Таны машины эдэлгээг богиносгож, хурдан муудахад хүргэдэг 10 алдаа

0

Бидний дийлэнхийн хувьд автомашин бол гэр бүлийн нэг гишүүний хэмжээнд яригдах хөрөнгө билээ. Автомашиндаа бид хүний нэгэн адил хөрөнгө мөнгө зориулж, эдэлгээг нь уртасгах үйлчилгээнүүдийг хийлгэдэг ч өдөр тутамдаа хайхралгүй өнгөрүүлсээр машиныг эвдрэл, гэмтэлд хүргэдэг алдаанууд олон байдаг ажээ. Манай сайт уншигч танд машины эдэлгээг богиносгож байдаг 10 алдааг хүргэж байна.

1. Цэвэрлэгээнд анхаарал үл хандуулах

© Yanns / Pixabay, © nejron / Depositphotos

Цэвэрлэгээ бол автомашинд өнгө үзэмж нэмэх гол зүйл гэдгийг ихэнх жолооч нар мэддэг боловч нарийн ширийн зүйлс бүрт тэр бүр анхаарал хандуулдаггүй билээ. тэгвэл тоос шороо, хэт чийглэг байдал гэх мэт байгалийн xүчин зүйлс машины будгийг гэмтээх, толбо үүсгэх зэрэг сөрөг нөлөөг авч ирэхээс гадна бохирдсон агаар шүүгч амьсгалахад тохиромжгүй, нүүрсхүчлийн давхар исэл, азотын дан исэл бүхий агаар нэвтрүүлэх үндэс болж эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байдаг ажээ.

 

2. Шил арчигчид анхаарлаа хандуулахгүй байх

© alpinist_den / Depositphotos, © image_hit / Depositphotos

Машинаа угааж цэвэрлэх үедээ жолооч нар цонхны шил арчигчийг цэвэрлэхээ мартах нь олонтаа. Гэвч шил арчигч бороо болон салхи шуурга ихтэй энэ цаг үед машины хамгийн чухал эд ангиудын нэг билээ. Шил арчигчид хуримтлагдсан шороо, жижиг чулуун ширхэгүүд шилийг зурах, гэмтээх явдал их гардаг тул шил арчигчаа тогтмол цэвэрлэж байх нь чухал.

 

3. Банкаа хэтрүүлж дүүргэх

© whitestar1955 / Depositphotos

Заасан хэмжээнээс хэтрүүлж банкаа түлшээр дүүргэх нь түлш асгарах, хий дэмий үргэдэж байгаль орчинд хор хөнөөлтэй байхаас гадна санхүүгийн хувьд ч үр ашиггүй зардал болон хувирдаг ажээ.

 

4. Эвдрэлтэй зам болон хурд сааруулагч дээгүүр хурдтай явах

© vladacanon / Depositphotos

Эвдрэл гэмтэлтэй зам болон хурд сааруулагч дээгүүр хурдтай явах нь машины эд ангийг доргиож, тэнхлэгийн тэнцвэрийг алдагдуулах эрсдэлтэй байдаг тул жолоо барихдаа анхаарал болгоомжтой байх нь зүйтэй.

 

5. Тосолын оронд ус хэрэглэх

© ocu**o / Depositphotos

Олон жилийн тэртээгээс тосолын оронд ус хэрэглэж байсан түүх бидэнд олон ч буцлах хэм бага, үл исэлдүүлэгч агуулсан гэдэг утгаараа зориулалтын шингэнийг хэрэглэж байх нь зүйтэй.

 

6. Машины доод эд ангийг шалгахгүй орхигдуулах

© Artem Podrez / Pexels

Нүдэнд ил харагддаг ч бай харагддаггүй ч бай автомашины бүх эд ангиуд чухал үүрэгтэй. Бид нүдэнд ил харагдах машины эд ангийг угааж цэвэрлэж байдаг ч хамгийн их шороо тоос, ус, элсний нөлөөнд автаж байдаг доод эд ангиудыг орхигдуулах нь бий. Иймээс уншигч та доод эд ангийг хамгаалах хамгаалагч хэрэглэхийг зөвлөж байна.

 

7. Эрс тэс цаг уурын өөрчлөлтөөс хамгаалахгүй байх

© Enric Cruz López / Pexels, © blurAZ1 / Depositphotos

Нарны хэт ягаан туяа, бороо, цаснаас машинаа хамгаалж гаражид байршуулах боломж хүн бүрт байдаггүй нь мэдээж. Иймээс агаар чөлөөтэй нэвтрүүлэх нарны тусгалаас хамгаалах хучлага хэрэглэж автомашинаа хамгаалж хэвшээрэй.

 

8. Ахуйн шил цэвэрлэгчийг салхины шил цэвэрлэгч болгон хэрэглэх

© thodonal / Depositphotos, © AndreyPopov / Depositphotos

Ахуйн шил цэвэрлэгчид машины бусад эд ангиудад хор нөлөөтэй аммиак зэрэг химийн нэгдлүүд агуулагддаг тул зориулалтын автомашины шил цэвэрлэгч шингэн хэрэглэж байхыг зөвлөж байна. Түүнчлэн цонхны шилийг зурах эрсдэлтэй нэгдлүүдийг нэрмэл усаар арчиж цэвэрлэдэг ажээ.

 

9. Машинаа удаан хугацаагаар асаалгүй орхих

© dnaumoid / Depositphotos, © lzf / Depositphotos

Зарим тохиолдолд машинаа асаалгүй удаан хугацаагаар орхих шаардлага гарах нь бий. Гэвч автомашин хүний биеийн нэгэн адил хөдөлгөөнтэй байх хэрэгтэй байдаг ажээ.

Иймээс хэрэв та 1 сар буюу түүнээс удаан хугацаагаар автомашинаа асаалгүй орхих хэрэгтэй болсон бол 7 хоногтоо дор хаяж нэг удаа асааж хөдөлгөж байх итгэлтэй нэгэнд түлхүүрээ өгч 10-15 минут асааж, хөдөлгүүрийг халааж байхыг хүсэх нь зүйтэй.

 

10. Хямд аккумулятор хэрэглэж байгаагаа мөнгө хэмнэж байна гэж андуурах хэрэггүй

© weyo / Depositphotos, © levnat / Depositphotos

Хямд аккумулятор хэрэглэж байгаагаа мөнгө хэмнэж байна гэж андуурдаг хүмүүс бий. Гэвч үнэтэй байж болох ч автомашин үйлдвэрлэгчдийн зөвлөдөг брендийн аккумуляторууд илүү баталгаатай, найдвартай байна гэдэг нь гарцаагүй.

Таны хувьд машиндаа засвар үйлчилгээ тогтмол хийлгэдэг үү?

3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *