“NASA”-гийн инженер байсан залуу хэрэмнүүдийг самранд хүрэхийн тулд маш экстрим байдлаар, янз бүрийн саад бартааг давж туулах сонирхолтой замыг бий болгожээ

0

Mark Rober бол технологийн тал дээр анхлан суралцагч биш. “NASA”-гийн экс инженер залуу өдгөө “YouTuber” болсон бөгөөд энтертаймент болон ээдрээтэй төслүүдийг санаачилдгаараа алдартай нэгэн. Элсийг шингэн саван болгохоос авахуулаад гэрлийн нунтгаар нян хэрхэн хурдан тархдаг болохыг харуулах гэх мэт олон сонирхолтой контентуудыг тэр хүргэсээр ирсэн. Махчин загас цус үнэхээр үнэрлэдэг эсэхийг мэдэх болон гялтганасан тэсрэх бөмбөг зохион бүтээх гээд энэ залуугийн толгойноос гарахгүй зүйл тун ховор.

Энэ удаа Mark эргээд асуудал шийдвэрлэгчийн дүрээр эргэн иржээ. Таны харж байгаачлан тэр шувууны хоолны савыг арын хашаандаа байрлуулсан бөгөөд хэрэмнүүдийн дунд бяцхан тэмцээн явуулахаар шийдсэн байна. Гэхдээ тэр хэрэмнүүдийн өмнө хэд хэдэн сорилтыг байршуулжээ. Энэ талаар хэлэхдээ “хэрэв хэрэмнүүд миний бэлдсэн 8 хэсэгтэй нинжа дайчны саадыг давж чадвал, тэд шувууны хоолны саван дахь хушгануудыг өөрийн болгох болно.” гэсэн байна.

Хамтдаа 22 минутын хугацаанд хэрэм хэрхэн саадуудыг давахыг харцгаая. Түүний энэ бичлэг хэдхэн өдрийн өмнө постлогдсон боловч, богино хугацаанд хэдийнээ 10 сая хандалт авч чаджээ.

Mark-ийн хэрэмнүүдэд зориулан дизайныг нь гаргасан саадуудыг даван туулж, хушганд хүрэх тухай бичлэг олны анхаарлын төвд оржээ.

 

Mark хэрэмнүүдийг хэрхэн хушганд хүрэх боломжтойг тайлбарласан байна

 

Тэр “YouTube”-ийн од болохынхоо өмнө “NASA”-гийн Тийрэлтэт хөдөлгүүрийн лабораторид ойролцоогоор 9 жил ажиллажээ. Үүнийхээ 7 жилийг Ангараг гариг дээрх судалгаанд зориулсан байна. Мөн тэр хувьдаа “Digital Dudz” гэх нэртэй компани эзэмшдэг байсан ч, хожим нь өөр газар заржээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар түүнийг Сан Франциско дахь технологийн компанид инженерийн мэргэжлээрээ эргээд ажиллаж эхлэх гэж байгаа талаар дурдсан байна. Сонирхуулахад түүний “YouTube” нийт 1.27 тэрбум хандалт авснаас гадна 11.7 сая дагагчтай ажээ.

 

 

Өлсгөлөн хэрэмнүүд хэрхэн Mark-ийн бэлдсэн саадуудыг давж байгааг хараарай

 

Саадуудыг давсан хэрэм эрх чөлөөтэйгөөр хушга идэх боломжийг ч бас Mark бодолцож үзжээ

 

15
ХөөрхөнХөөрхөн
5
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Zolbayar Togoobaatar

    Zolbayar Togoobaatar

    2020/06/02 at 13:11

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *