Өнгөрсөн 2020 оны байдлаар нийт 1.5 тэрбум орчим нүүрний маск далай тэнгист хаягджээ!

0

Дэлхийг хамарсан цар тахлын үед бид нүүрний маск зүүх нь хэвийн үзэгдэл болсон бөгөөд холбогдох байгууллагуудаас хүмүүсийг маск зүүх нь эрсдэлээс сэргийлэх гол хамгаалалт болно гэдгийг зөвлөсөөр байгаа билээ. Гэвч үүнтэй холбоотой гунигтай мэдээ байгаа нь, бидний зүүж буй нүүрний маскнууд эцэстээ далай, тэнгист хог хаягдал болж, бохирдол үүсгэж эхэлсэн байна.

“Далайн Эрэг Орчмын Харилцааны Байгууллага” болох “OceansAsia”-ийн мэдээлж буйгаар өнгөрсөн жилийн хугацаанд ойролцоогоор 52 тэрбум нүүрний маскыг үйлдвэрлэсэн бөгөөд тэдгээрийн 1.5 тэрбум нь далай, тэнгис рүү хаягджээ.

“Наран шарлагын газар дээрх маскнууд: Ковид-19 вирус далайн эрэг орчмын хуванцар савны бохирдолд нөлөөлөх нь” гэх гарчгийн хүрээнд “OceansAsia”-ийн судалгааны дарга, ахлах тэргүүлэгч доктор Teale Phelps Bondaroff дараах зүйлийг хэлжээ:

“2020 онд 1.5 тэрбум нүүрний маск далай, тэнгист хог хаягдал болж хэвтлээ. Энэ яг мөсөн уулын орой хэсэг шиг л гэсэн үг. Жил бүр далай тэнгист хаягддаг 8-12 сая тонн хог хаягдлын 4680-6240 тонн нь нүүрний маск байдаг.”

Нүүрний маск байгальд бүрэн задрах хүртэл 450 жилийг зарцуулдаг бөгөөд энэ нь маш урт хугацаа – өөрөөр хэлбэл, далайн тэнгисийн амьдралд сөргөөр нөлөөлнө.

“OceansAsia”-ийн үйл ажиллагаа хариуцсан дарга Gary Stokes хэлэхдээ:

“Далай эргийн хуванцар савны бохирдол усыг бохирдуулж байна. Хуванцар савны бохирдол ойролцоогоор 100,000-аас багагүй хөхтөн амьтад болон яст мэлхийнүүд, 1 саяас багагүй тэнгисийн шувуу, тэдгээрээс ч их хэмжээний загас болон бусад төрөл зүйлийн амьтдыг хөнөөдөг. Энэ нь давхар загас агнуур болон аялал жуулчлалд сөрөг нөлөө үзүүлдэг. Жил бүр дэлхийн эдийн засаг уг асуудлаас болж, 13 тэрбум ам.долларын алдагдал хүлээдэг.”

“Бид аль болох нэг удаагийн хуванцар сав хэрэглэхээ зогсоох хэрэгтэй. Дахин хэрэглэх боломжтой хуванцар савуудыг дэлхийн улс орнуудад үйлдвэрлэдэг болсон. Дахин хэрэглэж болох нүүрний маск хэрэглэхийг ч бас нийт хүмүүсээс хүсэж байна. Энэ талаар маск үйлдвэрлэгчид анхаарах хэрэгтэй.” гэж ноён Bondaroff уриалжээ.

21
ХарамсалтайХарамсалтай
11
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

23 Сэтгэгдэл

  1. Ariunsanaa Jamiyansan

    Ariunsanaa Jamiyansan

    2021/01/03 at 22:12

    Бузар хүн төрөлхтөн ингээд л сайнаа үздэггүй байхгүй юү…

  2. Khodroi Tumurbat

    Khodroi Tumurbat

    2021/01/03 at 22:14

    Aimaar…..

  3. Enkhbayar Lucky

    Enkhbayar Lucky

    2021/01/03 at 22:17

    Coronag taraagaagui baisan bol iim zuil bolku bh baisan lol

  4. Baigalmaa Badam

    Baigalmaa Badam

    2021/01/03 at 22:47

    Yagaad shataaj boloogvin bol

  5. Joy Joy

    Joy Joy

    2021/01/03 at 22:50

    yagaad dalaid hayad bdg bnaa

  6. М. Тэмүүлэн

    М. Тэмүүлэн

    2021/01/03 at 22:51

    Hha hen toolood suuj baidgiin boldoo, shal hudla

  7. Gurbadam Munkhtsetseg

    Gurbadam Munkhtsetseg

    2021/01/03 at 22:51

    zgr hogiin savandaa hayj boldoggui ym bhdaa. gadaa duuren hogiin sav bhad

  8. Билли Билли

    Билли Билли

    2021/01/03 at 23:13

    Ariunsanaa Jamiyansan ineed hurgeed bgaarai

  9. Уран Гоо

    Уран Гоо

    2021/01/03 at 23:22

    Baigalmaa Badam ghde shataaval hulemjiin hii ihesneshd

  10. Sh Sukh

    Sh Sukh

    2021/01/03 at 23:28

    Amnii mask bish yumuu? Nyyrniih gedeg chin nyyrendee nyaldag n bizde?

  11. Sh Sukh

    Sh Sukh

    2021/01/03 at 23:30

    Joy Joy manaih shig yaduu ornuud byh hayagdlaa dalai ruu l asgana. Manaih gol ruugaa tsutgadag bizde. Enetheg met zavaan ornuud jinhene zavaarch bgaa biz

  12. Battuya Tovuusuren

    Battuya Tovuusuren

    2021/01/04 at 00:00

    Хаа сайгүй л ухамсаргүй хүмүүс байх юмаа

  13. Baatar Turuu

    Baatar Turuu

    2021/01/04 at 00:05

    orkuud chin haa saigui baidag yum shivdee

  14. Vaanga Vng

    Vaanga Vng

    2021/01/04 at 01:58

    Ariunsanaa Jamiyansan chi yu n ym hun turluhtund n bagtdaggui amitan uu

  15. Асахи

    Асахи

    2021/01/04 at 02:05

    М. Тэмүүлэн ene chn tootsoolloor gargaj bga too shde enenees ch ih bj mgdgu.

  16. Pi network

    2021/01/04 at 02:21

    Та Pi Network татаагүй яваа юм биш биздэ? Та татаагүй бол одоо ч оройтоогүй Pi coin олборлох боломжтой.
    Анхаарах зүйлс:
    1. Та өөрийн утсаараа бүртгүүлэх хэрэгтэй.
    2. Та өөрийн овог болон нэрээ латин буюу англи үсгээр иргэний үнэмлэхний нэрийг үнэн зөв бичих хэрэгтэй.
    3. Та invation code дээрээ daamn гэж бичнэ үү. Энэхүү кодыг ашиглан 1 Pi coin авах бөгөөд та өдөр болгон идэвхижүүлснээр олборлолтоо үргэлжлүүлэх хэрэгтэй.

  17. Shagdarsuren Tegvandan

    Shagdarsuren Tegvandan

    2021/01/04 at 02:29

    Амных юм шиг

  18. Ulambayar Algaa

    Ulambayar Algaa

    2021/01/04 at 03:13

    Manai mongolchuudiig muuhaig ni gaihaal baidgii ed nar ch yalgaagui shaarnuud

  19. Solongoo Gantulga

    Solongoo Gantulga

    2021/01/04 at 10:40

    Ariunsanaa Jamiyansan үнэн шдэ хүн төрөлхтөний үйл ажиллагааа сайн юм гэж байхгүй

  20. Lhagvasuren Tsevelmaa

    Lhagvasuren Tsevelmaa

    2021/01/04 at 10:43

    Ariunsanaa Jamiyansan Vg vnen archaagvi

  21. Bymbasuren Bymbaa

    Bymbasuren Bymbaa

    2021/01/04 at 10:50

    Uhaan muutai ym da zailuul

  22. Ariunsanaa Jamiyansan

    Ariunsanaa Jamiyansan

    2021/01/04 at 11:52

    Vaanga Vng Би байгаль дэлхий газар шороо өөрөөр хэлбэл эх дэлхийдээ муу үйл хийхийг хүсдэггүй л хүмүүсийн нэг байхгүй юү…

  23. Srn Lkh

    Srn Lkh

    2021/01/04 at 17:08

    Jungaa nariinh

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *