2015 онд үзэгчдийн дунд хамгийн их хүлээлт үүсгэж байгаа кинонууд

0

Хуучин оноо үдэхтэй зэрэгцүүлэн 2014 оны хамгийн хамгийн тодотголтой маш олон мэдээллүүдийг хүлээж авсаар залхсан уншигчиддаа шинэ онтой холбоотой нэгэн хамгийныг толилуулъя. Энэ бол 2015 онд үзэгчдийн дунд хамгийн ихээр хүлээлт үүсгэж байгаа кинонуудын жагсаалт юм. Энэ онд ямар ямар кинонууд дэлгэцнээ гарч, үзэгчдийн нүд сэтгэлийг баярлуулахыг дараах жагсаалтаас харцгаая.

20. Pixels /Sony/ – 7-р сарын 24

Классик видео тоглоомноос бүрэлдсэн харийнхны халдлагатай нүүр тулж байгаа багийнхны тухай энэ киног жүжигчин Adam Sandler продюсерлэжээ.2015 онд үзэгчдийн дунд хамгийн их хүлээлт үүсгэж байгаа кинонууд 3

19. Vacation /New Line/WB/ – 10-р сарын 9

Адал явдалт инээдмийн энэ кино National Lampoon’s Vacation кино цувралын 5 дахь хэсэг юм.2015 онд үзэгчдийн дунд хамгийн их хүлээлт үүсгэж байгаа кинонууд 4

18. In the Heart of the Sea /Warner Bros./ – 3-р сарын 13

Халим агнуурын Essex хөлөг живж байгаа тухай өгүүлдэг Nathaniel Philbrick-ын 2000 оны In the Heart of the Sea номноос сэдэвлэн бүтээсэн энэ кино нь намтарчилсан триллер кино аж.2015 онд үзэгчдийн дунд хамгийн их хүлээлт үүсгэж байгаа кинонууд 1

17. The Walk /TriStar Pictures/ – 10-р сарын 2

Robert Zemeckis-ийн энэхүү намтарчилсан бүтээл нь 1974 оны 8-р сарын 7-ны өдөр Дэлхийн худалдааны төвийн Ихэр цамхгийн хооронд татсан олсон дээгүүр алхсан Францын олсон дээгүүр алхагч Philippe Petit-ийн түүхэнд сэдэвлэн бүтээгджээ.2015 онд үзэгчдийн дунд хамгийн их хүлээлт үүсгэж байгаа кинонууд 5

16. Pan /Warner Bros./ – 7-р сарын 24

Peter Pan, Captain Hook нарын уугуул түүхээс сэдэвлэн бүтээгдсэн энэ зөгнөлт кинонд Hugh Jackman, Levi Miller тэргүүтэй жүжигчид тоглосон байна.2015 онд үзэгчдийн дунд хамгийн их хүлээлт үүсгэж байгаа кинонууд 6

15. Insidious: Chapter 3 /Focus Features/ – 6-р сарын 5

Австралийн зохиолч, продюсер Leigh Whannell-ын найруулагчийн анхны бүтээл болох энэ кино нь Insidious франчайзын 3 дахь хэсэг бөгөөд Leigh Whannell өөрөө кинонд дүр бүтээсний зэрэгцээ кино зохиолыг ч бас бичжээ.2015 онд үзэгчдийн дунд хамгийн их хүлээлт үүсгэж байгаа кинонууд 7

14. Mission: Impossible 5 /Paramount/

Mission: Impossible цувралын 5 дахь анги энэ кинонд жүжигчин Tom Cruise IMF-ын төлөөлөгч Ethan Hunt-ын дүрээ дахин бүтээжээ. Тэрээр мөн продюсерын үүргийг ч гүйцэтгэсэн байна.2015 онд үзэгчдийн дунд хамгийн их хүлээлт үүсгэж байгаа кинонууд 8

13. Mad Max: Fury Road /Warner Bros./ – 5-р сарын 15

Ертөнцийн сүйрлийн дараах дүр зургийг харуулсан энэхүү эйкшн кино нь Mad Max франчайзын 4 дэх кино бөгөөд анхны анги нь 36 жилийн тэртээ гарч байсан энэ цувралын сүүлийн анги болох Fury Road-д Mad Max-ын дүрийг жүжигчин Tom Hardy бүтээжээ.2015 онд үзэгчдийн дунд хамгийн их хүлээлт үүсгэж байгаа кинонууд 9

12. Ant-Man /Marvel/Disney/ – 7-р сарын 17

Marvel-ын фенүүдэд зориулагдсан энэхүү супер баатар бүхий энэ кинонд хулгайч Scott Lang өөрийн зөвлөгч Dr. Hank Pym-д Ant-Man технологийн нууцыг хамгаалахад нь туслах болдог тухай өгүүлдэг.2015 онд үзэгчдийн дунд хамгийн их хүлээлт үүсгэж байгаа кинонууд 10

11. The Jungle Book /Disney/ – 10-р сарын 9

Америкийн адал явдалт энэхүү кино Neel Sethi, Bill Murray, Ben Kingsley, Idris Elba, Scarlett Johansson, Lupita Nyong’o нарын жүжигчид тогложээ.2015 онд үзэгчдийн дунд хамгийн их хүлээлт үүсгэж байгаа кинонууд 11

10. The Fantastic Four /20th Century Fox/ – 8-р сарын 7

Marvel Comics-ын супер баатруудын нэрээр нэрлэгдсэн энэ дэлгэцийн бүтээлд өгүүлснээр уг дөрвөл өөрсдийн чадвараа ашиглахад суралцаж, дайсан болон хувирсан хуучин андаасаа эх дэлхийгээ хамгаалж аврах ёстой болдог байна.2015 онд үзэгчдийн дунд хамгийн их хүлээлт үүсгэж байгаа кинонууд 12

9. Furious 7 /Universal/ – 4-р сарын 3

2013 оны Fast & Furious 6 киноны үргэлжлэл, Fast & Furious цувралын 7 дахь хэсэг болон гарч буй энэ кино нь жүжигчин Paul Walker-ын сүүлчийн бүтээл байжээ.2015 онд үзэгчдийн дунд хамгийн их хүлээлт үүсгэж байгаа кинонууд 13

8. Star Wars: The Force Awakens /Lucasfilm/Disney/ – 12-р сарын 18

Сансар огторгуйн сэдэвт эл киноны зураг авалт Абу Даби, Ирланд, Англи зэрэг орнуудад хийгдсэн ба олон жагсаалтанд 2015 оны хамгийн их хүлээгдэж байгаа кино хэмээн орж байгаа аж.2015 онд үзэгчдийн дунд хамгийн их хүлээлт үүсгэж байгаа кинонууд 14

7. Terminator Genisys (Paramount) – 7-р сарын 1

Шинжлэх ухааны уран зөгнөлт энэ кино нь уг цувралын 5 дахь бүтээл бөгөөд жүжигчин Arnold Schwarzenegger өөрийн дүрээ эргүүлэн авчээ. Мөн өмнөх ангиудад тоглоогүй Emilia Clarke, Jason Clarke, Jai Courtney, Matt Smith, Lee Byung-hun, Dayo Okeniyi, Courtney B. Vance, Sandrine Holt, J. K. Simmons нарын шинэ жүжигчид нэмэгдсэн байна.2015 онд үзэгчдийн дунд хамгийн их хүлээлт үүсгэж байгаа кинонууд 15

6. Inside Out & The Good Dinosaur /Disney•Pixar/ – 6-р сарын 19/11-р сарын 25

Pixar Animation Studios болон Walt Disney Pictures-ын хамтын бүтээл Inside Out, The Good Dinosaur хүүхэлдэйн кинонууд нь тус студиудын зүгээс 2014 онд шинэ бүтээл хүлээн аваагүй үзэгчдийн хувьд ихээхэн хүлээлт үүсгээд байгаа дэлгэцийн бүтээлүүд болж байна.2015 онд үзэгчдийн дунд хамгийн их хүлээлт үүсгэж байгаа кинонууд 16

5. Tomorrowland /Disney/ – 5-р сарын 22

Цаг хугацаа, орон зайн хаа нэгтээ орших Tomorrowland гэх нэрнээс өөр мэдэгдэхүүнгүй газрыг олохоор яваа Frank, Casey нарын тэрхүү газарт хийх үйл хөдлөл бүхэн дэлхий ертөнц хийгээд тэдэнд өөрсдөд нь шууд нөлөөлөх тухай энэ кинонд өгүүлнэ.2015 онд үзэгчдийн дунд хамгийн их хүлээлт үүсгэж байгаа кинонууд 17

4. Crimson Peak /Universal/ – 10-р сарын 16

19-р зууны Английн умард хэсгийн алс хөдөөгийн уулархаг бүсэд орших нурж буй харшид суугаа залуу зохиолч Edith Cushing-ын тухай болон түүний дур булаам шинэ нөхөр Sir Thomas Sharpe-гийн тухай өгүүлэх энэ кино нь Мексикийн кино найруулагч Guillermo del Toro-гийн бүтээл аж.2015 онд үзэгчдийн дунд хамгийн их хүлээлт үүсгэж байгаа кинонууд 18

3. Spectre /Sony/MGM/ – 11-р сарын 6

James Bond-ын адал явдалд дурладаг хэн бүхний ихээр хүлээж буй энэ кино нь Sam Mendes-ийн найруулсан цувралын хоёр дахь кино юм. Суут мөрдөгчийн дүрийг Daniel Craig, эсрэг талын дүрийг Christoph Waltz нар бүтээжээ.2015 онд үзэгчдийн дунд хамгийн их хүлээлт үүсгэж байгаа кинонууд 19

2. Jurassic World /Universal/ – 6-р сарын 12

Шинжлэх ухааны уран зөгнөлт адал явдалт энэ кино Jurassic Park кино цувралын 4 дэх бүтээл бөгөөд анх 2005 оны зун дэлгэцэнд гарахаар төлөвлөгдөж байжээ. Хэд хэдэн удаагийн хойшлолтын эцэст энэ онд үзэгчдийн хүртээл болохнээ.2015 онд үзэгчдийн дунд хамгийн их хүлээлт үүсгэж байгаа кинонууд 2

1. Avengers: Age of Ultron /Marvel/Disney/ – 5-р сарын 1

Marvel Comics-ын супер баатруудын баг Avengers-ээс сэдэвлэн Joss Whedon-ы найруулснаар дэлгэцнээ гарч буй энэ киноны зураг авалт Английн олон газруудаас гадна Итали, Өмнөд Солонгос, Бангладеш, Нью Йорк зэрэг улс, хотуудад хийгджээ.2015 онд үзэгчдийн дунд хамгийн их хүлээлт үүсгэж байгаа кинонууд 20

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *