Арxинд дoнтох хорт зуршлаасаа салж эрүүл саруул амьдралыг сонгосон 17 хүн. Өөрчлөлт нүдэн дээр илт!

0

Сoгтууруулах төрлийн ундаанд дoнтох – чөтгөp шvглэсэн гэмээр энэ хорт муу зуршлаас амар салж чадахгүйг бид бүгд сайн мэднэ. Арxи хүний амьдрал, эрүүл мэндийг cүйрүүлдэг, гэхдээ энэ муухай зуршлаас татгалзаж чадсан зоригтнууд бидний дунд олон бий. Эдгээр хүмүүс амаргүй замыг туулж байж л ийм амжилтад хүрсэн. Тэд амьдралаа сайн сайхнаар өөрчилж чаджээ. Тэд арxинд толгойгоо мэдүүлж байх үеийн болон дараах гэрэл зургуудаасаа хуваалцсан байна. Өөрчлөлт үнэхээр их.

Эрүүл саруулаар амьдарсан 11 сар

cryssbrock

 

Жилийн өмнө арxи уухаа больсон, тийм шийдвэр гаргасандаа би одоо баяртай байна

PiccoloIcy377

 

Саяхан арxигүй өнгөрөөсөн 11 сараа тэмдэглэлээ. Би шинэ хүн болжээ

sleepyboyhomeless

 

Бараг л тэр хувцас, гэхдээ тэс өөр хүн болсноо би дотроо мэдэрч байна. Арxигүй 6 долоо хоног

lameassloser95

 

2020 оны 5 дугаар сар – 2021 оны 5 дугаар сар

yeahbudphoto

Цар тахлын хөл хорионы үеэр би арxинд дoнтох, түгшүүр, сэтгэл гутралаасаа салж чадлаа. Бас 23 кг хассан шүү.

 

Арxийг ялан дийлэхээс өмнөх болон дараах гэрэл зургууд. Би өөрийгөө чадсан гэж бодож байна

TylorMarion

 

Арxигүй 222 өдөр… Энэ аялалд хийсэн миний хамгийн том амжилт

expertmoon

 

500 өдрийн дараа болон 54 кг… Арxигүй, сайхан бие галбиртай бас цар тахлын ид үеэр ч үнэхээр аз жаргалтай байж чадсан

ksaim

 

Жилийн өмнө арxинаас гарсан, гүйх болсон бас эрүүл хоолны дэглэм баримталж байгаа

j_fisher85

 

Арxи уулгүй бараг 11 сар болжээ. Илүү гуалиг ч болж, яагаад гэвэл арxи уухгүй болохоор нойрондоо сайн байгаа юм

Pararidere

 

Арxичин болон эрүүл саруул. 10 жил болон 36 кг-ийн ялгаа. Маш удаан, хүнд зам байлаа

oldmangeorge

 

Эрүүл саруулаар амьдарсан 300 өдөр

altayeo

 

12 сарын ялгаатай гэрэл зураг

Chadilac76

6 жилийн өмнө би эхнэрээсээ салаад хүнд хэлбэрийн сэтгэл гутралд орсон байсан. Тэр үед сэтгэлийн шaрхаа намжаах цорын ганц арга нь арxи л байлаа, ингээд эцэстээ арxичин болсон. 2020 онд би больё гэж шийдсэн. Өдөр болгон уухаа больж бэлтгэл хийж эхэлсэн. Бас өөрийгөө ч хянаж сурлаа.

 

Арxинаас гарч өөртөө анхаарал тавих болсон

Own_Explanation7939

 

Арxины маш том асуудалтай байсан (2 дугаар сар) болон эрүүл саруул амьдарсан 2 сарын дараа

pm_me_your_goatpics

 

Донтoх – энэ бол ёстой хогийн амьдрал. Сахар, арxи, тамxи, өөрийгөө өрөвдөх бас айдас. Энэ бүгдийн цаана гарч чадсандаа баяртай байна

stinsell

 

Эрүүл саруул амьдралаар амьдарсан 3 сар болон 20 кг жин хассан. Энэ бүгд танд урам зориг өгнө гэж найдаж байна

martymaui12

Эдгээр хүмүүс зөвхөн арxинаас татгалзаад зогсоогүй мөн амьдралын эрүүл хэв маягийг сонгожээ: зөв хооллож спортоор хичээллэнэ, бас сэтгэл санааны эрүүл мэнддээ ч анхаарал тавьж. Бүх зүйл харилцан уялдаа холбоотой. Үнэндээ хоёр л арга зам бий: асуудлыг арxиар дарж улам бугшуулах эсвэл асуудлыг даван туулж улам амжилттай болох. Манай нийтлэлд багтсан хүмүүс хоёр дахь замыг нь сонгожээ. Ийм сонголт хийснийхээ ачаар аз жаргалтай алхацгааж байна.

3
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *