварын тайзнаа чамгүй амжилттай буй загвар өмсөгчдийн нэгээр нэрлэгдэж байна.

Тэрээр өөрийн уян зөөлөн байдал, гоо үзэсгэлэн, чамин дэгжин хэв маягаараа бусдын анхаарлыг татдаг бөгөөд энэ бүх амжилт нь ээжтэй нь холбоотой хэмээн тэрбээр өгүүлжээ.

© jessica_model99 / Instagram © jessica_model99 / Instagram

14 наснаасаа тэрбээр ирээдүйн зорилгынхоо төлөө гимнастик, усанд сэлэлт, гүйлтээр хичээллэж эхэлжээ. Гэсэн ч тэдгээр спортоор хичээллэхдээ төдийлөн аз жаргалыг мэдрэхгүй байгаа охиноо харсан Янира бүсгүй охиндоо урам зориг өгөхөөр дауны синдромтой гоо охидын тэмцээнд охиноо оруулсан аж. Ийнхүү загварын тайзнаа туйлын аз жаргалтай харагдаж байсан охиноо хараад тэрбээр загвар өмсөх нь охиных нь дуртай зүйл болохыг ойлгосон гэжээ.

© jessica_model99 / Instagram © jessica_model99 / Instagram

“Миний хувьд загвар өмсөнө гэдэг дуртай хичээлээ хийхтэй л ижил зүйл байсан. Өөрөө өөрийгөө ялан дийлэхийн тулд өөрийгөө тултал дaйчилж, хичээл зүтгэл гарган байж би энэ амжилтад хүрсэн гэж боддог. Өөрөө өөрийгөө ялан дийлж, өөртөө итгэх итгэлийг олж авах үед яг л миний дотор өөр хэн нэгэн гарахаа хүлээгээд байж байсан мэт санагддаг” хэмээн Жессика өгүүлжээ.

© jessica_model99 / Instagram

Эхэндээ ээж нь охиныхоо оролцох боломжтой бүх л тэмцээнийг эрж хайн охиноо бүртгүүлж оруулдаг байсан бөгөөд удалгүй нутгийн нэгэн загвар зохион бүтээгч Жессикаг хамтран ажиллахыг урьж, дэргэдээ ажиллуулах болжээ.

© jessica_model99 / Instagram © jessica_model99 / Instagram

Түүний ээж, “Венесуэль улсад эдийн засгийн байдал хүнд байгаатай холбоотойгоор амжилтад хүрэх боломж улам бүр хүнд болсон. Охиноо олон загварын агентлагуудтай холбогдсон ч эргэж холбогдоно гээд л дахиж залгадаггүй байсан. Гэсэн ч түүнийг хүсэл мөрөөдөлдөө хүрэхэд нь туслахдаа би хэзээд таатай байх болно” хэмээн өгүүлжээ.

© jessica_model99 / Instagram

Загвар өмсөхийн зэрэгцээ Жессика Венесуэлийн Улаан загалмай нийгэмлэгт ажиллаж, сайн үйлсийн аянд идэвхтэй хамрагддаг ажээ. Энэ тухайд тэрбээр, “Улаан загалмай нийгэмлэгийн нэг хэсэг байж, бусдад тусалдагтаа би таатай байдаг. Энэ хүмүүстэй хамт ажиллаж эхэлснээр би хийж буй бүхэндээ сэтгэл зүрхээ шингээж байх хэрэгтэйг сурсан. Бас би бүжгийн сургалтад хамрагдаж, скейтээр гулгаж сурах гэх мэт өөрийгөө бүх талаар хөгжүүлэхийг зорьдог” хэмээжээ.

© jessica_model99 / Instagram © jessica_model99 / Instagram

Харин түүний ээж Янира, “Ээж хүний хувьд охин нь хэдий эрүүл мэндийн тодорхой шалтгаантай ч үүнийгээ үл хайхран хүсэл мөрөөдлийнхөө төлөө ийн тэмцэж байгааг харахад сайхан байдаг. Дауны синдромтой хүүхэдтэй олон ч эцэг эхчүүд биднээс зөвлөгөө хүсч захидал илгээдэг” гэжээ.

© jessica_model99 / Instagram

Тэрбээр тэдгээр хүмүүст,

  • Шинэ зүйлсийг туршиж үзэхээс хэзээ ч битгий татгалз.
  • Хүүхдэдээ өөрийн хүсэл мөрөөдлийг бүү тулга. Үр дүн хурдан гарахгүй байгаад ч бүү гутар.
  • Аливаа зүйлс тийм ч хялбар байдаггүйг санаж хүүхдээ яаруулж, бусдыг даган дуурайхыг хүсэх хэрэггүй.
  • Хүүхдээ бусадтай бүү харьцуул. Хүн бүр өөр өөр өгөгдөлтэй хэмээн зөвлөдөг аж.
© jessica_model99 / Instagram

Түүнчлэн тэрээр охиных нь өнөөгийн амжилт бол 10 жилийн тасралтгүй хөдөлмөрийн үр дүн гэдгийг тодотгон өгүүлжээ. Харин Жессика, “Эцэг, эх маань намайг өдөр бүр шантрахгүй хичээж байгааг харахад л баяртай байдгаа хэлдэг байсан. Өдөр бүр л өчигдрөөсөө илүү байхыг хичээдэг” хэмээжээ.

Гоо үзэсгэлэн гэж таны хувьд юу вэ?

29
БахархмаарБахархмаар
8
ГоёГоё
4
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *