Угаалгын машиныг жижигхэн угаалгын өрөөнд хэрхэн багтаах вэ? Заавал мэргэжлийн хүнээр гэрийнхээ тохижолтыг хийлгэх ч шаардлага алга

2

Бидний ихэнх нь бага талбайтай байранд амьдардаг. Угаалгын өрөө гэж бараг л бөгс эргэх зайгүй. Энэ нь ч өөрийн гэсэн бодит шалтгаантай, угаалгын өрөөний талбайг багасгаснаар бусад өрөөний талбай тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ.

Нэг талаасаа жижиг угаалгын өрөө – маш том дутагдал болно, хичнээн чадварлаг дизайнер ч гэлээ жижиг өрөөг том болгож харагдуулж чадахгүйд хүрдэг.

Нөгөө талаасаа жижигхэн угаалгын өрөө нь хэрэглээтэй бас тухтай болох нь ч бий. Өглөөг сэргэлэн угтах, орой тайвшран хэвтэх тэр л буйдхан булан болох ажээ.

Угаалгын өрөөндөө засвар хийхдээ угаалгын машинаа хаана багтаах вэ гэдэг толгойны өвчин гарч ирдэг. Жижиг талбайд ванн байх ёстой (ядаж л босоо шүршүүр заавал байна), суултуур, угаалтуур…

Цагаан хэрэглэл хийх сагс, элдэв хог новшоо хийх шургуулганы тухай мөрөөдөөд ч хэрэггүй… Угаалгын машиныг жижиг угаалгын өрөөнд багтаах – маш том асуудал. Стандарт машин гэхэд л багагүй овор хэмжээтэй байна. Гэхдээ бид энэ асуудлыг шийдэж чадна аа.

 

Жижиг талбайтай угаалгын өрөөний зохион байгуулалт

Бид та бүхэндээ зориулаад жижиг талбайтай угаалгын өрөөнд угаалгын машин байрлуулах 9 аргыг бэлдлээ. Дугаар 3 – надад үнэхээр таалагдсан.

1. Угаалгын өрөөний зохион байгуулалтын хамгийн алдартай арга – угаалгын машиныг угаалтуурын хажууд байрлуулах юм. Илүү зохицолдлогоотой харагдуулахын тулд нэг тавиураар нийлүүлнэ.

Жижиг өрөөг илүү уужим харагдуулахын тулд тавиурын дээр толь байрлуулаарай.

 

2. Бас нэгэн сонирхолтой санаа – угаалгын өрөөний орон зайг хэмнэнэ. Үнэндээ энэ арга нь угаалтуур өндөр байрлалтай тохиолдолд л илүү тохиромжтой юм.

 

3. Энэ гоё санаа бүр сэтгэл хөдөлгөөд байгаа юм. Би хувьдаа энэ зохион байгуулалтыг сонгосон доо.

 

4. Хэрвээ угаалгын өрөөний хана гүн бол энэ орон зайг заавал ашиглана. Жишээ нь угаалгын машинаа суурилуулаад үлдсэн зайнд нь элдэв зүйлээ хадгалах шүүгээ хийнэ.

 

5. Угаалгын өрөөний ийм зохион байгуулалт ямар санагдаж байна? Жижигдлээ гэхээргүй харагдана, бас угаалгын машинаа багтааснаас гадна өөр юу тавьмаар юм бэ дээ?

 

6. Хуучны байрнуудад угаалгын машин байрлуулах орон зайг тооцоогүй байдаг. Тийм учраас оршин суугчид уран сэтгэмжээ дээд хэмжээгээр ажиллуулахад хүргэдэг.

Угаалгын машиныг угаалтууртай зэрэгцүүлбэл ямар байна?

 

7. Угаалгын өрөөндөө угаалгын машин суурилуулах зай гаргаж авахыг хүсэж байгаа бол уламжлалт ванны оронд босоо шүршүүр суурилуулаарай. Ванн нь угаалгын өрөөний ихэнх хэсгийг эзэлдэг, харин шүршүүрийн хэмжээ ихэнхдээ 80*80 харьцаатай байдаг.

Илүү гарсан зайнд нь угаалгын машин, шкаф, сагс гээд хэрэгтэй эд хогшлоо багтааж болно.

 

8. Угаалгын машины доод хэсэгт тавиур хийж үзээрэй. Хаалганы оронд гүйдэг хөшиг суурилуулна.

 

9. Бас нэгэн сонирхолтой санаа. Бүх зүйлийг сайтар анхаарч хараарай.

 

Зөвлөгөө

Угаалгын өрөөнд хангалттай зай байхгүй гэж санаагаар унах хэрэггүй. Дизайнеруудын хувьд энэ бол асуудал биш.

Эдгээр энгийн аргууд нь таны жижиг угаалгын өрөөг тав тухтай, бас бүхий л талаар хэрэглээтэй болгож чадна. Орон зайг зөв зохион байгуулахдаа хоорондын зохицолдлогоог алдагдуулахгүй байхыг хичээгээрэй.

Засвар хийх үед хэрэг болно гэж бодоод энэхүү нийтлэлийг хадгалаад авахад илүүдэхгүй. Мөн найз нөхөдтэйгөө хуваалцахыг хичээгээрэй. Тэдэнд ч бас хэрэг болохыг үгүйсгэхгүй.

5
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Sainzaya Tumenbayar

    Sainzaya Tumenbayar

    2019/03/13 at 22:46

    B Togsoo B Togsoo

  2. Зочин

    2019/03/14 at 08:28

    Jijighen ugaalgiin oroo ni ali ni ium?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *