“Apple” компани удахгүй хэрэглэгчдийн гар дээр очих iPhone 11 Pro болон Pro Max гар утаснуудыг олон нийтэд танилцууллаа

0

“Apple” 6.1 инч дэлгэцтэй iPhone 11 гар утсаа 699 ам.долларын үнэтэйгээр худалдаалж эхлэх юм байна.

© Apple Inc.

iPhone 11 (699$), iPhone 11 Pro (999$) болон iPhone 11 Pro (1,099$) гар утаснууд тун удахгүй хэрэглэгчдийн гар дээр очих нь, уян хатан шинэ камерын хүчин чадал, шинэ өнгөний сонголтууд болон хамгийн хурдан үзүүлэлт болох A13 Bionic чиптэй. Урд хэсгээсээ өнгөрсөн жилийн iPhone XS, iPhone XS Max болон iPhone XR-тай адилхан харагдана. Харин арын хэсэг нь, 2 мэдрэгч бүхий дөрвөлжин камерьтай.

© Apple Inc.

“Apple” 2019 оны хамгийн үлгэр жишээ гар утаснуудыг манай цагаар өчигдөр орой болж өнгөрсөн арга хэмжээний үеэр олон нийтэд танилцуулсан юм. Энэхүү арга хэмжээ Калифорнийн Apple’s Cupertino дахь Steve Jobs театрт болжээ.

© Apple Inc.

Та iPhone 11, iPhone 11 Pro болон iPhone 11 Pro Max гар утаснуудыг ирэх 5 дахь өдөр буюу 9-р сарын 13-ны өдрийн 17:00 цагаас эхлэн урьдчилж захиалж болох юм байна. Харин эдгээр гар утаснууд 9-р сарын 20-ны өдрөөс эхлэн дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхлэхийг арга хэмжээний үеэр дурджээ.

Ингээд та бүхэнд дээрх шинэ гар утаснуудын үзүүлэлтүүдийг танилцуулъя.

Шинэ iPhone 11 Pro болон iPhone 11 Pro Max гар утас:

  • 2 дэлгэцийн хэмжээ: 5.8 болон 6.5 инч, OLED дэлгэцтэй
  • Super Retina XDR дэлгэц дэмжигч Dolby Vision болон Dolby Atmos-той HDR 10
  • Matte гадаргуутай
  • Арын хэсэгтээ 4x optical zoom камериудтай – өргөн, хэт өргөн, телефото линз
  • Deep Fusion гэх нэртэй камер нэг дор дуу чимээг нэгтгэсэн 9 зураг авна
  • 4 болон 5 цагийн турш цэнэгээ барина
  • Face ID түгжээг богино хугацаанд тайлна
  • Wi-Fi 6 дэмжигч
  • Урд болон арын камериудаар 4K бичлэг хийнэ, сельфи камерын тусламжтай удаашруулсан бичлэг хийж болно
  • Монохромдоо шинэ хөрөг гэрэлтүүлэгчтэй
  • iOS 13 үйлдлийн систем
  • Хурдан хугацаанд гар утас цэнэглэгчтэй
  • Өнгө: Шөнийн ногоон, сансрын саарал, мөнгө, алтан шаргал
© Apple Inc.

 

iPhone 11 гар утсан дээрх шинэ онцлог шинжүүд:

  • 6 өнгөний сонголт, шар, тод ягаан болон Product RED гэх мэт
  • A13 Bionic чип
  • iPhone XR гар утаснаас илүү олон цаг цэнэгээ барина
  • Face ID түгжээг хурдан хугацаанд тайлна
  • Wi-Fi 6 дэмжигч
  • 12 мегапиксел линз бүхий хос камерийн систем: өргөн болон хэт өргөн хэмжээсээр зураг авна (дэлгэц дээр дарж солигддог)
  • Камерь нь шөнийн сонголттой
  • 2 дахин илүү томруулж зураг авч болно
  • Монохромдоо шинэ хөрөг гэрэлтүүлэгчтэй
  • Урд хэсгийн камерь 12 мегапиксель
  • Урд болон арын камериудаар 4K бичлэг хийнэ, сельфи камерын тусламжтай удаашруулсан бичлэг хийж болно
  • iOS 13 үйлдлийн системтэй
  • 699 америк долларын үнэтэй
© Apple Inc.

 

© Apple Inc.

 

Мөн энэхүү арга хэмжээний үеэр цоо шинэ төрлийн iPad болон Watch цувралын 5 дахь бүтээгдэхүүнийг олон нийтэд танилцуулсан юм.

10.2 инч Retina дэлгэцтэй энэ iPad ухаалаг компьютерын гарыг дэмждэг болсноороо онцлогтой болжээ. Арга хэмжээний үеэр, “Манай шинээр зах зээлд нийлүүлэх гэж байгаа энэхүү iPad нь яг л компьютер гэсэн үг. Гэхдээ ямар ч компьютертой харьцуулашгүй гэжээ.” Мөн хажуудаа зориулалтын Marker-тай бөгөөд үүний тусламжтай хэрэгтэй файл, бичвэр, зураг зэргийг тэмдэглэж, Screenshot хүртэл хийх боломжтой юм байна. Видео тоглоом дуртай хүүхэд, залууст хандаж хэлэхэд, энэ iPad, Playstion4 эсвэл XBOX-ийн гартай холбогдоно.

© Apple Inc.

Watch цувралын ээлжит бүтээгдэхүүн болон Watch Series 5-ийн хувьд, дэлгэц нь хэзээ ч цэнэгээ алдаж, унтрахгүй, мэдээж, Retina дэлгэцтэй. Хөнгөн цагаан, ган төмөр, титан болон керамик гэсэн материалуудаар хийсэн. Энэ цаг дээр таны зүрхний ажиллагааг хянах апп-ууд бий. Хэтэрхий чанга дуугарах үед, та дууг багасгах талаар хэлэхэд, цаг өөрөө дууг багасгана. Цаг дээр хийх ажлуудаа төлөвлөх бүрэн боломжтой гэх мэт олон онцлог шинжүүдийг агуулжээ.

© Apple Inc.

Түүнчлэн, Apple-ийн зүгээс Apple Arcade болон Apple TV+ гэсэн шинэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлж байгаа талаараа арга хэмжээний үеэр хэлсэн байна. Apple Arcade 100+ орчим урьд өмнө нь таны хаана ч тоглож байгаагүй шинэ төрлийн тоглоомуудыг багтаасан тоглоомын дэлгүүр юм. Эдгээр тоглоомын тоглоход заавал интернетэд холбогдсон байх шаардлагагүйгээс гадна, нэмэлт худалдан авалт, зар сурталчилгаа гэх зэрэг асуудал танд төвөг учруулахгүй гэдгээрээ онцлогтой болжээ.

© Apple Inc.

Apple TV+ кино контент хүргэдэг платформ бөгөөд сард ердөө 5 америк доллар төлөөд дэлхийн шилдэг цуврал, уран сайхны кинонуудыг Apple-ийн төхөөрөмжүүдээр хүссэн газраасаа, хүссэн цагтаа үзэх боломжийг олгох юм байна. Энэ үйлчилгээ ирэх 11-р сараас идэвхжих гэнэ.

© Apple Inc.
15
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ч. Мягмархорлоо

    Ч. Мягмархорлоо

    2019/09/12 at 23:39

    3 ширэмтэй плитка шиг юмаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *