Эрчүүдийн зүрх сэтгэлийг гижигдэх, эмэгтэйчүүдийн 10 үсний засалт. Ийм л энгийн байж дээ, бүсгүйчүүд минь!

4

Бүсгүйчүүд үзэсгэлэнтэй харагдахын тулд маш их цаг зарцуулдаг. Эмэгтэйчүүдийн гоо сайхан, гаргаж байгаа золиосны тухайд эрчүүд юу гэж бодож явдаг нь маш сонирхолтой байна.

Энэхүү асуудлыг судалж байтал нэгэн санамсаргүй дүгнэлтэд хүрлээ: эрчүүдийн зүрх сэтгэлийг гижигдэх үсний засалтыг бүсгүйчүүд хоёр тоолоход л хийж чадна. Ийм л энгийн зүйл байж дээ, бүсгүйчүүд минь!

1. Морины сүүл

smalljoys.tv

Спортлог харагдахын зэрэгцээ загварлаг дүр төрхийг улам тодосгож өгөх үсний засалт юм. Эмэгтэй хүний нүүр царайг илүү илэрхийлнэ – өндөр дух, нүүр будалтыг илүү тод харагдуулдаг гэж эрчүүд үзжээ.

 

2. Урт шулуун үс

smalljoys.tv

Зөөлөн, гялалзсан шулуун үс нь эмэгтэй хүнийг улам үзэсгэлэнтэй харагдуулна. Ялангуяа үсэндээ өндөр анхаарал хандуулж чадаж байгааг илэрхийлдэг байна.

 

3. Ретро хэв маяг бүхий үсний засалт

smalljoys.tv

Эмэгтэй хүнийг нууцлаг мөн романтик харагдуулна. Ретро засалтаар үсээ янзлуулсан эмэгтэйг харсан эрчүүд шууд л болзоонд урихыг хүсдэг.

 

4. Замбараагүй овоолсон үс

smalljoys.tv

Хэдий үс нь замбараагүй харагдах боловч чанд эмэгтэйг өөрийн эрхгүй илэрхийлнэ. Эрчүүд энэ эмэгтэйтэй илүү дотно танилцах хүсэл өөрийн эрхгүй төрөх ажээ.

 

5. Хажуугаараа замбараагүй сүлжсэн үс

smalljoys.tv

Энэ засалтанд дэггүй хэв маяг илэрхийлэгдэнэ, гэхдээ эмэгтэй хүний уян зөөлөн чанараа мөн гээсэнгүй. Ийм уран бүтээл эрчүүдийг татах нь дамжиггүй.

 

6. Чөлөөт хэв маягийн доороо сул овоолсон үс

smalljoys.tv

Дөнгөж саяхан орноосоо босоод яаран сандран үсээ боосон юм шиг л харагдана. Гэхдээ загварлаг бөгөөд сэргэлэн цовоо дүр төрхтэй.

 

7. Шулуун үсээ боосон засалт

smalljoys.tv

Эмх цэгцтэй, чанга эмэгтэйг илэрхийлнэ. Ийм бүсгүйтэй ярилцах чин хүсэл эрчүүдэд төрдөг ажээ. Яагаад гэвэл тэд сонирхолтой яриа өрнүүлж чаддаг байна.

 

8. Замбараагүй ороосон үс

smalljoys.tv

Энэ үсний засалт таныг саяхан шүршүүрээс эсвэл бассейнаас гарч ирэв үү гэлтэй… Үнэхээр дур булаам дүр төрх.

 

9. Хажуулдуулсан чёлк

smalljoys.tv

Эрчүүд бүсгүйн нүд рүү орж ирэх энэ чёлкийг засах юм сан гэсэн бодол тээж явна. Унжсан чёлкны цаанаас бүсгүйн нэвт харах харц! Эрчүүдийг нам буулгана.

 

10. Хажуу тийш нь хагалсан сонгодог үсний засалт

smalljoys.tv

Энэ үсний засалтыг хийхдээ хэтрүүлж болохгүй, эс бөгөөс хэтэрхий хажуугаар нь үсээ хагалбал нүүрний хэлбэрийг алдагдуулж болно. Угтаа бол энэ засалт нь орчин үеийн бөгөөд хөгжилтэй харагдуулдаг ажээ.

Эдгээр үсний засалтуудаас та чухам алинд нь илүү дуртай вэ?

22
ГоёГоё
6
Ха ХаХа Ха
5
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Мөнхсайхан Тэлмэн

    Мөнхсайхан Тэлмэн

    2019/09/12 at 13:57

    Erchuudiinh iig uzyaa?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *