Таныг эрүүл, урт удаан амьдрахад туслах хүнс

1

Зөв (тэр тусмаа амттай) хооллож насаа уртасгаж болдог. Биед тустай дараах бүтээгдэхүүнүүдийн жагсаалтыг заавал уншаарай.

Бөөрөлзгөнө

Цусан дахь сахарыг тогтворжуулж инсулины ялгаралтыг барина. Үүнээс гадна энэ амтат жимс нь үрэвслийн эсрэг мөн гэдэс цэвэрлэх үйлчилгээтэй.

Лууван

Лууванг тод улбар шар өнгөтэй болгодог каротин нь арьсны хавдраас хамгаалдаг.

Яргай загас

Яргай загас омега-3-аар баялаг бөгөөд энэ нь зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх болно. Үүнийг хэрэглэснээр сайн холестериний (HDL) түвшин нэмэгддэг.

Ногоон цай

Бүдүүн гэдэсний хорт хавдраас хамгаална. Цайнд агуулагдах катехин антиоксидант нь хавдрын эсийн хөгжлийг саатуулдаг. Өдөрт хоёр аяга ногоон цай уухад хангалттай.

Хатуу бяслаг

Шүдний цоорол болон цоорлын тархалтаас урьдчилан сэргийлнэ. Өдөрт нэг зүсэм бяслаг идсэнээр аман дахь хүчиллэг орчинг хэвийн болгож кальцийн хоногийн хэрэгцээг нөхнө.

Төмс

Бидний хэрэглэдэг жирийн чанасан төмс бидэнд цусны даралтаа хянах боломжийг олгодог. Нууц нь юунд вэ гэвэл төмсийг хальстай нь хэрэглэх хэрэгтэй. Ингэснээр биедээ шаардлагатай кали болон бусад төрлийн идэвхт бодисыг хангалттай хэмжээгээр авах боломжтой байдаг.

Сам хорхой

Сам хорхой нь шинэ эсийн хөгжилд маш чухал ач холбогдолтой витамин В12-р баялаг учир бидний ясыг хамгаалж, бэхжүүлдэг. Үүнээс гадна сам хорхой нь ясанд зайлшгүй хэрэгтэй витамин D агуулдаг.

Грейпфрут

Уушгины хорт хавдар үүсэх магадлалыг мэдэгдэхүйц бууруулдаг. Өдөрт ердөө нэг грейпфрут идэхэд эрсдэлийг 50%-р бууруулдаг аж. Үүнээс гадна энэхүү амтат цитрусын төрлийн жимс амин дэм болон антиоксидантаар баялаг байдаг!

Үхрийн мах

Үхрийн мах нь үс уналтыг зогсоодог. Мах цайр болон амьтны уургаар баялаг байдаг учир үсийг нөхөн сэргээх үйлчилгээтэй.

Кофе

Кофе тархийг хэдэн цагийн турш өдөөхөөс гадна Альцгеймер өвчний эсрэг үйлчилгээтэй өвөрмөц антиоксидантаар биеийг хангана.

1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *