
Дэлхийд хөрөнгө чинээгээрээ тэргүүлдэг толгой баячуудын нэг, Оросын тэрбумтан Роман Абрамович нь Форбес сэтгүүлээс гаргасан 2012 оны жагсаалтанд 8,4 тэрбум фунт стерлингийн хөрөнгөөр Оросын 5 дахь, Дэлхийн 50 дахь хамгийн баян хүн хэмээгдэн бичигдсэн хур баян нэгэн. Английн Примьер Лигийн хөлбөмбөгийн баг Челсиг эзэмшдэг гэдгээрээ машид алдартай энэ эрхмийн эзэмшлийн бас нэгэн зүйл АНУ-ын Нью Йорк хотын усан боомтноо зочилсон нь Америкчуудыг гайхашран толгой сэгсрэхэд хүргэсэн байна. Энэ бол Абрамовичийн Эклипс нэртэй тансаг зэрэглэлийн моторт завь юм.Гайхамшигтай тансаг, үзэсгэлэн төгөлдөрийн зэрэгцээ онцгой том хэмжээ бүхий энэхүү моторт дарвуулт завь нь 163,5 метрийн уртаараа Дэлхийн хамгийн том хувийн дарвуулт завь хэмээгддэг бөгөөд Дубай хотын захирагч Шейх Мохаммедын Дубай дарвуулт завинаас 0,5 метрээр урт юм байна. 2011 оны 9-р сарын ханшаар 340 сая еврогоор үнэлэгдэж байсан бол одоо Сандей Таймсын үнэлснээр 910 сая еврогоор үнэлэгдэж байгаа Эклипс дарвуулт завь хоёр нисдэг тэрэгний тавцан, 24 зочдын кабин, хоёр усан сан, хэд хэдэн халуун ванн болон диско танхимаас гадна гурван моторт завь, 50 метр хүртэл гүн рүү шумбах жижиг шумбагч завь тэргүүтнээр тоноглогдсон Эклипс дарвуулт завийг ажиллуулахад 70 орчим хөлгийн гишүүн шаардлагатай юм.
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2013/images/xbkLQ.jpg)
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2013/images/BlamM.jpg)
0

0

0

0

0

0

0

0

McTavish
2013/02/22 at 16:26
аймар2 тансаг юмаа
uniQu3
2013/02/22 at 17:58
nice
hiter_tt
2013/02/22 at 19:05
гоё юмаааа *** гэж
Зочин
2013/02/22 at 19:44
yu yrihavdee
Зочин
2013/02/22 at 20:06
darvuul ni haana bgaan, yacht ym bish uu ene chini
Alexandro
2013/02/23 at 15:24
dotorhiig ni uzeh yumsan
Monkhoo_619
2013/02/23 at 19:47
tiimee goy goy goy goy
[ Зассан: Monkhoo_619 , өдөр 2013/2/23 19:47 ]
jerry-man
2013/02/23 at 21:18
hahaj tsadaj bga gar bhda