Аймшигтай, аюултай нөхцөл байдалтай нүүр тулгарсан ч хувь тавилан эдгээр 15 хүнд аз хайрлажээ

6

Багахан гарзтай хоцрох тийм тохиолдол байдаг, үүнийг шууд азтай гээд хэлчихэд бас буруу ч юм шиг. Жишээ нь, Вайолетт Жессоп гурван ч удаа усан онгоцны ослоос амьд үлдсэн хүн. Тэрээр «Титаник», «Британник» болон «Олимпик»-ийн ослоос амьд гарсан эмэгтэй. Өнөөдрийн манай нийтлэлийн баатрууд ямартай ч усан онгоцны осолд ороогүй, гэхдээ тэднийг хувь тавилан ямар нэгэн хэмжээгээр айлгаад авчээ.

Ам цангаад ус уухаар орноосоо боссон юм. Бурхны авралаар яаж гэрлээ эхлээд асаав аа?!!

© NoYellowFlowers / reddit

 

72км/цаг хурдалж байсан чинь унадаг дугуйны маань дугуй дэлбэрээд. Би ч бас овоо бэртсэн, гэхдээ түргэний эмч ирж үзээд өдий зэрэгтэй үлдсэн нь аз гэж билээ

© Zachscycling / reddit

 

AirPods-оо анзааралгүй угаалгын машинд хийгээд угаачихаж, гэхдээ зүв зүгээр ажиллаж байна

© Blasterfang77 / reddit

 

Би өөрийгөө аалзнаас айх нь утгагүй зүйл гэж бодож явтал өнөөдөр ийм зүйлтэй тулгарлаа

© eiblehs / reddit

 

Дотор нь 600 доллар хийсэн дэвтрээ дэлгүүрийн түрдэг тэргэнд мартаад явчихаж. Цагийн дараа ирсэн чинь байрандаа байж л байна

© metazoan39 / imgur

 

Бриллианттай энэ бөгжийг 2004 онд алга болгоод. Ингээд оллоо шүү дээ, өнөөдөр

© AbortedGallow / imgur

 

Их ойрхон өнгөрсөн. Өнөөдөр миний азтай өдөр

© jlobrist / reddit

 

Нөгөө муу мурий хуруу чинь бас аминд ордог л юм байна

© TheTonz / reddit

 

Муур, эзэн хоёр хоёулаа л азтай байна. Үнэндээ мууранд ч тэр хамаагүй байх л даа

© no_u132 / reddit

 

Гадаа гэнэт сүрхий чимээ гараад цонхоор хартал ийм дүр зураг харлаа. Манай хөрш машинаа уг нь баруун талд нь тавьдаг юм, тэгсэн өчигдөр орой яагаад ч юм нааш нь шахаад тавьжээ. Тэр мэдэрсэн юм болов уу?

© OlegKolomiec / pikabu

 

Найзынхаа машины ард би ингэж л зогслоо шүү дээ

© ascala24 / reddit

 

Амралтын өдөр ээжийндээ хоночихоод ирсэн юм. Энэ хооронд гал тогооны угаалтуурын яг ирмэг хүртэл ус дүүрчээ

© stinuh09 / Instagram

 

Ойн замаар явж байтал гэнэт мод унаад. Хэн ч бэртэж гэмтээгүй ээ

© bkkp / pikabu

 

Цонхны цаана нисэж байсан амьтны араас хөөцөлдөж байгаад 11 давхраас унасан миний муур. Түүнийг Вован гэдэг юм. Дараа нь түүнийг сүрэг нохой бүслээд, арайхийж л аварлаа. Одоо тосгонд амар жимэр амьдарч байна

 

Эмэгтэйчүүдийн орчин үеийн загварын өөрчлөлт. Энэ бол үнэхээр ид шид байлаа

© agroyle / reddit

Танд иймэрхүү зүйл тохиолдож байсан уу? Хувь тавилан таныг цаанаасаа харж үзсэн тийм л тохиолдол.

349
ГайхмаарГайхмаар
311
Ха ХаХа Ха
106
ТэнэглэлТэнэглэл
98
БахархмаарБахархмаар
84
БурууБуруу
38
ХарамсалтайХарамсалтай
38
ГоёГоё
37
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Naranbaatar Emujin

    Naranbaatar Emujin

    2020/10/04 at 17:52

    Unuudur yg minii hajuugaar mashin shurgeed ungursun uneheer aimar baisan🤧

  2. Saiyana Sunny

    Saiyana Sunny

    2020/10/05 at 11:25

  3. Гэгээнэ Н.

    Гэгээнэ Н.

    2020/10/05 at 14:38

    Joohn bhdaa hadaasan deer gishgeed az bolj gun oroogu

  4. Avirmed Otgonbat

    Avirmed Otgonbat

    2020/10/07 at 10:50

    Ангиараа оролцож байгаа юм аа 5хан секүгд зарцуулаад лаяк дараад өгөөч😘🙏🏻https://www.facebook.com/101344924672362/posts/214682440005276

  5. Jaminsvren Jaminsvren

    Jaminsvren Jaminsvren

    2020/10/07 at 16:08

    Цэвэр усны савтай техникийн тосыг мэдэлгүй балгаж байсан тэг үед дотор муухайраад үнэхээр муухай байсан

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *