Ковид-19 цар тахлын улмаас Тайланд улсад заануудыг зэрлэг байгальд нь буцаан тавьж эхэлжээ. Учир нь тэднийг үзэх гэж ирдэг байсан жуулчид байхгүй болсон аж

0

Коронавирустэй холбоотой тун ховор гарах эерэг бас сайхан мэдээ дуулгахдаа таатай байна. Дэлхийн өнцөг булан бүрт экологийн нөхцөл байдал сайжирч байгааг та сонссон байх, жишээ нь Энэтхэг, Итали зэрэг улсуудад хүний хүчин зүйлээс болж бохирдсон байсан байгаль орчин онгон байдлаа эргүүлэн сэргээж байгаа билээ. Адил төстэй өөрчлөлт мөн Тайландад болж байна. Заануудыг аялал жуулчлалын лагераас зэрлэг байгальд нь эргүүлэн тавьж эхэллээ, яагаад гэвэл сүүлийн хэдэн сар ганц ч жуулчин ирж үйлчлүүлээгүйтэй холбоотой юм.

Тайландын Чиангмай мужид заануудыг зэрлэг байгальд нь буцаан тавьж байна

Тус мужид коронаварисын цар тахлын улмаас бүтэн хоёр сарын хугацаанд ганц ч жуулчин ирээгүй, тиймээс заан унах хүн байхгүй болсон гэсэн үг. Үүнээс улбаалаад зааны эзэд нь ямар ч орлогогүй болжээ.

 

Заан тэжээж жуулчдад унуулдаг байсан хүмүүс заанаа тэжээж чадахгүйд хүрэв

Жуулчин байхгүй, орлого байхгүй, заанаа тэжээх хоол хүнс байхгүй. Өдөрт 300 кг өвс ногоо иддэг зааныг тэжээх үнэхээр амаргүй. Байгаль хамгаалагчдын үзэж байгаагаар Тайландад 2000 орчим заан үхлийн ирмэг дээр байна, энэ нь аялал жуулчлал зогссонтой холбоотой гэжээ.

 

Заануудыг тээвэрлэх ажлыг заан хамгаалах сан хариуцжээ

Аялал жуулчлалын лагерийн захирал Садуди Серичевид мэхийн ёслох нь зүйтэй. Тэрээр цар тахал дуусахыг хүлээсэнгүй, амьтдыг өлсгөлөнд нэрвэгдэхийг хүсээгүй юм. Хүнлэг ёсоор амьтдын эрх ашгийн төлөө зэрлэг байгальд нь тавихаар шийдсэн ажээ. Энэ тухайгаа ч apnews-д ярилцлага өгчээ. Чухам түүний энэ ярилцлагын дараа зааныг байгальд нь тавьж явуулах албан ёсны хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн байдаг.

 

 

Тээвэр маш өндөр өртөгтэй гарсан тул заанууд хөлөөрөө 150 км зам туулахад хүрэв

Тайландын заан хамгаалах сангийн төлөөлөл болон аялал жуулчлалын лагерийн сайн дурын ажилтнуудын тусламжтайгаар заануудыг Мае Чаем тосгон хүртэл дагалдаж явах болов. Зааны дундаж хурд хүнийхтэй адилхан, ойролцоогоор 7 км/цаг.

 

Хүмүүсийн ярьж байгаагаар заанууд их баяр хөөртэй дуу чимээ гаргаж байгаа, тэд үнэхээр аз жаргалтай харагдаж байна

Эдгээр заанууд сүүлийн 20 жил төрсөн нутагтаа очиж үзээгүй. Тэд маш их аз жаргалтай байх шиг, тэднээс гарч байгаа дуу авиа нь үнэхээр баяр хөөртэй мэт сонсогдоно. Тосгоны ойролцоох гол рүү давхиж ороод л, замд таарах хүүхдүүдтэй тоглоод л…

 

Уг үйл ажиллагаа 4 дүгээр сард эхэлсэн. Гэр рүүгээ одоогийн байдлаар 10 гаруй заан явж байна

Сацуди Серичеви бусад хүмүүсийг ч уг хөтөлбөрт хамрагдаж заануудыг тавьж явуулахыг уриалсан. Санхүүгийн хүнд байдал бүгдийг л нөмөрч байна, энэ үед хүнлэг байх нь хамгийн зөв шийдвэр гэж тэр үзжээ.

17
ХөөрхөнХөөрхөн
4
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Imae Eder

    Imae Eder

    2020/05/14 at 20:01

    🙏🙏🙏

  2. Otgon Amarsanaa

    Otgon Amarsanaa

    2020/05/14 at 20:13

    Ashguidee!

  3. Sodo Sodgerel

    Sodo Sodgerel

    2020/05/14 at 21:47

    Ted erh cholootei bollo

  4. Solongo Gantulga

    Solongo Gantulga

    2020/05/14 at 22:47

    Evii dee odoo l erh duraaraa taivan amidrah ni. Uruvdmuur yumaa

  5. Tumen Minsel

    Tumen Minsel

    2020/05/15 at 00:33

    Ашгүй дээ. Дураараа явж байг хөөрхийс.

  6. Baasanhvv Bolor

    Baasanhvv Bolor

    2020/05/15 at 07:39

    Болж болж ашгүй

  7. Принца Нуриразз

    Принца Нуриразз

    2020/05/15 at 23:09

    ene zaanuud thailandad aimar haragddagshd , ginjlegdtsen bugd uiltsan baidag

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *