Хүний ертөнцийг бүхэлд нь нэгтгэх үнсэлтийн хүч чадал [36 зураг]

0

Хүний ертөнцийг бүхэлд нь нэгтгэх үнсэлтийн хүч чадал [36 зураг]


Үнсэлт бол хүн төрөлхтний илэрхийллүүдийн дундаас хамгийн ойр дотны илэрхийллийн нэг. Үнсэлт нь хүний сэтгэл хөдлөлийг бүхэлд нь, цогцоор нь илэрхийлж чаддаг. Үнсэлт нь сайн байна уу гэх мэндчилгээ, тайвшруулан тайтгаруулах хүсэл, баяр баясгаланг илэрхийлэхээс гадна энэ бүхнээс хамгийн онцлууштай нь хайрыг илэрхийлж чаддагаараа гайхалтай. Бид та бүхний өмнө уулзалт болон салалтын үнсэлт, алиа хошин үнсэлт, хүндэтгэлийн үнсэлт, нөхөрсөг үнсэлт, баяр хөөрийн үнсэлт, хайр дурлалын үнсэлт гэхчилэн олон янзын үнсэлтийг харуулсан фото багцыг дэлгэж байна.Аав ээж, амраг хань, алиа үрс, анд найз таны хайртай хэн ч бай яг одоо хажууд тань сууж байгаа бол түүнийгээ халуун дотноор тэврээд хүний хайрын илэрхийллийн хамгийн дээд хэлбэр болох үнсэлтийг бэлэглээрэй.

2011 оны 10-р сарын 19. Кайр дахь Гизагийн пирамидын хөндийд Сфинкстэй “сонгодог” зураг авахуулж буй жуулчин. (Reuters / Jamal Saidi)

2012 оны 3-р сарын 22. Нью Йоркын Төв паркд хаврын налгар өдөр модны доор зогсоод үнсэлцэж буй дурлалт хосууд. (Reuters / Lucas Jackson)

2012 оны 1-р сарын 26. Харвардын их сургууль дээр авагдсан энэ зураг дээрх Claire Danes аз жаргалтай харагдаж байна. Түүнийг эмэгтэй хүний хувцас өмссөн Hasty Pudding театрын холбооны ерөнхийлөгч James Fitzpatrick (зүүн), дэд ерөнхийлөгч Ryan Halprin нар нэгэн зэрэг үнсэж байна. Жүжигчин Danes Hasty Pudding холбооноос Оны эмэгтэйгээр нэрлэгдсэн юм. (Reuters / Jessica Rinaldi)

2012 оны 2-р сарын 18. Хятадын Анхуй муж, Хэйфей хотод болсон үнсэлтийн уралдаан оролцож байгаа хосууд. Тэмцээнд 63 хос оролцсон бөгөөд оролцогч эрчүүд нь эмэгтэйчүүдээ үнсэх үедээ байж болох бүх хүч чадлаараа хөлийг нь газар хүргэлгүй өргөж байх ёстой байжээ. Нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн зүгээс мэдээлснээр энэхүү тэмцээний ялагч нь нэг каратын очир алмаазан шигтгээтэй бөгжний эзэн болсон гэнэ. (Reuters / Stringer)

Энэ тэмцээний ялагч болохын тулд янз бүрийн стратеги хэрэглэж байгаа хосууд харагдаж байна. (Reuters / Stringer)

2012 оны 2-р сарын 26. Холливудад 84 дэх удаагийн Академийн шагнал гардуулах ёслол дээр Гадаад хэл дээрх шилдэг кино номинацид нэр дэвшсэн Divorce киноны найруулагч Asghar Farhadi Оскарын шагналаа үнсэж байна. (Reuters / Mike Blake)

Түрүүч Steve Lewis найз бүсгүй Joanne White Goldsmith-ийг үнсэж байна. 2011 оны 12-р сарын 9-нд Lewis болон бусад цэргүүд Английн Плаймоут руу, Ocean хэмээх рояал тэнгисийн цэргийн хөлгийн тавцан руу буцсан юм. Тус хөлөг нь 2011 оны 4-р сард долоон долоо хоногийн турш үргэлжлэхээр төлөвлөгдсөн сургуулилтанд оролцохоор Плаймоутыг орхисон ч Ливи улс дахь АНУ-ын агаарын дэмжлэгийн даалгаврыг гүйцэтгэхээр Ливи руу илгээгдсэн байна. (Matt Cardy / Getty Images)

2011 оны 7-р сарын 13. Бразилийн Сан Паоло дахь гэртээ байгаа мэдээ алдуулсан арслан Ariel-ыг малын эмч Libya Pereira үнсэж байна. Өнгөрсөн жил Facebook сайтад энэ арслангийн эмчилгээнд зориулах мөнгөн хандивыг цуглуулах ажлыг арслангийн эзэн Raquel Borges зохион байгуулсан бөгөөд Ariel арслан тархинд нь нөлөөлдөг генетикийн өвчин туссан байсан тул түүний сарвууг авах мэс ажилбар хийсэн байна. Харамсалтай нь эмчлэгдэж чадаагүй арслан энэ зургийг авснаас хэдхэн долоо хоногийн дараа үхсэн байна. (AP Photo / Andre Penner)

2012 оны 1-р сарын 27. Бразилийн Сан Паологийн эмнэлэгт хэвтэж байгаа Парагвайн ерөнхийлөгч Fernando Lugo дээр Бразилийн ерөнхийлөгч Luiz Inacio Lula da Silva зочилж иржээ. Энэ хоёр ерөнхийлөгч хоёулаа хавдрын эмчилгээ хийлгэж байгаа юм. (Reuters / Ricardo Stuckert-Instituto Lula)

Чили улсын боловсролын системд өөрчлөлт хийхийг шаардаж зохион байгуулсан марафоны үеэр үнсэлцэж буй хос. Marathon Dates for Education хэмээх энэ марафон нь 2011 оны 9-р сарын 1-ний өдөр Чилийн Сантиаго хот дахь засгийн газрын эсрэг бослогын үеэр зохион байгуулагджээ. (Reuters / Ivan Alvarado)

2012 оны 3-р сарын 4. Сирийн Дамаск хотод Оросын элчин сайдын яамны урд болсон цуглааны үеэр Оросын ерөнхий сайд Владимир Путины зургийг үнсэж байгаа Сири эмэгтэй. (AP Photo / Muzaffar Salman)

9-р сарын 11-нд болсон Дэлхийн худалдааны төвийг дайрсан алан хядагчдын дайралтын үеэр амиа алдсан эхнэр Catherine Wolf-ынхоо нэрэн дээр үнсэж буй Их Британий иргэн Charles Wolf харагдаж байна. Энэ зургийг 2012 оны 3-р сарын 15-нд Нью Йорк хотод болсон дурсгалын ёслолын үеэр авчээ. Charles Wolf энэ дурсгалын ёслолд хүрэлцэн ирсэн Британий ерөнхий сайд David Cameron болон түүний эхнэр Samantha нартай хамт явж байлаа. (John Moore / Getty Images)

2011 оны 10-р сарын 31-нд орон нутгийн цагаар 2:41 цагт Денверийн ойролцоох Колорадогийн Луйсвилле дэх Avista Adventist эмнэлэгт төрснийхөө дараа ээждээ үнсүүлж буй хүү. (Reuters / Rick Wilking)

2011 оны 12-р сарын 7-нд Луйзианагийн Нью Орлеансд Дэлхийн хоёрдугаар дайны Үндэсний музейд Сувдан эргийн дайралтын 70 жилийн ойг тэмдэглэх үеэр The Victory Belles бүлгийн гишүүдийн нэгэнд үнсүүлсэн Сувдан эргийн дайралтаас амьд гарсан James Cook инээмсэглэж байна. (AP Photo / Gerald Herbert)

2011 оны 11-р сарын 14. Лондон дахь Madame Tussaud-ын музейд Британий алдарт жүжигчин Robert Pattinson-ы лаан баримлыг үнсэж буй Haley Wales. Бүсгүй хуримын гивлүүр зүүсэн байгаа нь The Twilight Saga цувралын Edward-тай гэрлэсэн Bella-гийн дүрийг гарган зураг авахуулж байгаа хэрэг юм. (AP Photo / Jonathan Short)

2012 оны 2-р сарын 1. Бразилийн Салвадорт багт наадмын анхны өдөр биесээ энхрийлж байгаа дурлалт хосууд. (Mario Tama / Getty Images)

2012 оны 2-р сарын 26. Дубай дахь теннисийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх өдөр Палмагийн хиймэл арлуудын ойролцоо, Атлантын далай дахь далайн гахайнуудын буланд далайн гахайг үнсэж байгаа Чехийн иргэн Tomas Berdych. (Reuters)

2011 оны 12-р сарын 5-нд Калифорний Холливуд Грауманад Хятадын театрын шинэ жилийн тоглолтон дээр дуучин Fergie гэрэл зурагчдад үнсэлт илгээж байна. (Reuters / Mario Anzuoni)

2011 оны 12-р сарын 21. Виржиниа эрэг. Карибт гурван сарын даалгавар биелүүлснийхээ дараа хөлөг онгоцоор гэртээ ирсэн АНУ-ын тэнгисийн цэргийн USS Oak Hill хэмээх газар уснаа явах чадвартай, зэвсэглэсэн хөлөг онгоцны багийн гишүүн, 2-р ангиллын офицер Marissa Gaeta өөрийн хос, 3-р ангиллын хос Tsitlanik Snell-ийг үнсэж байна. (Reuters / US Navy photo by Mass Communication Specialist 2nd Class Joshua Mann)

2012 оны 3-р сарын 8. Мексикийн Хувьсгалын талбайд Олон улсын эмэгтэйчүүдийн баярын үеэр усан оргилуурын доор үнсэлцэж буй залуу хос. (Yuri Cortez / AFP / Getty Images)

2012 оны 3-р сарын 20. Зүүнээс баруун тийш Kiss хамтлагийн гишүүд болох Gene Simmons, Tommy Thayer, Eric Singer, Paul Stanley нар зогсож байна. (Kevin Winter / Getty Images)

2012 оны 2-р сарын 12. Паттаяад “Дэлхийн хамгийн урт үргэлжилсэн үнсэлт” хэмээх тэмцээнд оролцож байгаа Тайланд хосууд. Тэмцээнд оролцсон долоон хос Гиннесийн дээд амжилтын номонд бичигдсэн дээд амжилтыг эвдэж, нийтдээ 200.000 Тай бахт буюу 6666 ам.доллар, очир алмаазан шигтгээтэй бөгжийг хожсон юм. (Pornchai Kittiwongsakul / AFP / Getty Images)

2012 оны 1-р сарын 7. Өмнөд Солонгосын Хвачеон хотод болсон Hwacheon Sancheoneo Ice Festival цас мөсний фестивалийн үеэр загас барих тэмцээнд оролцож, барьсан загасаа үнсэж байгаа эмэгтэй. Жил бүр зохион байгуулагддаг Уулын хулд загас гэсэн утга бүхий Hwacheon Sancheoneo нэртэй энэхүү цас мөсний фестивальд оролцож, уламжлалт өгөөш ашиглан нүцгэн гараараа загас барих тэмцээнд оролцохоор олон сая зочид ирдэг байна. (Chung Sung-Jun/Getty Images)

2011 оны 11-р сарын 23. Испаний Мадридад Puss in Boots киноны сурталчилгааны компанит ажилд оролцож байгаа жүжигчин Antonio Banderas жүжигчин Salma Hayek-ыг үнсэж байна. (AP Photo / Daniel Ochoa de Olza)

2012 оны 1-р сарын 19. Сербийн зүүн өмнөд хэсэг дэх Нис хотод Epiphany ёслолын үеэр Нисава голын усанд санваартны шидсэн загалмайг олж авч чадсан Vladimir Stojanovic загалмайгаа үнсэж байна. (Reuters / Stoyan Nenov)

2011 оны 9-р сарын 20. Энэтхэгийн Гангток хот. Эмнэлэгт эмчилгээгээ хийлгэхээр хүлээх зуураа ээжийгээ үнсэж буй 6 настай Жигми Таманг. Хималайн хэд хэдэн газарт болсон газар хөдлөлтийн улмаас олон хүн амь насаа алдсан бөгөөд амьд гарч чадсан хүмүүсийн нэг нь энэ хүү юм. Гаар хөдлөлтийн дараах гамшгаас айсан олон хүн гэр орноо орхин дүрвэжээ. (AP Photo / Anupam Nath)

2012 оны 2-р сарын 14. Калифорни, Лос Анжелес. Тус хотын зүүн дүүрэгт гэрлэлтээ баталгаажуулан андгай өргөж, бөгжөө солилцсон ижил хүйстэн хос Laurie Campbell (зүүн), Maya Roble нар биесээ үнсэж байна. (Reuters / David McNew)

2011 оны 12-р сарын 21. Техас, Форт Хүүд дэх гэртээ эргэн ирсэн 1-р морин цэргийн дивизийн 3-р бригадын цэрэг эхнэрээ үнсэж байна. Тус бригад нь Иракыг орхисон АНУ-ын цэргийн хамгийн сүүлийн нэгж байсан юм. (Reuters / Lucas Jackson)

2011 оны 7-р сарын 11. Колорадогийн Колорадо Спрингс дэх Broadmoor Golf Club-т АНУ-ын гольфын нээлттэй клубуудын тэмцээний үеэр нутаг нэгтэн Seon Ki Ken-ийг ялж, ялалт байгуулсан So Yeon Ryu цомоо үнсэж байна. (AP Photo / Chris Carlson)

2012 оны 1-р сарын 2. Аризона, Глендейл дахь Фениксийн их сургуулийн цэнгэлдэх хүрээлэнд Tostitos Fiesta Cuр тэмцээний үеэр Stanford Cardinal багийг 41-38 гэсэн онооны харьцаагаар хожиж, ялалт байгуулсан Oklahoma State Cowboys багийн 81 номерын тамирчин Justin Blackmon өөрийн найз бүсгүй, хөгжөөн дэмжигчдийн багийн гишүүн Mariel Dunlap-ыг үнсэж байна. (Donald Miralle / Getty Images)

2011 оны 12-р сарын 9. Афганистан, Кабул. Ахынхаа булшны чулууг үнсэж буй бяцхан Афгани хүү. (AP Photo / Ahmad Jamshid)

2011 оны 10-р сарын 6. Перу, Лима. Каббах нэртэй газарч нохойгоо тэвэрч буй Jane Kozar. Kozar нь урьд нь Конгресст нэр дэвшиж байсан бөгөөд тэрээр газарч нохойны тусламжийг авдаг хараагүй хүмүүсийн төлөө тэмцэгч юм. Энэ оронд хараагүй хүмүүс газарч нохойныхоо хамт дэлгүүр, банк, автобус болон бусад олон нийтийн газарт орох эрхтэй байдаг аж. (Reuters / Mariana Bazo)

2012 оны 3-р сарын 6. Бельгийн Ломмел хотод бага сургуулийн хананы дэргэдэх түр хугацааны дурсгалын ёслолын үеэр охиноо үнсэж байгаа эмэгтэй. 3-р сарын 13-нд Швейцарийн өмнөд хэсэг дэх Сиерра хотын ойролцоо аймшигт осол болсон бөгөөд ослын үеэр 28 хүн амь үрэгдсэний 22 нь Ломмел болон Хеверлий хотын сургуулиудын хүүхдүүд байжээ. Тэд цанын баазад амарсныхаа дараа Бельги руу буцаж явсан юм. (Yorick Jansens / AFP / Getty Images)

2012 оны 1-р сарын 6. Бетлехемийн Вест Банк хотод Orthodox Christmas баярын өмнөх орой Есүс Христийн төрсөн газар гэгддэг Church of the Nativity сүмийн багануудын нэгийг үнсэж байгаа эмэгтэй. (AP Photo / Bernat Armangue)

2012 оны 3-р сарын 10. Жиоржиагийн Макон хотод болсон сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр 67 – 53 гэсэн онооны харьцаагаар Lani Manchester сургуулийн багийг хожсон Lani сургуулийн багийн тоглогч Raheem Newton туслах дасгалжуулагч Shiloh Robinson-ы духан дээр үнсэж байна. (AP Photo / David Goldman)

2011 оны 8-р сарын 13. Цюрих хотын гудамжнаа жил бүр болдог бүжгийн парадын оролцогчид үнсэлцэж байна. (Reuters / Valentin Flauraud)

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. jerry-man

    2012/04/02 at 13:42

    kiss

  2. Зочин

    2012/04/02 at 13:52

    gggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggggg

  3. Mongolhh

    2012/04/02 at 19:27

    zarim n like

  4. 6yM644

    2012/04/02 at 21:01

    yayy air2 ain

  5. 1-odin

    2012/04/03 at 01:08

    GVI EE YAWHEE NTR

  6. LeenI

    2012/04/03 at 14:49

    hhhhmmm

  7. dT_Tb

    2012/04/04 at 12:34

    kkk

  8. dT_Tb

    2012/04/04 at 12:34

    kkk

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *