Дэлхий дээрх хамгийн том арван цөл

2

Дэлхий дээрх хамгийн том арван цөл

Манай гариг дээрх хамгийн том арван цөл дэлхийн хамгийн хуурай хэсгүүдэд оршдог. Энэхүү арван том элсэн цөлийг эзлэх газар нутгийнх нь хэмжээгээр эрэмбэлэн жагсаасан жагсаалтыг товч тайлбар болон фото зургийн хамт та бүхэнд сонирхуулж байна. Дараах жагсаалтанд багтсан цөлүүдэд туйлын бага хур тунадаг унадаг бөгөөд хур тунадасны хэмжээ нь дийлэнх өвс ургамлын ургалтыг дэмжих хэмжээнээс бага байдаг ажээ. Энэхүү арван цөл нь дэлхийн нийт газар нутгийн 20 хувийг эзэлдэг. Мөн нэг онцгой тал нь эдгээр цөлүүд нь асар их хэмжээний ашигт малтмалын нөөцийг хэвэлдээ хадгалж байж болзошгүй юм байна.

10. Great Basin Desert
[ XopoM.com ] фото

Type: Cold Winter
Area: 492,000 km

Great Basin Desert нь неарктикын экобүсийн өндөрлөг цөлүүдийн бүс нутаг бөгөөд Nevada, California, Oregon, Idaho болон Utah-гийн зарим хэсгээс Colorado River хүртэл сунан тогтсон хүйтэн цөл юм. Энэ цөлд урт, хүйтэн өвөл болдог бөгөөд хур тунадасны гол хэсгийг энэхүү урт хүйтэн өвлийн цас бүрдүүлдэг байна. Хүйтэн цөлийн уур амьсгалтай энэ бүс нутгийн нам дор газарт Atriplex хэмээх ургамлын аймгийн ургамал, өндөрлөг хэсэгт морин шарилж зонхилон ургадаг ажээ.

 

9. Syrian Desert
[ XopoM.com ] фото

Type: Subtropical
Area: 520,000 km

Syrian Desert нь умард Арабын хойгт орших тал хээр болон жинхэнэ элсэн цөлийн нийлмэл газар бөгөөд жилийн дундаж хур тунадас нь 125 мм-ээс бага байдаг. Цөлийн өмнөд төв хэсгийг Al Hamad хэмээн нэрлэдэг. Тус цөл нь умард хэсгээрээ харьцангуй үржил шимтэй газар гэгддэг Fertile Crescent хэмээх бүс нутагтай хил залган оршдог байна. Энэ цөлд Арабын Бедуин омгийнхан эрт дээр цагаас амьдарч ирсэн ба одоо ч олон омог аймгууд баянбүрдийн ойролцоо байгуулсан хот суурин газруудад амьдарсаар байгаа юм. Мөн зарим бедуинчууд энэ цөлд амьдралынхаа уламжлалт хэв маягаар амьдарч байгаа ажээ.

 

8. Great Victoria Desert
[ XopoM.com ] фото

Type: Subtropical
Area: 647,000 km

Great Victoria Desert бол Австралийн хамгийн том цөл. Өргөн уудам, үржил шимгүй, хүн ам сийрэг суурьшсан энэ бүс нутаг элсэн манхан болон жирийн цулгуй газраар бүрхэгджээ. Хатуу ширүүн, хуурай цаг агаартай энэ газар нутагт тун бага буюу 150-250 мм орчим хур тунадаг унадаг. Кактус болон цөлийн цэцэгс ургадаг энэ бүс нутагт цөөн том шувууд, амьтад болон олон төрлийн гүрвэлнүүд мөн цөлийн олон тооны амьтад амьдардаг ажээ.

 

7. Patagonian Desert
[ XopoM.com ] фото

Type: Cold Winter
Area: 670,000 km

Patagonian Desert нь Аргентины газар нутаг болон Чилийн багахан хэсэгт, баруун талаараа Андын нуруугаар хүрээлэгдэн зүүн хэсгээрээ Атлантын далайтай залган оршдог. Хэрвээ Patagonian desert-ээр аялвал энгийн хонин нүдэн цэцэгнээс эхлээд патагонын галт бут зэрэг хачин сонин ургамал гэхчилэн ургамлын хэд хэдэн төрлийг олж харах боломжтой. Эрт цагт энэ цөлд нутгийн уугуул хүмүүс амьдардаг байсныг гэрчлэх хадны сүг зурагнууд олддог. Харин одоо бол хонь ямаа гэх мэт гэрийн тэжээмэл амьтан үржүүлдэг цөөн хүмүүс сийрэгхэн амьдардаг байна.

 

6. Kalahari Desert
[ XopoM.com ] фото

Type: Subtropical
Area: 900,000 km

Kalahari Desert бол Өмнөд Африкт орших их хуурайгаас хагас хуурай уур амьсгал бүхий элсэрхэг газар юм. Kalahari нь улаавтар элсээр бүрхэгдсэн байдаг ба хагас цөлийн хэсэг нь бороо орсны дараагаар гайхалтай сайн бэлчээр газар болдог байна. Зундаа маш өндөр температур хүртэл халж, бага хур тунадас ордог байна. Цөлийн умард хэсэгт борооны улиралд цөөрмүүд тогтох нь бий. Урьд нь заан, анааш, арслан үчинбэр зэрэг амьтдын өлгий байсан энэ газарт одоо ч ирвэс болон үчинбэр зэрэг байсаар байдаг аж.

 

5. Gobi Desert
[ XopoM.com ] фото

Type: Cold Winter
Area: 1,300,000 km

Gobi Desert бол Ази тивд орших томоохон цөлийн бүс юм. Монгол улсын өмнөд, хятадын умард болон баруун хойд хэсгээр орших энэ цөлд өвөлдөө температур фаренгейтын хасах 40 хэм хүртэл унадаг бол зуны цэгт фаренгейтын 122 хэм хүртэл өсдөг байна. Сахарын элсэн цөлтэй адилгүй нь Говьд цөөн хэдэн элсэн манхан байх ба ерөнхийдөө томоохон үржил шимгүй хэсэг болон жирийн хайрга болон хадархаг газруудтай. Энэ цөлийн нэг онцгой чухал зүйл нь хоёр бөхтэй хавтгай хэмээх зэрлэг тэмээ, хулан мөн зөвхөн цөл газар амьдардаг мазаалай баавгайн цөөн тоо толгойн өлгий нутаг болдог явдал юм.

 

4. Arabian Desert
[ XopoM.com ] фото

Type: Subtropical
Area: 2,330,000 km

Arabian Desert нь Арабын хойгийг бүхэлд нь хамран орших элсэрхэг, тогтмол салхитай газар нутаг юм. Өргөн уудам, онгон зэлүүд энэ газар нутаг Иемэнээс Персийн булан, Оман, Йордан, Ирак хүртэл үргэлжилдэг байна. Хэт хуурай цаг агаартай энэ цөлд зундаа агаарын температур фаренгейтын 104-122 хэм, өвөлдөө 41-59 хэмтэй байдаг байна.

 

3. Sahara
[ XopoM.com ] фото

Type: Subtropical
Area: 9 100,000+ km

Sahara бол дэлхийн хамгийн том халуун элсэн цөл. “Sahara” гэдэг нь араб хэлээр “цөл” гэсэн утгатай үг юм. Энэхүү том цөл нь хоёр хэсэгт хуваагддаг ба баруун хэсгээрээ Атлантын далайгаар зүүн хэсгээрээ Улаан тэнгисээр хүрээлэгддэг. Умард хэсгээрээ Атласын уулс болон Газрын дундад тэнгистэй хил залгадаг байна. Эндхийн элсэн манхны өндөр 180 метрт хүрдэг ажээ.

 

2. Arctic
[ XopoM.com ] фото

Type: Polar
Area: 13,700,000+ km

Арктикын хамгийн хуурай хэсгүүдийн нэг болох Arctic Basin-ы дийлэнх хэсэгт жилд 250 мм-ээс бага хур тунадас унадаг учир цөл хэмээн нэрлэгддэг байна. Эргэн тойрон цас мөсөөр хучигдсан энэ газарт амьдрал байхын аргагүй мэт санагдах боловч үнэндээ өлчир чийрэг, хатуужил сайтай хэд хэдэн төрөл зүйлийн шувууд болон хөхтөн амьтдын өлгий нутаг юм.

 

1. Antarctic Desert
[ XopoM.com ] фото

Type: Polar
Area: 13,829,430 km

Antarctica бол Өмнөд туйл дахь дэлхийн хамгийн өмнөд хэсэгт орших тив. Хамгийн ойрын эх газар болох Өмнөд америкаас 1000 км-ын алсад орших энэ газрын далайн эрэг орчмын газар нь өвөлдөө далай тэнгисийн мөсөөр давхар хучигддаг байна.

36
ГоёГоё
12
ГайхмаарГайхмаар
11
ТэнэглэлТэнэглэл
8
ХөөрхөнХөөрхөн
8
БахархмаарБахархмаар
4
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. jerry04

    2011/01/06 at 11:44

    sain medee bna :-o

  2. Зочин

    2011/01/06 at 13:04

    estoi dajgvi medee bna a

  3. doogii0118

    2011/01/06 at 13:26

    heregtei medeelel awlaa

  4. turuu_designer

    2011/01/06 at 16:11

    yoooyy haluutschilaaa

  5. Jero

    2011/01/06 at 19:09

    manai Gobi ch bas ain :D ewgvi l dee ntr

  6. locker

    2011/01/06 at 22:35

    kk ma gobi 5 shuu ntr

  7. gamez

    2011/01/07 at 09:48

    Govi WHooop

  8. zayushkaa

    2011/01/26 at 02:19

    my mongoliin gobi tsol goy shuu :-)

  9. Зочин

    2013/04/21 at 20:13

    nice ene bidend mash heregtei medeelel bna xopom.com amjilt
    javascript:justreturn()javascriptjahttp://www.xopom.com/images/smilies/icon_mad.gifhttp://www.xopom.com/images/smilies/icon_mad.gifvascript:justreturn():justreturn()

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *