
Жүжигчний мэргэжил хүнээс тухайн дүрдээ бүрэн уусч, зохиолыг бодит болгож харуулах авъяасыг шаарддаг билээ. Бүр эсрэг хүйстнийхээ дүрд орох тохиолдол ч цөөнгүй. Ийм явдал алдарт зохиолч, яруу найрагч Уильям Шекспирийн цаг үед ч байсан бөгөөд тухайн цаг үед жүжигчилсэн тоглолтод хүмүүс эсрэг хүйстний дүрийг бүтээх явдал байсан гэдэг. Манай сайт уншигч танд эсрэг хүйстнийхээ дүрд тоглож байсан 10 эмэгтэй жүжигчнийг танилцуулж байна.
1. Hilary Swank, Brandon Teena-ын дүрд

Жүжигчин Hilary Swank “Boys don’t cry” кинонд бүтээсэн төрөлх нутгаасаа адлaгдан хөөгдсөн трaнсжендер нэгний уг дүрээрээ 2000 онд Алтан бээлий болон Оскарын шагналын эзэн болсон билээ.
2. Gwyneth Paltrow, Viola de Lesseps-ийн дүрд

1998 онд үзэгчдийн хүртээл болж Академийн 7 төрөл, Алтан бээлий шагнал гардуулах ёслолд 3 төрөлд тус тус ялалт байгуулсан “Shakespeare in Love” кинонд гол дүрийг бүтээсэн жүжигчин Gwyneth Paltrow Viola de Lesseps-ийн дүрээрээ Оскар болон Алтан бээлий шагналын эзэн болж байсан түүхтэй.
3. Angelina Jolie, Evelyn Salt-ын дүрд

2010 оны “Salt” кинонд жүжигчин Angelina Jolie Холбооны мөрдөx товчооны ажилтан, тaгнуул Evelyn Salt-ын дүрд тоглосон билээ.
4. Kathy Burke, Perry-ийн дүрд

2000-аад оны хүүхдүүдийн үзэх дуртай кинонуудын нэг байсан “Kevin & Perry Go Large” кинонд эрэгтэй хүний дүрд тоглосон жүжигчин Kathy Burke шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ хүртэж байсан удаатай.
5. Mariah Carey

Дуучин Mariah Carey-ийн 12 дахь цомог болох “Memoirs of an Imperfect Angel” цомгийн “Obsessed” дууныхаа клипэнд тэрбээр эрэгтэй хүний дүрд тоглодог ажээ. Дуучин бүсгүй энэхүү дуугаа “Mean Girls” киноноос сэдэвлэн бүтээсэн бөгөөд түүний хувьд хамгийн дуртай дуунуудын нэг хэмээж байжээ.
6. Blanca Portillo, Fray Emilio Bocanegra-ын дүрд

2006 оны “Alatriste” кинонд Fray Emilio Bocanegra-ын дүрд жүжигчин Blanca Portillo тоглож байжээ. Тус киноны найруулагч Agustín Díaz Yanes жүжигчдийн сонгон шалгаруулалт явагдаж байх үеэс л уг дүрд эмэгтэй хүн тоглох ёстой гэсэн байр суурьтай байсан гэдэг.
7. Cate Blanchett, Jude Quinn-ийн дүрд

2007 онд нээлтээ хийсэн “I am Not There” кинонд бүтээсэн дүрээрээ жүжигчин Cate Blanchett Оскар, Алтан бээлий зэрэг томоохон шагналуудад нэр дэвшиж, тухайн оны шилдэг эмэгтэй туслах жүжигчний шагнал хүртэж байсан билээ.
8. Linda Hunt, Billy Kwan-ын дүрд

1982 оны “The Year of Living Dangerously” кинонд жүжигчин Linda Hunt, Billy Kwan-ын дүрд дүрд тоглон Оскарын шилдэг эмэгтэй туслах дүрийн шагналыг хүртэж байсан билээ.
9. Amanda Bynes, Sebastian Hastings-ын дүрд

Уильям Шекспирийн 12 дахь шөнө жүжгээс сэдэвлэн бүтээж, 2006 онд нээлтээ хийсэн “Easy A” кинонд жүжигчин Amanda Bynes, Viola Hastings-ын дүрд тоглохоос гадна ах нь Лондон хот руу явсны дараа түүний дүрд орж хөлбөмбөгийн багт тоглодог гэдгийг та мэдэх биз ээ.
10. Elle Fanning, Ray-ын дүрд

2015 онд нээлтээ хийсэн гурван үеийн бүсгүйчүүдийн түүхийг өгүүлэх “3 Generations” кинонд жүжигчин Elle Fanning хүйсээ солиулахаар шийдсэн Ray-ын дүрийг бүтээжээ.
Өөр эрэгтэй хүний дүрийг бүтээсэн эмэгтэй жүжигчин бий юу?







