Америк залуугийн нүүрийг сэргээн зассан мэс засал амжилттай болжээ

0

Америк залуугийн нүүрийг сэргээн зассан мэс засал амжилттай болжээ


Саяхан АНУ-д нэгэн пластик мэс ажилбар маш амжилттай хийгдсэн байна. Энэхүү мэс засалд орсон эмчлүүлэгч нь зөвхөн нүүр царайгаа алдаад зогсохгүй нүүрний хувирал, дуу хоолой, үнэртэх мэдрэмж, арьсны мэдрэг чанараа бүгдийг нь алдсан байв. Товчоор хэлэхэд тэрээр олон жилийн өмнө аймшигт ослоор дээрх бүхнээ алдсан байжээ. Гэхдээ олон жилийн дараа алтан гартай эмч мэргэжилтнүүдийн ачаар тэрээр хүн шиг харагдах боломжийг олж авсан байна. Залуу анх ямархуу төрхтэй байсан хийгээд аймшигт осол түүнд ямар тэмдэг дарсныг мөн мэс заслын дараа тэр ямар болсныг харцгаая.

1997 онд Richard Lee Norris-ын нүүр буудуулснаас болж гэмтсэн байна. Яг ямар учир шалтгааны улмаас залуугийн нүүр ийм болсныг хэн ч мэдэхгүй. Барууны сэтгүүлчид гудамжны буудалцаанаас эхлээд амиа хорлох оролдлого байсан гэх мэт олон таамаглалуудыг дэвшүүлдэг.

“Энэ үнэхээр нарийн төвөгтэй эрүү нүүрний шилжүүлэн суулгалт байсан. Бид арьс, арьсан доорх эдүүд, яс, нүүр царайны хувирлыг хариуцдаг булчингуудад өдөөлт өгдөг мэдрэлийн системүүдийг шилжүүлэн суулгасан.” хэмээн Мэрилэндийн их сургуулийн эмнэлзүйн сургуулийн эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмч Eduardo Rodriguez хэлжээ.

Эмч нар эмчлүүлэгчийнхээ шинэ нүүр царайг бахархалтайгаар харуулж байна. Richard Norris урьд нь 12 хагалгаанд орсон боловч тэдгээрийн аль нь ч гайхалтай үр дүнг авчраагүй юм. Ослоос өмнө тэрээр байнгын ажилтай нэгэн байсан ч ослын дараагаар ямар ч ажил хийх боломжгүй болжээ. Эцэг эхийн хамт амьдарч, гадагш гарах тохиолдолд баг зүүдэг байв. Харин 36 цагийн турш үргэлжилсэн энэ амжилттай мэс ажилбар түүнд дахин амьдрал бэлэглэж байгаа аж.

“Тэр эрүүгээ хөдөлгөж, амаа нээж чадна. Хэдийгээр зөвхөн шингэн хүнс хэрэглэж байгаа ч хэлээ хөдөлгөж, нүдээ аньж, нээж чадна. Толинд хараад сахлаа хусаж, шүдээ угааж чадна. Эдгээрийн олонхыг бид таамаглан хүлээж байгаагүй юм.” хэмээн эмч Eduardo Rodriguez хэлжээ.

Түүгээр ч барахгүй эмч нар Richard Norris-ыг ямар ч эрүүл хүний төгс мэдэрч чаддаг салхины хүйтэн урсгал, халуун, арьсанд хүрэх хүрэлт зэргийг мэдэрч чаддаг болсноор барахгүй үнэртэх мэдрэмжийг дахин олж авсан гэжээ.
Richard Norris-т энэ бүхнийг бэлэглэсэн донорын тухай мэдээлэл хомс байгаа нь донорын хамаатан саднууд ямар нэгэн мэдээлэл цацахыг хүсээгүйтэй холбоотой юм байна. Донорын нүүрний зарим хэсэг эд эрхтнүүдийг Richard-д шилжүүлэн суулгасан бөгөөд эмч Eduardo Rodriguez-ын хэлснээр “Хоёр хүний нүүр царай нэгдэн нэг хүний царай болсон. Жишээлбэл, хамар эрүү нь донорынх бол зөөлөн эдүүд, гавлын ясны ар хэсэг бүхэлдээ гэхчилэн бусад хэсгүүд нь Richard Norris-ын өөрийнх нь эрхтэн.” гэнэ.

Richard Norris одоо 37 настай. Мэс заслын зардлыг АНУ-ын Батлах хамгаалах яам төлсний учир нь халуун цэгт үүргээ гүйцэтгэж байгаад гэмтэж бэртсэн цэргүүдэд хэвийн амьдралыг эргүүлэн авчрах боломжтой гэсэн итгэл байжээ. АНУ-д иймэрхүү мэс ажилбарыг хийлгэх шаардлагатай 200 орчим цэргийн албан хаагчид байдаг байна.
Эмч нарын хэлж байгаагаар Richard Norris одоо шилжүүлэн суулгасан эд эрхтнүүдийг бие организм нь хүлээн авахгүй байхаас сэргийлж, дархлал дарангуйлах эм бэлдмэлийг тогтмол хэрэглэх шаардлагатай ч энэ нь хэвийн амьдралыг эргүүлэн авчрахад төлөх төлбөрийн дэргэд даанч ялимгүй зүйл гэсэн байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

16 Сэтгэгдэл

  1. Зочин

    2012/03/31 at 19:56

    Iiiiii evguin^^

  2. Gamer_Hack

    2012/03/31 at 20:17

    N'uurig ni ter chigeer solichij shaal 'oor tsaraitai bolchij chadvarlag emch nar bnadaa donor amid hun bsin bish bizdee arai hen ogdog bnaa dead bsan bol yaahav dee azgui bas aztai zaluu!!!

  3. Зочин

    2012/03/31 at 23:56

    ashguidee buyantai ajil bolson bn ter zaluud sai saihniig husen eruuyi

  4. Зочин

    2012/04/01 at 00:47

    Norris gdg nertei yum chn l zgr bolj chadlaaldaa

  5. CrEEeeZZZ

    2012/04/01 at 01:16

    zzzzzzzz

  6. erxem_0505

    2012/04/01 at 09:14

    yun aimariin!!!

  7. jerry-man

    2012/04/01 at 13:45

    aimar tsaraitai bolson bn da

  8. Зочин

    2012/04/01 at 22:43

    shine tsarai ni edgeherei saihan zaluu bolnoo sain emch nartai yumaa

  9. 24c_Pl4yBoy

    2012/04/02 at 01:36

    air2

  10. Mongolhh

    2012/04/02 at 09:35

    энэ эвгүйн бнлэ сда

  11. LeenI

    2012/04/03 at 15:07

    hhhhhhhhhhhhhhhmmmmmmmmm

  12. dT_Tb

    2012/04/04 at 13:08

    aimar yuma.

  13. Зочин

    2012/04/25 at 18:40

    гайхалтай…

  14. Зочин

    2012/05/18 at 18:58

    анхандаа царайлаг байсан залуу одоо мэс засалд ороод нүд мүд нь хавдчихсан юм шиг муухай болчихжээ муухай болж гэхдээ алтан гартай эмч нарын ачаар хүн шиг харагдах болжээ

  15. Зочин

    2012/06/06 at 16:51

    emch nar ni mundag um aa

  16. ai н

    2014/11/24 at 12:55

    sn ym bolje ene zaluud bayr xvrgiii emch nart n talarxiiiiiiiiiiiiiiiiii

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *