Дэлгүүрийн лангуун дээр ирэх хүртлээ маш урт замыг туулдаг 10 бараа бүтээгдэхүүн

0

Зарим нэг бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэж байгааг харвал илбийн юм уу даа гэмээр санагдана. Компаниуд жирийн нэг орцыг технологи, нарийн боловсруулалтын ачаар өөрчилж худалдан авагчийн анхааралд өртөхөөр бүтээгдэхүүн хийдэг. Иймэрхүү арга барил нь борлуулалтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ зах зээлд өөрийн гэсэн баттай байр суурийг эзлэхэд тусалдаг ажээ. Үүний тулд компаниуд юу хийдэг вэ? Цугтаа сонирхоцгооё.

Лава гэрэл

starpilwaxusa / atomicgirlvintage

Лавын гэрэл хэдэн жилийн өмнө үнэхээр алдартай зүйл байлаа. Уг гэрлийн гол онцлог – удаанаар хөвөх гэрлэн дуслууд нь тайвшруулах нөлөө үзүүлдэг. Амьдралд энэ илбийг үзүүлэхийн тулд үйлдвэрлэгчид хоёр орц ашигладаг ажээ – парафин болон тос.

Гэрлийн доор нуусан эд анги тосыг халаадаг. Уг эд анги парафиныг халаахын зэрэгцээ хөдөлгөөнд оруулдаг байна.

 

Coca-cola

Landmasse70 channel / mercadocapiotto

Coca-cola алдартай ундааны жор одоо ч нууц хэвээр байгаа юм. Гэхдээ уг ундааны мэдэгдээд байгаа орц нь сэтгэл сэргээх үйлчилгээ үзүүлдэг. Энэ нь кола самар ажээ.

 

Бохь

lesorub_moskva / Ton Boelaars

Хүмүүс амны үнэрээ сэргээхийн тулд урьд нь шилмүүст модны давирхай, зөгийн лав, анхилуун үнэрт ургамал зажилдаг байв. 1888 онд л бохийг нийтээр хэрэглэх болсон гэдэг. Өнөөдөр бохийг саподилл гэх нэртэй модноос гаргаж авсан байгалийн гаралтай латексаар хийдэг болжээ. Уг латексыг гаднаас нь харахад сүү шиг, амтлахад бага зэрэг гашуун амттай.

Латекс орцыг мөн желутонг, гуттаперч модны давирхайнаас гаргаж авдаг байна.

 

Задь

chris.murphy / Nacho

Задь – айл болгонд байдаг хоол амтлагч. Анхилуун үнэртэй энэ амтлагч дурын хоолыг амталж чадна – махан хоолноос эхлээд л чихэрлэг дессертийг ч тэр.

Задь байгальдаа ямар харагддагийг хүмүүс тэр болгон мэддэггүй. Мөнхийн ногооноороо байдаг модны үрээс гаргаж авдаг гэнэ.

 

Хумсны будаг

chemistry-chemists / tstil

Хумсны будгийг төрөл бүрцийн орцоор хийдэг. Хамгийн чухал орц – нитроцеллюлоз болно. Уг орцыг гаднаас нь харахад хөвөнг санагдуулмаар ажээ.

 

Төмсний чипс

babyaquamarine.sembakoanak / kambi_camp

Төмсний чипс – дэлхий дахинаа идэх дуртай амны зугаа гаргах зууш. Зөв хэлбэрт оруулахын тулд үйлдвэрлэгчид хэд хэдэн арга заль ашигладаг ажээ. Жишээ нь, уг бүтээгдэхүүнийг хийхэд бүтэн төмс ашигладаггүй, харин төмсний гурил ашигладаг байна. Төмсний гурилаа зуурсны дараа тогтсон хэмжээгээр зохих хэлбэрт оруулж бэлдэнэ. Дараа нь тосонд шарж амтлагч цацан амтална.

 

Васаби

durbanblogger / agrochinaexpress

Сүши-ресторануудад хоолтой цуг өгдөг васаби амтлагч жинхэнэ Wasabi Japonica-тай адил төстэй зүйл огтхон ч байхгүй. Дуураймал васабид тунхуу, бага зэрэг гич, ногоон будаг ашигладаг. Үйлдвэрлэгчид биднийг яагаад улаан цайм хуурч байгаа юм бол?

Васабиг япон ургамлаас гаргаж авдаг, уг ургамлын үндэс маш халуун чанартай. Ургамлыг тарьж ургуулахад маш их хөдөлмөр, тэвчээр шаарддаг тул жинхэнэ васаби өндөр үнэтэй – нэг килограмм нь ойролцоогоор 200 евро.

 

Бергамонтой цай

kocamaar / chaline.ru

Бергамонт гэж энэ шүү дээ гэхээр энэ төрлийн цайнд дуртай хүмүүст жинхэнэ нээлт санагдах байх. Энэ ургамал цитрусын төрөлд хамаарна, сайтар харвал нимбэгийг санагдуулмаар. Цайны амтыг уг жимсний зөөлөн эд биш харин хальс нь өгдөг ажээ.

 

Кешью самар

Sandeep Gangadharan / Jutta M. Jenning

Кэшью – хоол хүнсэндээ түгээмэл хэрэглэх болсон нэгэн төрлийн самар. Дэлгүүрийн лангуун дээр ирэхээсээ өмнө боловсруулалтын маш урт замыг туулдаг ажээ. Яах гэж тэр вэ? Кешью самарыг бүрэн болгохоос гадна бүрэн аюулгүй болгохын тулд л тэр. Самрыг бүрсэн хальс нь үнэхээр хортой. Самар ч өөртөө хортой бодис агуулж байдаг, харшил хөдөлгөх эрсдэлтэй. Уг хортой бодисыг арилгахыг хүсвэл уг самрыг жигнэж хүнсэндээ хэрэглэж байгаарай.

 

Барилгын материал

medicinal0_0plant / Chris Schrein

Шеллак – Carteria lacca гэх хорхойны шүлснээс гаргаж авсан байгалийн гаралтай давирхай юм. Уг хорхойг үйлдвэрийн зориулалтаар тусгайлан их хэмжээгээр үржүүлдэг бөгөөд лак зэрэг барилгын материал үйлдвэрлэхэд ашигладаг ажээ.

Орчин үеийн үйлдвэрийн технологи үнэхээр сонирхол татна. Бидний дэлгүүрийн лангуун дээрээс харж байгаа бараа бүтээгдэхүүний орцууд өөр хоорондоо ялгаатай байгааг тэр болгон анзааралгүй өнгөрдөг нь харамсалтай.

73
ГайхмаарГайхмаар
13
ТэнэглэлТэнэглэл
10
ГоёГоё
9
БурууБуруу
9
БахархмаарБахархмаар
6
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *