Мөөгөнцрийг гэртээ эмчилж болно. Өдөрт 2 удаа түрхэхээ мартаж болохгүй…

1

Хумсны мөөгөнцрийг “онихомикоз” гэдэг, эртний грек үгнээс гаралтай “хумс” (ones, onihos), “мөөг” (mukes).  Өнөөдөр хумсны мөөгөнцөр нь маш их тархацтай өвчин болжээ.

Микро дерматофит-мөөгөнцөр нь уг өвчний тархаж байгаа хамгийн том шалтгаан болж байна.

Зөвхөн хумс төдийгүй арьс, үсэнд ч халдварлана. Энэ дундаас хумсны мөөгөнцөр нь илүү таагүй, гоо үзэмж талаасаа сөрөг нөлөөтэй.

 

Гэрийн нөхцөлд мөөгөнцрөөс хэрхэн салах вэ?

Мөөгөнцрийг анагаах олон эмийн бэлдмэл худалдаанд гарч байна. Гар болон хөлийн хумсны мөөгөнцрийг тосон түрхлэг, дусаалга, гель хэлбэрийн бэлдмэлүүд үр дүнтэй эмчлэх ажээ.

Хумсны мөөгөнцрийг богино хугацаанд эмчлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд эмчийн оролцоогүйгээр байгалийн гаралтай бодисоор эмчилж болно. Хамгийн үр дүнтэй арга бол – алимны уксус.

 

Мөөгөнцрийг алимны уксусаар эмчлэх

Уксусын үр нөлөө – халдварласан хэсгийг хүчиллэг бодисоор ариутгаж өвчнийг даамжрахаас хамгаална. Шим тэжээл авах эх үүсвэргүй болсон мөөгөнцөр аажимдаа үхэх ажээ.

Алимны уксусыг байгалийн гаралтай зарим нэг бүтээгдэхүүнтэй хослуулж хэрэглэснээр онихомикозыг ул мөргүй эмчилж болно. Мөөгөнцрийн эсрэг хүчтэй бодисын жор:

Орц:

  • 2 нимбэг
  • 2 хумс сармис
  • 100 мл ус
  • 1 навч розмарин
  • 1 стакан алимны уксус

Бэлдэх арга:

  1. Нимбэгээ нимгэн зүсээд сармисаа цэвэрлэнэ.
  2. Буцалсан усанд нимбэг, сармис, розмарин хийгээд хэдэн минут зөөлөн буцалгана. Хөргөөрэй.
  3. Хөрөнгүүт нь уксусаа хийж сайтар хутгана.
  4. Уусмалыг түрхэхээс өмнө цэвэр савангаар хөл, гараа сайтар угааж цэвэрлээд сайтар хатаана. Чийг нь мөөгөнцрийг үржихэд нөлөөлдгийг мартаж болохгүй.
  5. Хатангуут нь уусмалаа түрхээрэй, өдөрт 2 удаа, мөөгөнцөр ул мөргүй арилтал түрхсээр байна.
  6. Уусмалыг тагтай шилэн саванд хадгална.

 

Мөөгөнцрийг лавандагийн эфирийн тосоор эмчлэх нь

Лавандагийн эфирийн тос нь мөөгөнцрийн эсрэг хүчтэй үйлчилгээ үзүүлнэ.

Арьсны асуудалтай хэсэгт хэдэн дусал эфирийн тосоо дусаагаад хаттал нь хүлээнэ. Өдөрт 3 удаа хэрэглэх заалттай. Үүний зэрэгцээ мөөгөнцрийн эсрэг хоолны дэглэм баримталбал эмчилгээ илүү үр дүнтэй болно.

Мөөгөнцөр эмчлэх ардын уламжлалт эмчилгээний арга их байгаа бөгөөд үр дүнтэй гэж үздэг. Гэхдээ мөөгөнцрийн халдварыг эмчид заавал үзүүлж эмчилгээг эхлүүлэхийг анхаараарай.

Хумсны мөөгөнцөр нь амь бөхтэй. Хэдий эдгэрсэн ч гэсэн дахих магадлал маш өндөр. Тийм учраас эмчийн бичиж өгсөн эмчилгээг ардын уламжлалт эмчилгээтэй хослуулахыг зөвлөж байна.

Эх сурвалж

11
ГоёГоё
8
ХарамсалтайХарамсалтай
8
ТэнэглэлТэнэглэл
8
ГайхмаарГайхмаар
6
БурууБуруу
6
Ха ХаХа Ха
4
ХөөрхөнХөөрхөн
4
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Bayarmaa Byambaa

    Bayarmaa Byambaa

    2018/01/09 at 12:07

    Болд

  2. Bayarmaa Byambaa

    Bayarmaa Byambaa

    2018/01/09 at 12:07

    Болд

  3. Содбилэг Б.

    Содбилэг Б.

    2018/01/09 at 13:34

    Tugsbileg Bayaraa camd hrg bolh bz

  4. Содбилэг Б.

    Содбилэг Б.

    2018/01/09 at 13:34

    Tugsbileg Bayaraa camd hrg bolh bz

  5. Tugsbileg Bayaraa

    Tugsbileg Bayaraa

    2018/01/09 at 14:00

    Sha sd mn

  6. Tugsbileg Bayaraa

    Tugsbileg Bayaraa

    2018/01/09 at 14:00

    Sha sd mn

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *