Өнгөрөгч 10-р сарын шилдэг ухаалаг гар утаснууд

0

Энэхүү нийтлэлд Huawei болон Google-ийн шинэ загварууд, Xiaomi Redmi Note 5a хэмнэлттэй загвар мөн Doogee Mix 2-ийн хүчтэй загваруудыг танилцуулах гэж байна.

10-р сарын хит

Huawei Mate 10

Өмнөх загваруудыг бодвол дизайны хувьд эрс шинэчлэгдсэн. Арын шилэн таглаа, хоёр түвшний камер. Дэлгэцийн хүрээ нь нарийхан, гэхдээ хурууны хээ уншигч хэвээрээ үлдсэн. Дэлгэцийн хэмжээ 18:9 харьцаатай.

Ухаалаг гар утасны онцлог – процессор Kirin 970. Тусгайлан сургагдсан системийн үйл ажиллагааг хангах тусгай чип суурилуулсан, гэрэл зургийн альгоритмийг дээшлүүлжээ. Тийм учраас компани өөрийн шинэ бүтээгдэхүүнээ зүгээр нэг ухаалаг утас биш харин “ухаалаг машин” гэж тодорхойлоод байгаа юм.

Huawei Mate 10 утасны хоёр камерыг Leica компанитай хамтран хийсэн. Үндсэн модуль нь 12 Мп, харин нэмэлт нь 20 Мп. Үүний тусламжтайгаар арын фоныг уусгасан гэрэл зураг ч авах боломж нээгдэнэ, мөн хар цагаан зураг авах боломжтой.

Үзүүлэлт:

  • Дэлгэц: 5,9 инч , 2560*1400 пиксель
  • Чип: Kirin 970 — 4 цөм Cortex-A73, 2,36 ГГц-ийн давтамж+4 Cortex-A53 1,8 ГГц-ийн давтамжтай 4 цөм
  • Камер: үндсэн 20+12 Мп болон урд камер 8 Мп
  • Санах ой: 4 ГБ RAM, 64 ГБ ROM
  • Батерей: 4000 мА*цаг
  • Систем: Android 8 Oreo, EMUI 8.0.

 

Pixel 2 ба Pixel 2 XL

Pixel 2 болон Pixel 2 XL утсыг 10-р сарын 4-нд танилцуулсан учраас шилдэг төхөөрөмжийн тоонд багтаад байна.

Энэ хоёр загвар хоёулаа Edge Sense-тэй, 3,5-миллиметрийн чихэвч залгангуут алсаас удирдаж болно. IP67 стандартын дагуу тоос шороо, чийгнээс хамгаалагдсан.

Pixel 2 нь 5 инчийн OLED дэлгэцтэй, Full HD (1920 × 1080 пиксель) өргөтгөлтэй. Баруун хүрээндээ этгээд шинэ деталь гарч ирсэн – тэжээлийн тод өнгөөр будсан товчлуур.

Pixel 2 XL ухаалаг утас маш сонирхолтой, өмнөх загвараасаа эрс шинэчлэгдсэн гэж хэлж болно. 18:9 харьцаатай төмөр корпустай. 6 инчийн 2800*1440 пиксель дэлгэц бүхий утас.

Pixel 2/Pixel 2 XL үзүүлэлт:

  • Дэлгэц: 5,9 инч, 1920*1080 пиксель, OLED / 6 инч, 2880*1440 пиксель,P-OLED
  • Процессор: Snapdragon 835
  • Санах ой: 4 ГБ RAM эсвэл 64 болон 128 ГБ ROM
  • Батерей: 2700 мА*цаг/3520 мА*цаг
  • Камер: үндсэн 12,2 Мп f/1.8 болон урд камер 8 Мп, f/2.4
  • Өнгө: цагаан, хар, хөх.

 

Хэмнэлттэй шинэ загварууд

Xiaomi Redmi Note 5a

Redmi Note 5a – Xiaomi компанийн хэмнэлттэй загвар.

Чанартай 5,5 инчийн дэлгэцтэй, 1280*720 пиксель. Корпус нь хуванцар тул нимгэн. Гарт барихад маш эвтэйхэн, нэг гараараа удирдах бүрэн боломжтой.

Redmi Note 5a утасны онцлох шинж бол камер. Хямд үнэтэй энэ утсаар сайн чанарын гэрэл зураг авна гэдэг гайхалтай хэрэг. Хэрвээ та боломжийн үнэтэй гэхдээ найдвартай компанийн утас хайж байгаа бол энэ загвар танд тохирно.

Үзүүлэлт:

  • Дэлгэц: 5,5 инч, 1280*720 пиксель
  • Процессор: Qualcomm Snapdragon 425
  • Санах ой: 2 ГБ RAM, 16 ГБ ROM
  • Батерей: 3000 мА*цаг
  • Систем: MIUI 8 (Android 7.0).

 

10-р сарын онцлох

Doogee Mix 2

18:9 харьцаатай дэлгэцээрээ LG G6 утастай тун төстэй, нүүр хэсэг нь бараг дэлгэц гэж хэлж болно. 6 инч, 2160*1080 пиксель. AMOLED технологи ашигласан, өнцгийг тусгай аргаар гаргажээ.

Helio P25 процессортой – зөвхөн энгийн программ ажиллуулаад зогсохгүй шаардлага өндөртэй тоглоомууд ч тоглож болно. Шуурхай санах ой 6 ГБ, 64 ГБ бүхий багтаамжтай нэмэлт санах ойтой.

Үзүүлэлт:

  • Дэлгэц: 6 инч, 2160*1080 пиксель, AMOLED
  • Процессор: Helio P25, найман цөмт, 2,8 ГГц
  • Санах ой: 6 ГБ RAM, 64 ГБ ROM
  • Камер: үндсэн 16+13Мп, урд камер 8+8 Мп
  • Батерей: 4060 мА*цаг
10
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2017/11/06 at 18:56

    Би бол Iphone -с бусад бүх утсыг барина

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *