Хятадууд яагаад эзгүй элсэн цөлд 552 км үргэлжлэх асар урт хурдны зам тавьсан бэ?

0

Хятадын хойд хэсэгт дэлхийд томд тооцогдох элсэн цөл оршдог. 300 гаруй мянган километр талбайтай элсэн цөлийг Такла-Макан гэнэ. Чухам энэ л эзгүй цөлд хятадууд маш үнэтэй хурдны зам тавьжээ.

yandex.net

Зах хязгааргүй элсэн цөлд дурайн харагдах засмал зам

Элсэн цөлд унах жилийн хур тунадас нь ердөө 25 орчим мм, харин ууршилт нь 150 дахин их явагддаг. Дэлхийн дулаарлаас болоод элсний 85 хувь нь мөнхийн хөдөлгөөнд оршиж байгаа юм. Такла-Макан – элсний нүүдлээрээ дэлхийд хоёрдугаарт бичигддэг. Өвөл, зуны агаарын хэм -25 хэмээс +40 хэмийн хооронд хэлбэлзэнэ. Ямар ч амьд амьтанд аюултай газар. Тэгээд хятадууд яагаад энд ийм засмал зам тавьж байгаа юм бэ?

yandex.net

Бүх хүндрэл, төслийн өндөр өртөг зэргийг даван туулж барилгачид хоёр жилийн дотор “амьд” элсэн дундуур нүүдэлдэг элсэн цөлийг гаталсан хамгийн урт замыг барьж дуусгаж чадлаа. Засмал зам нийт 552 км урт үргэлжлэх бөгөөд элсэн цөл дундуур 446 км-ыг туулж өнгөрнө. Засмал замын километр тутамд Хятад улс 14 сая ам.доллар зарцуулжээ.

 

Барилгын ажил

yandex.net

Засмал замыг тавих урт удаан, хүнд ажил дууссаны дараа ашиглалтын асуудлууд үүсжээ. Засмал зам байсхийгээд л элсэн шуурганы дараа элсэндээ дарагдаж байлаа. Харин инженерүүд гарах гарцыг олсон юм: тэд зүлэгжүүлэх нүсэр ажлыг эхлүүлэхээр шийджээ. Зам дагуу хуурай уур амьсгалд тэсвэртэй скасаулын нэг төрлийг тариад зогссонгүй. Ногоон ургамлыг услах зорилгоор услалтын системийг нь ч шийдэж өгчээ. Усны эх үүсвэрийг гүний уснаас авч байгаа юм.

yandex.net

Зүлэгжилтийг туршилтын байдлаар эхний ээлжинд замын 6 километрт тарьжээ. Туршилт амжилттай болсон тул нийт замыг зүлэгжүүлэх ажилдаа орсон байна. 2005 он гэхэд зам дагуу 18 сая суулгац суулгаж дуусгасан юм. Засмал замыг элснээс хамгаалах уг суулгацын өргөн нь 72-78 метр үргэлжилнэ. Энэ нь дэлхийн хэмжээнд хамгийн томд тооцогдох “элсэн цөлийн ногоон хонгил” юм.

4 километр тутамд зам арчилгаа, зүлэгжилтийн арчилгааг хариуцсан цэгүүд байрлуулжээ. Цэг болгон дээр хоёр хүн ажилладаг. Мэдээж зам дагуу түргэн хоолны газар, шатахуун түгээх цэгүүд мөн ажиллаж байгаа.

yandex.net

Тэгээд, яах гэж?

Хятадуудад яагаад ийм зам хэрэг болов?

Элсэн цөлийн хоёр хязгаарт Бугур, Ния тосгод орших бөгөөд энэ нутгийн ард иргэд элсэн цөлийг хэдхэн цагийн дотор л туулах болжээ. Ямар ч хүндрэлгүйгээр, тав тухтай. Гэхдээ уг төсөл нь үүнээс том зорилготой байв. 20 дугаар зууны эхэнд хий, газрын тосны 1 тэрбум тонн нөөцтэй орд газар илрүүлжээ. Тухайн үед технологийн хөгжил, дэд бүтэц бүрэн хөгжөөгүйгээс болоод 1984 он хүртэл ордыг бүрэн ашиглаж чадаагүй байв.

yandex.net

Газрын тосны тээвэрлэлт асуудалтай тулгарч байснаас гадна үнийн хувьд ч өндөр байсан тул Таримын замыг барих шийдвэрийг гаргасан ажээ. 1999 онд нүүдэлдэг элстэй цөлд баригдсан хамгийн урт засмал замаараа Гиннесийн номд бичигдэх болсон юм.

Хятадын энэ туршлага хүн төрөлхтний ирээдүйд хэрэг болно гэж найдаж байна.

27
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
4
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Bat-Tumur Saranchimeg

    Bat-Tumur Saranchimeg

    2022/02/19 at 18:37

    Mundag yumaa.

  2. Бямба Бямба

    Бямба Бямба

    2022/02/19 at 18:50

    Hugjil

  3. Horichar Mergen

    Horichar Mergen

    2022/02/19 at 18:57

    Хурдны зам биш бн. Хоёрт, critical level гэж зүйлээс шалтгаалж Хятадад аливаа зүйлийг хийх нь ашигтай, үр дүнтэй бх ёстой. 3 сая хүнтэй газар бүх зүйл үр ашиггүй, хэмжээ бага учраас

  4. Enerel Tuvshin

    Enerel Tuvshin

    2022/02/19 at 20:33

    манайх судлах хэрэгтэй дээ. жил бүр эвдэрсэн замаа засдаг улс чинь Монгол шүү дээ. Төв аймгийн Лүнгийн асуудал

  5. にじ にじ

    にじ にじ

    2022/02/19 at 21:13

    Manai shoroo doorn devseestei,,,

  6. Ariuka Bilegee

    Ariuka Bilegee

    2022/02/19 at 22:59

    Suraltsmaar bn ene hujaa naraas.

  7. Bat Bataa

    Bat Bataa

    2022/02/19 at 23:26

    Муу хужаа 😂😂😂

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *