Гэр бүлийн хүчирхийллийг дотроос нь харуулсан байдал

0

Гэр бүлийн хүчирхийллийг дотроос нь харуулсан байдал


Гэр бүлийн хүчирхийлэл нь ихэвчлэн сониуч нүднүүдээс далд байдаг. Харах нүднээс далд, оюун санаанаас ангид. Энэ асуудлын талаар бид ихэвчлэн зурагтаар үзэх эсвэл хэн нэгний ярианаас сонсож мэддэг. Заримдаа гэр бүлийн хүчирхийллийн ул мөр хөхөрч шарласан нүүр, биетэй эмэгтэйчүүд “шатнаас уначихсан, бүдрээд уначихсан” гэдэг үгийн цаана нуугддаг. Энэхүү асуудалтай холбоотой дараах зургуудыг авсан гэрэл зурагчин Сара Наоми Левковиц нэгэн фестиваль дээр Шейн, Мэгги нартай тохиолдлоо танилцсан бөгөөд тэдний талаарх фото нийтлэл бэлтгэхээр шийдсэн байна.Гэвч энэ бүхэн гэр бүлийн хүчирхийллээр дуусгавар болно гэж хэн ч төсөөлөөгүй юм. Сара энэ гэр бүлийн тэргүүн эхнэрээ цохихыг өөрийн нүдээр харсан ч тэдэнд хориг саад болоогүйнхээ төлөө хожим нь буруутгагдсан юм. Гэхдээ энэ бол түүний мэргэжил. Мөн тэрээр тэдний дундуур орох нь Шейнийг улам бухимдуулж, тэд бүгд аюултай нөхцөл байдалд орох байсан, тиймээс зургаа үргэлжлүүлэн авсан гэж хэлжээ.
1. Шейн 31 настай. Амьдралынхаа ихэнх хугацааг шоронд өнгөрүүлсэн түүний шивээснүүд болон гэмт хэрэгтний түүх нь түүний эрх чөлөөт амьдралд нилээд төвөгтэй болгодог. Шоронгоос суллагдаад амьдралаа шинээр эхлүүлэхээр шийдсэн Шейн өөрөөсөө 11 насаар дүү Мэгги гэгч бүсгүйтэй амьдралаа холбосон байна.

2. Тэдний дурлал маш хүчтэй байсан ба Шейн өдөр бүр бүсгүйг шоронгоос дууддаг байв. Шейн суллагдсаныхаа дараа тэд болзож эхэлжээ.

3. Мэгги 2 настай Мэмфис, 4 настай Кайден гэдэг хоёр хүүхэдтэй. Мэгги Шейнтэй болзож эхлэхээсээ хэдхэн сарын өмнө хүүхдүүдийнхээ эцгээс салсан байжээ.

4. Тэдний хайрын түүх эхэлснээс нэг сарын дараа Шейн хүзүүн дээрээ Мэггигийн нэрийг шивүүлжээ.

5. Мэгги болон түүний хүүхдүүдийг тэжээхийн тулд Шейн нутгийн христийн рок хамтлагт дуулах болжээ.

6. Шейн хэдийгээр Кайденаас илүү Мэггигийн охин Мэмфистэй дотно харилцаатай байдаг ч эцгийн шинэ дүр нь тийм ч амар биш болохыг Шейн ухаарсан байна. “Би сайн эцэг байхыг, тэдэнд ямар нэгэн сайн зүйл хийхийг хичээдэг.” Энэ бол Шейний үг.

7. Шейн болон Мэмфисийн харилцаа Шейн Кайден хоёрынхоос илүү дотно байлаа.

8. Хэдхэн сарын дараа Мэгги Шейн нар Охайогийн Сомерсет суурин руу нүүсэн бөгөөд Мэггигийн хувьд гэр бүл, найз нөхдөөсөө хэзээ ч ийм хол явж үзээгүй байжээ.

9. Мэггигийн том хүү Кайден хэр хүчтэй болохоо харуулж байна.

10. Төвөгтэй харилцаагаа энгийн болгохын тулд Шейн Кайден нар үсчний газар руу хамт явсан юм.

11. Шейн эцэг хүний эрх мэдэлтэй байхаар хичээсэн боловч Кайден эцэг нь биш тэр хүний давуу байдлыг хүлээн зөвшөөрөхийг хүссэнгүй.

12. Түүний хайр халамжийг хүлээж байгаа хоёр эр хүнийг холбогч болсон Мэгги

13. Үсчин түүний үсийг засах болно гэдгийг ойлгуулж, Кайденыг тайвшруулахаар оролдож байгаа Шейн. “Түүнд зан байдлын эрэгтэй үлгэр жишээ хэрэгтэй. Би түүнийг нь түүнд өгөхийг хичээдэг.” гэж Шейн хэлдэг байна.

14. Хоёр хүүхэд өсгөхөд дэндүү тарчигдах цалин, ажилгүйдлээс үүссэн нөхцөл байдал Шейн Мэгги нарын харилцаанд ихэвчлэн таагүйгээр нөлөөлж байлаа. Тэд мөнгө болон Мэгги бүх цаг заваа хүүхдүүддээ зориулж байгаагаас болон маргалдах нь олширсоор байв. “Би маш бага цаг шаарддаг мөртлөө чиний амьдралд нэгдүгээр байранд байж чадахгүй байгаа юм бэ?” хэмээн Шейн хашхирлаа.

15. Мэмфисийн төрсөн өдөр болсны дараах нэг өдөр Шейн Мэгги нар маргалдаж эхэлсэн. Маргааны гол шалтгаан нь Шейн хангалттай анхаарал халамж тавихгүй байгаад оршиж байв.

16. Тэд машинд маргалдсаар.

17. Мэгги Шейн нарт хүүхдүүдгүйгээр байх цаг ховорхон байдаг. Тэд нутгийн караоке баар руу явлаа.

18. Тэр шөнө Мэгги Шейн рүү нэг бүсгүй сээтэгнэсний улмаас маргалдаж, Мэгги Шейнийг бааранд үлдээн тэднийд нэг удаа амралтын өдрүүдэд амьдарсан Шейний найзтай нь цуг гэртээ ирснээс болж Шейн маш их уурласан байна. Мэгги Шейний ийнхүү уурлах нь хүүхдүүдийг нь ч сэрээж болохоор хэт солиотой байгааг хэлж, гэрээс гар гэж хэлжээ.

19. Энэ нь Шейний уурыг бүр ч шатааж, чи сайн найзтай минь намайг солилоо хэмээн хашхирч эхэлжээ.

20. Дараа нь Шейн Мэгги анх удаагаа цохисон байна.

21. Шейн Мэггид “Нэг бол түүнийг гал тогооны өрөөнд дахин зодно, эсвэл зоорь руу хамтдаа орж хувийн ярилцлага хийнэ.” гэсэн хоёр сонголт байгааг хэлжээ.

22. Мэгги татгалзсан учир Шейн түүний нүүр, хүзүүнээс базаж авчээ.

23. Тэднийг маргалдаж байх үеэр Мэмфис өрөөнөөсөө гарч ирсэн байлаа. Тэр Шейн хэрхэн ээжийг нь зодохыг харж байсан ба хөлөө дэвслэн уйлж байжээ.

24. Шейн Мэггигийн нүүрэн дээр хашхичсаар байсан ба энэ үед Мэмфис тэдний дунд шахцалдан зогсож байв. Уйлахаа больсон охин уйлж байгаа ээжийгээ тайвшруулахыг оролдож байжээ.

25. Шөнө дунд өнгөрч байх үеэр хашхирааныг сонссон хөршийнх нь дуудсанаар тэднийд цагдаа нар ирсэн байна. Цагдаа нар энд юу болсон талаарх үнэн учрыг олохоор оролдож байх үед Мэгги уйлан тамхи татаж байлаа.

26. Баривчлагдахынхаа өмнө Мэмфисийг тэврэн салах ёс хийж байгаа Шейн. Ингэхдээ тэр өөрийгөө муу хүн биш, Мэгги согтуугаар хүүхдүүдээ авч, гэрээсээ явах гэсэн нь түүнийг уурлуулсан гэж хэлсээр байсан юм.

27. Шейн Мэггигээс өөрийг нь баривчилж байгааг зогсоохыг гуйсаар байсан ба “Мэгги, гуйя, би чамд хайртай. Тэдэнд намайг авч явахыг битгий зөвшөөрөөч дээ, би юуг буруу хийснийг надад хэлээч дээ” гэсээр байжээ.

28. Цагдаагийн офицер Мэггигийн цохиулсан хэсгийн зургийг авч байна. Тэрээр бүсгүйд “Тэр энэ явдлаа зогсоохгүй гэдгийг чи мэднэ. Тэд хэзээ ч зогсдоггүй юм. Тэд зөвхөн аминд хүрсэн үедээ л зогсдог юм.” гэж хэлсэн.

29. Тэд бүсгүйн биед өөр шарх үүссэн эсэхийг шалгаж байна. Нүдэндээ нулимстай Мэгги “Би түүнд гай зовлон авчрахыг хүсэхгүй байна.” гэхэд цагдаагийн офицер “Тэр чамд гай зовлон авчирч байна.” гэж хэлсэн байна.

30. Болсон явдлын дараах Мэгги

31. Тэр шөнөө тэр хүүхдүүдээ аваад найзынх руугаа явсан юм.

32. Хэрүүл зодооны ихэнх үеүдэд Кайден унтаж байсан ба сэрмэгцээ уйлж эхэлсэн байна. Харин бараг бүх зүйлийг харсан Мэмфис одоо тайвшраад ээждээ “Битгий уйл ээжээ, би танд хайртай” гэж байн байн хэлсээр байсан юм.

33. Хамгийн сайн найзынхаа гэрт, буйдан дээр суугаад уйлж байгаа Мэгги “Би түүнийг ямар их үзэн ядаж байна гээч” хэмээсээр байсан юм.

34. Болсон явдлын маргааш өдөр Мэгги нөхцөл байдлыг ойлгохыг хичээсэн. Тэр ажилгүй, хүүхдүүдээ тэжээх мөнгөгүй. Бас тэр юмнуудаа авахаар гэр рүүгээ буцаж очихоос бас Шейн суллагдахгүй бол түүнийг байн байн шорон руу дуудна гэдгээс айж байлаа.

35. Мэгги найз бүсгүй Эмигийнхээ гэрийн шатан дээр суугаад тамхи татаж байна. Цонхон дээр Кайден Эмигийн гурван настай охин Оливиатай тоглож байна.

36. Нагац эгчийнхээ гэрийн шалан дээр суугаа бяцхан Мэмфис ээжийгээ хэрхэн зодуулахыг харсан.

37. Хоёр хоногийн дараа Мэгги албан ёсны гомдол бичихээр шийдсэн бөгөөд цэрэгт байгаа хүүхдүүдийнхээ эцэг, хуучин нөхөртэйгээ харилцаагаа эргүүлэн сэргээсэн байна. Тэр ч бүү хэл нөхрийнхөө алба хааж байгаа Аляск руу хүүхдүүдтэйгээ хамт явахаар бодох болжээ.

38. Нисэх онгоцны буудал дээрх Мэгги. Хуучин нөхөртэйгээ харилцаагаа хадгалж үлдэхээр шийдсэн Мэгги болон түүний хүүхдүүдийг Мэггигийн аав гаргаж өгч байна. Аляскын Анчорейж хот руу нисэх тэдний нислэг цаг агаарын байдлаас болж нэг хоног хойшилсон ч тэд дараагийн өдөр нь ниссэн юм.

39. Аляск руу нисэх нислэгээ хүлээн нисэх буудлын зарлалын самбарын өмнө зогсож байгаа Мэмфис. “Би дахин бүрэн бүтэн гэр бүл хүсэж байна. Тэр ч бас үүнийг хүсэж байгаа. Би маш жаргалтай байна.” хэмээн Мэгги өгүүлжээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Зочин

    2013/03/20 at 22:22

    please simcity 5 orulaad ogooch

  2. McTavish

    2013/03/20 at 22:54

    гэр бүлийн амьдрал ч хэцүү байхдаа

  3. jerry-man

    2013/03/21 at 11:31

    yooo ter zaluu zuger l *** bolj uldej bgan bn l daa

  4. okusha9

    2013/03/21 at 15:08

    fsdfsadfsadfsafsdfsdf altantestsetseg altaa *** бөөр *** өөө *** өндөөө

  5. Зочин

    2013/03/21 at 15:50

    ymar hugiin amitan ni zurag avch bsiin be =))

  6. uniQu3

    2013/03/21 at 18:14

    hmmm

  7. capaa7g

    2013/03/22 at 18:30

    ene yaj zuragnuudiig n awj bsin bol?

  8. Зочин

    2013/03/23 at 22:18

    hvvhdvvd l hetsvv ymdaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *