Гэрэлтдэг төмс хийх арга. Сонирхолтой туршилтыг хүүхэдтэйгээ хамт хийгээрэй

0

Та ямарваа нэг туршилт хийхдээ цахилгааны утсыг ашиглавал үр дүн нь гайхалтай байх болно. Бидний өдөр тутам хүнсэндээ хэрэглэдэг төмс, ердийн зоосон мөнгө, хэдэн ширхэг цахилгааны утасны тусламжтайгаар та гэрэлтдэг бөмбөлөг хийх боломжтой юм. Энэхүү туршилтыг хийхийн тулд таньд дараах зүйлс хэрэгтэй:

  • 2 ширхэг төмс
  • 4 ширхэг зоосон мөнгө
  • 4 ширхэг шайб
  • Цахилгааны утас
  • Гэрэл ялгаруулагч диод (LED)

1. Таны хамгийн эхний хийх алхам бол төмсөө 2 хуваана.

Гэрэлтдэг төмс хийх арга. Сонирхолтой туршилтыг хүүхэдтэйгээ хамт хийгээрэй 1

2. Хуваасан тал төмсөндөө зоосон мөнгө, шайб тус бүр нэг нэгийг суулгаж өгнө.

Гэрэлтдэг төмс хийх арга. Сонирхолтой туршилтыг хүүхэдтэйгээ хамт хийгээрэй 2

3. Цахилгааны утсаар нэг төмсний зоосон мөнгийг нөгөө төмсний шайбтай холбоорой. Хэрвээ боломжтой бол цахилгааны утасны зориулалтын хавчаарыг хэрэглэнэ үгүй бол утасны ил гарсан хэсгийг металаар бүрэхэд болно.

Гэрэлтдэг төмс хийх арга. Сонирхолтой туршилтыг хүүхэдтэйгээ хамт хийгээрэй 3

4. LED гэрэл нь анод болон катод гэсэн 2 утастай ба цахилгааны нэг утсыг анод катодтой холбоно.

Гэрэлтдэг төмс хийх арга. Сонирхолтой туршилтыг хүүхэдтэйгээ хамт хийгээрэй 4

5. Холбогдоогүй үлдсэн цахилгааны утсыг сул байгаа зоос ба шайбтай холбоно.

6. Ингээд л гэрэл асах боломжтой боллоо.

Гэрэлтдэг төмс хийх арга. Сонирхолтой туршилтыг хүүхэдтэйгээ хамт хийгээрэй 5

Хэрвээ та гэрэлтүүлгийн хэмжээг нэмэх хүсэлтэй байгаа бол төмсний тоог нэмээрэй. Ингэхдээ холболтууд нь зөв дарааллаар хийгдсэн эсэхийг сайтар анхаарах нь чухал ба урт хэлхээ нь LED гэрэл шиг гэрэлтүүлдэг.

Гэрэлтдэг төмс хийх арга. Сонирхолтой туршилтыг хүүхэдтэйгээ хамт хийгээрэй 6

Хэрхэн ажилладаг вэ?

Төмсөнд байгалийн электролитууд болох давс болон хүчил агуулагддаг ба зоос болон шайбыг төмсөнд суулгаж өгснөөр тэдний хооронд хүчдэл үүсдэг. Хэрвээ LED гэрэлний оронд хэмжигч багажийг залгаад үзвэл нэг төмс ойролцоогоор 0,9 Вольтын хүчдэл үүсгэсэн байгааг харж болно.

Нэг ширхэг LED-ийг ажиллуулахын тулд ойролцоогоор 1,7-2 Вольтын хүчдэл хэрэгтэй болдог.

6
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Ууганцэцэг Уугаа

    Ууганцэцэг Уугаа

    2016/08/30 at 18:43

    ss

  2. Зочин

    2016/10/02 at 16:54

    гоё туршилт байна

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *