
Хот болгон өөрийн гэсэн хэв маягтай, бид үүнийг аялж байхдаа ойлгодог. Зарим нэг онцлог дүр төрх шууд нүдэнд тусах нь бий. Энэ нь эмнэлгийн барилга, ихэр бизнес төвүүд, хүмүүсийн амьдардаг этгээд хачин дизайнтай орон сууц болно. Зарим нэг нь үнэхээр айдас төрүүлмээр ч юм шиг. Энэ дэлхийн хамгийн хорон муу санаатай шyламс, чөтгөp амьдардаг юм биш биз? Барилгачид юу бодож ийм байшин босгосон нь сонин байна. Гэхдээ тэдний ажлын эцсийн үр дүн үнэхээр олны сонирхол татах ажээ.
Исландын нэгэн сүм. Цас орж байхад улам сүртэй харагддаг юм
Арабын Эмиратад нэг ийм парк бий. Ferrari нэртэй паркад төрөл бүрийн тоглоом байдаг ажээ
Америкийн нэгэн хотод арван тавны сар ингэж харагддаг
Энэ барилга аймшгийн киноны зураг авалтад яг тохирно
Магаданы хөшөө – улс төрийн хилс хэргээр цаaзын ял оноогдсон хүмүүсийн дурсгалд зориулан босгожээ
Трансильваны энэ байшин хэн нэгнийг ажиглаад байх шиг
Энэ байшин дотор ямар нэгэн хорт ажиллагаа явагдаад байгаа юм шиг харагдана
Боснийн л нэг банкны барилга шүү дээ
Чехийн архитектур. Атомын цахилгаан станц дээр нүд зуржээ
Үндсээ найдвартай суулгажээ
Хятадын коммунист намын 100 жилийн ойг ингэж тэмдэглэн өнгөрүүлсэн байна
Тэр чигт нь гангийн хавтангаар хийсэн болохоор их хачин харагдана
Ийм зочид буудалд буух хүсэл ер төрөхгүй ээ
Энэ бол Их Британид байдаг музей, гэхдээ аймшигтай харагдаж байгаа биз дээ?
Манхеттений тэнгэр баганадсан байшин нийт 23 давхар – хар, алтлаг өнгийн хослол
Мitsubishi цементийн үйлдвэр
Хамгийн хачирхалтай барилга таны хувьд аль нь байсан бэ?







