
Сүүлийн үед сонирхолтой үзэл баримтлал бүхий хүчтэй үйл явдалтай, этгээд кино бүтээхийг илүү их эрмэлздэг болжээ. 21 дүгээр зууны эхний 10 жилд гэхэд л аймшгийн киноны жагсаалт багагүй төслүүдээс бүрдэж байна. Өнөөдөр та бүхэндээ эдгээрийн 10-ыг нь танд танилцуулахаар бэлдлээ.
Эдгээр кинонууд зүгээр ч нэг аймшигтай санагдаад зогсохгүй киног өөр өнцгөөс харахад хүргэнэ.
1. Get Out, 2017
Онцгой зүйл юунд оршиж байна: сонирхолтой үйл явдал – кино дуусан дуустал үл ойлгогдоно, яг л бодит байдал дээр айдас төрүүлж байгаа юм.
Юу нь айлгаж байна: эхлээд – киноны гол дүрийн баатар учир битүүлэг нөхцөл байдалд орно, харин дараа нь – хамгийн сүүлд нь нөхцөл байдлыг ухамсарлаж эхэлнэ.
2. It Follows, 2014
Онцгой зүйл юунд оршиж байна: хорон муу санааг этгээд өнцгөөс харуулжээ. Энд зүгээр л нэг үхэл – яарах юмгүй, булангаас үсэрч гарч ирэхгүй, гэхдээ зөрүүд үхэл олон хүний дүрд хувирна.
Юу нь айлгаж байна: тэр хорон муу санаа (нөгөө үхэл) гол дүрийн баатрыг мөрдөнө.
3. You’re Next, 2013
Онцгой зүйл юунд оршиж байна: киноны үйл явдал баг өмссөн хүмүүс нэг айл руу дайрч байгаагаар эхэлнэ. Байшинд сайхан сэтгэлтэй хүмүүс бий, тэгсэн киноны баатрууд гэнэт байраа сольсон байх юм.
Юу нь айлгаж байна: гол дүрийн бүсгүй.
4. The Cabin in the Woods, 2012
Онцгой зүйл юунд оршиж байна: өсвөр насныхны уламжлалт аймшигтай киног зориудаар шоглосон, үнэндээ үйл явдал огцом эргэлттэй. Хөндлөнгөөс харахад киноны баатруудыг айлгадгаараа айлгаж эрэмдэглэнэ, гэхдээ л арай өөр арга техник ашигласан нь илт. Киноны төгсгөлийн хэсгийг заавал үзэх хэрэгтэй шүү.
Юу нь айлгаж байна: урьдчилан таах боломжгүй.
5. mother!, 2017
Онцгой зүйл юунд оршиж байна: аймшгийн кино гэж бас шууд хэлэхээргүй бүтээл. Үйл явдлын ээдрээг тайлтал ямар ч гэсэн ийм бодол л төрнө. Киноны өрнөл цаашлах тусам үзэгчдийг төөрөгдүүлэхээр. Сүүлчийн үйл явдал бидний дүгнэлтийг баталж чадна.
Юу нь айлгаж байна: зангилаа
6. A Quiet Place, 2018
Онцгой зүйл юунд оршиж байна: дэлхийн кино урлагийн салбарт дуу чимээгүй байх тал дээр хэзээ ч ингэж анхаарч байсангүй. Амттай попкорн авч ороод ч кино дуустал идэж чадахгүй дээ.
Юу нь айлгаж байна: хэн нэг нь чимээ гаргаад үзээрэй.
7. Bird Box, 2018
Онцгой зүйл юунд оршиж байна: үзэл баримтлал нь “A Quiet Place” киноныхтой адил төстэй, гэхдээ энд аймшигтай үхлээр үхэхгүйн тулд юм харахгүй байхыг хичээнэ
Юу нь айлгаж байна: Олон хүнийг үхэлд юу хүргэж байна вэ? Нүдээ боолттой амьдарч болно гэж үү?
8. Happy Death Day, 2017
Онцгой зүйл юунд оршиж байна: “Groundhog Day”-г санаж байна уу? Адилхан гэж хэлж болно, гэхдээ үл мэдэгдэх аймшигтай алуурчинтай кино.
Юу нь айлгаж байна: Алуурчин гол дүрийн баатар бүсгүйг хэзээ дарж авах бол?
9. 10 Cloverfield Lane, 2016
Онцгой зүйл юунд оршиж байна: киноны гол дүрийн баатар бүсгүй юунд орооцолдсоноо эхлээд учрыг нь олохгүй, хэний зөв, хэний буруу вэ? Эцсийн эцэст хэн нь хорон муу санаатан бэ?
Юу нь айлгаж байна: тодорхой бус нөхцөл байдал: гол хорон муу санаатан (муу санаатай биш ч байж болно).
10. Hereditary, 2018
Онцгой зүйл юунд оршиж байна: хорон муу санаатан байх шаардлагагүй кино болсон.
Юу нь айлгаж байна: гэр бүл доторх харилцаа, 15 минут дотор л бүх зүйл, бүр бүх зүйл: + бас нэг чухал элемент бол – жүжигчдийн ур чадвар.








Altanod Odko
2019/08/22 at 23:25
Nasanbat Nomin
Lilo Stitch
2019/08/23 at 12:47
Gaasii Saagii
Deegii Ganhuyag
2019/08/23 at 13:19
Get out aimaar
Duya Dulamsuren
2019/08/24 at 14:04
Yg aimar n alga bn
Doko Dugeree
2019/08/24 at 18:50
Bolormaa Dugeree get out aimshigiin kino bj xaxa