30 гаруй жилийн өмнө хүүхэд байхдаа xулгайлагдсан залуу багын дурсамжинд нь үлдсэн тосгоныхоо газрын зургийг цаасан дээр буулгаж, бусдаас тусламж хүссэнээр төрсөн гэр бүлээ олж уулзжээ

0

Багадаа xулгайлагдаж өөр гэр бүлд өссөн 37 настай Хятад улсын иргэн Ли Цинвэй өөрийн багын дурсамжинд нь үлдсэн тосгоны зургийн ачаар төрсөн гэрээ олж чаджээ.

says.com

Юньань мужийн Ли Цинвэй 4 настайдаа гэрээсээ xулгайлагдсан. Тэдний хөрш хүүг xулгайлж гэрээс нь хол гэр бүлийн хосод зарсан тухай мэдэгджээ. Хүүгийн шинэ гэр нь төрөлх тосгоноос нь бараг хоёр мянган километрийн зайд барлах Хэнань муж болсон юм.

dailymail.co.uk

Ли хэдий өргөж авсан гэр бүлд өссөн ч түүний толгойд төрсөн ээж, төрсөн газрынх нь бүдэг бадаг дурсамж л үлдсэн байв. Залуу том болж насанд хүрч эцэг эхийнхээ эрэлд гарчээ. Гэхдээ төрсөн тосгоныхоо нэрийг бүү хэл өөрийнхөө жинхэнэ нэрийг ч санаж чадахгүй байсан юм.

Ингээд Ли өөрийнхөө толгойд үлдсэн дурсамжаа цаасан дээр буулгахаар шийджээ – тэрээр тосгоны байшингуудын байрлал, гол горхи, эргэн тойронд нь байсан уул толгодыг ч чадлаараа буулгахыг хичээжээ.

bbci.co.uk

Цaгдаа болон интернет хэрэглэгчдийн тусламжтайгаар залууг Чаотун хотоос холгүйхэн байрлах тосгонд төрснийг тогтоож чадсан юм.

Мөн цaгдаагийн мөpдөгчид Лигийн тодорхойлолтод тохирохоор эмэгтэйг ч олж, удалгүй ДНХ шинжилгээгээр залуугийн төрсөн ээж болохыг баталжээ. 30 гаруй жилийн турш салж сарнисан байсан гэр бүл 2022 оны 1 дүгээр сарын 1-нд эргэн уулзацгаажээ.

“33 жилийн хүлээлт, уйтгар гунигтай олон шөнийн эцэст толгойдоо байсан дурсамжаа гараараа зурж эрх чөлөөг мэдрэх цаг ирлээ. Гэр бүлтэй минь дахин уулзахад тусалсан хүн бүхэнд баярлаж талархаж байна” гэж залуу эцэг, эхтэйгээ уулзахаас өмнө өөрийн сошиал хуудастаа бичжээ.

7
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *