Нурууны хурц өвдөлтийг намдаахад танд 5-хан минут л шаардлагатай

4

Нурууны өвчин олон шалтгаанаас үүсэлтэй. Зарим нэг тохиолдолд биеийн ерөнхий эрүүл мэндийн байдлаас шалтгаалах бол зарим тохиолдолд биеийн хүнд ачаалал авснаас болно: хүнд зүйл өргөх, огцом хөдөлгөөн хийх, эвгүй байрлалд удаан суух гэх мэт. Хэрвээ та ийм нөхцөл байдалтай учирсан бол таны нуруу тэвчихийн аргагүй өвдөнө. Энэ үед эм уухаас илүүтэй биеийн идэвхтэй хөдөлгөөн таныг аварна гэдгийг анхаараарай.

Та бүхэндээ нурууны өвчнийг намдаах эмч нарын санал болгосон дасгалуудыг танилцуулахаар бэлдлээ.

Удирдамж

  • Дасгалын зорилго – суугаа байрлалаас үүдэлтэй булчингийн ачааллыг сулруулах
  • Дасгал хийх хэмнэл – удаан. Хэт чангалж ачаалал өгөхгүй. Өвчин ихээр мэдрэгдэж байвал заавал эмчид үзүүлнэ.
  • Байрлал болгоныг хийх хугацаа – 30 секунд

1.

Бэлтгэл байрлал – сандал дээр сууна, нуруу эгц, хөлөө өвдгөөр нугална. Өвдөж байгаа хөлийг шалтай нэг шулуунд байрлахаар нэг хөл дээр дээш гаргаж тавина. Гараа өвдөж байгаа хөл дээр тавиад их биеэ аль болох урагш нь аажим бөхийлгөнө. Гараа доош буулгаад энэ байрлалдаа 30 секунд байна. Дараа нь бэлтгэл байрлалдаа ирж хөлөө сольж дасгалыг хийнэ.

 

2.

Бэлтгэл байдал – нуруугаараа дээш харан хэвтээд хөлөө шулуун байрлуулна. Өвдөж байгаа хөлөө өргөөд өвдгөөр нь нугална. Нэг гараа өвдөг дээр, нөгөө гараараа хөлийн улнаас барина. Нугалсан хөлийн өвдгийг шулуун байгаа хөлийн ул руу чийглүүлэхийг хичээнэ, энэ үед нугалсан хөлийн улны байрлалыг өөрчлөхгүй байхыг хичээнэ. Булчингийн ачаалал мэдрэнгүүт тэр байрлалдаа 30 секунд барина. Хөлөө ээлжилж дасгалыг хийнэ.

 

3.

Бэлтгэл байрлал – нуруугаараа дээш харан хэвтээд хөлөө шулуун байлгана. Өвдөж байгаа хөлийг өвдгөөр нь нугалаад шулуун хөлөө давуулж тавина. Нугалсан хөлийн эсрэг гарыг өвдөг дээр байрлуулж багахан хүч гаргаад дараарай. Хэрвээ булчин сунаж байгааг мэдэрсэн бол тэр байрлалд 30 секунд байна. Хөлөө сольж дасгалыг мөн адил гүйцэтгэнэ.

 

4.

Бэлтгэл байрлал – нуруугаараа дээш харан хэвтээд хөлөө шулуун байлгана. Хөлөө дээр дээрээс нь тавьж нугалаад гараараа бариарай. Нугалсан хөлийн өвдгийг мөрөндөө хүргэхийг хичээнэ. Булчингийн ачаалал мэдрэнгүүт тэр байрлалдаа 30 секунд барина. Хугацаа дууссаны дараа биеэ суллаад хөлийн байрлалыг өөрчилж дахин хийнэ.

Таны нуруугаар өвддөг үү? Өвчнийг та яаж дарж чадсан бэ?

32
ГайхмаарГайхмаар
7
БахархмаарБахархмаар
6
ГоёГоё
6
ХөөрхөнХөөрхөн
5
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Amarsanaa Pur

    Amarsanaa Pur

    2018/03/03 at 18:12

    Baya Ganbaa

  2. Amarsanaa Pur

    Amarsanaa Pur

    2018/03/03 at 18:12

    Baya Ganbaa

  3. Халиука У.

    Халиука У.

    2018/03/03 at 20:32

    Нарангэрэл Хулан

  4. Халиука У.

    Халиука У.

    2018/03/03 at 20:32

    Нарангэрэл Хулан

  5. OMG

    2021/11/11 at 15:42

    Зүгээр болчихлоо

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *