Зун цаг бол амралт, аялал зугаалгын цаг. Харин та аялал зугаалгын үед таны байршлын хэрэгсэл болох майхнаа бэлтгэсэн үү? Stingray Tree Tent майхнаараа анх олон нийтийн анхаарлыг татсан Tentsile-ийн багийнхан энэ удаад бас нэгэн загварын гайхалтай шийдэл бүхий майхнаа худалдаанд гаргажээ. [tweetable]Connect Tree Tent майхан нь моддын хооронд бэхлэгдэхээс гадна газарт ч байрлуулах боломжтой[/tweetable]. Хэрвээ та элдэв төрлийн шавьж, мөлхөгчид болон газрын чийгнээс хол байхыг хүсэж байгаа бол Connect Tree Tent танд яг тохирно. Улбар шараас гадна гурван төрлийн ногоон, нийт 4 өнгөний сонголттой энэ майхан 599 долларын үнээр худалдаалагдаж байгаа аж. Өмнөх загвараас илүү хөнгөхөн, илүү хямдхан болсон энэ майхан 2 том хүнийг дагалдах хэрэгсэлтэй нь хамт эсвэл 1 том хүн, 2 хүүхэд даах чадалтай юм байна.
Моддын хооронд бэхлэгддэг Tentsile Connect майхан
0
0
0
0
0
0
0
0
hehe
2014/06/12 at 18:43
uneheer goyo . neg iim maihantai bolvol heer gazar aih zuilgui honogloj bolohnee
Зочин
2014/06/12 at 19:10
horhoi shavij gej sanaa zovohgui ondorhon shig olgood amar amgalan noirsvol saihnaa