Нүдний доорх харласан хэсгийг богино хугацаанд арилгах 7 төрлийн арга

5

Нүдний доорх хөх толбо нь тийм ч тааламжтай зүйл биш, ихэвчлэн ядарсны улмаас гардаг. Тиймээс өдөр болгон 8 цаг бүтэн нойртой унтах нь гадаад төрхөнд маш чухал юм.

Хөх толбо нь ген эсвэл харшилтай ч холбоотой байж болно. Өнөөдөр та бүхэндээ хөх толбыг арилгах 7 аргыг танилцуулахаар бэлдлээ.

 

Өргөст хэмх

Өргөст хэмх нь антиоксидант тул тайвшруулах үйлчилгээ үзүүлнэ. Хэрчим өргөст хэмхийг хагас цаг хөргөгчинд хийгээд дараа нь нүдэн дээрээ тавина. 15 минутын дараа нүүрээ хүйтэвтэр усаар угаана.

 

Амтат бүйлсэн самрын тос

Энэ тос арьс чийгшүүлж хаван бууруулдаг. Унтахаасаа өмнө хэдхэн дусал тосыг нүднийхээ доогуур түрхэж иллэг хийнэ.

 

Иллэг

Нүдний доод зовхиноос дээш чиглэлд зөөлөн иллэг хийнэ, ингэснээр энэ хэсгийн цусан хангамж сайжрахад хүргэнэ. Дараа нь чийгшүүлэгч тос түрхээрэй. Арьсыг чийгшүүлж хөх толбыг багасгах үйлчилгээ үзүүлнэ.

 

Улаан лоолийн шүүс

Антиоксидантаар баялаг, мөн улаан лоольд агуулагдах ликопин нь арьс чангалах үйлчилгээ үзүүлдэг. Нүднийхээ доод зовхинд улаан лоолийн шүүс түрхээд 10 минут байлгана. Дараа нь хүйтэн усаар угааж цэвэрлэнэ.

 

Төмсний шүүс

Төмс нь С амин дэмээр баялаг тул залуужуулах, цайруулах үйлчилгээтэй. Төмсөө үрж жижиглээд 2 ширхэг хөвөнд шингээн нүдэн дээрээ 10 минут тавина. Усаар угааж цэвэрлэнэ.

 

Ургамалтай мөс

Мөс нь арьсыг чангалж илүү уян хатан болгодог. Үрчлээ багасгаж, хаван буулгана гэсэн үг. Үр дүнг нэмэхийн тулд ургамлын ханд хөлдөөж мөс бэлдэнэ.

Халбага яншуй, цэгцүүхэй, базилик эсвэл алтан товч цэцгийг тус бүр 200 мл буцалсан халуун усанд хийж 2 цаг хандална.

Хандаа шүүгээд мөсний хэвэнд хийж хөлдөөнө. Өглөө болгон нүдээ мөсөөр арчина.

 

Цай

Цай нь танинам, антиоксидант, кофеиноор баялаг тул хаванг бууруулж, хөх толбо бүдгэрэхэд нөлөөлнө. Ногоон эсвэл байхуу цай хандлаад хөвөнд шингээж нүдэн дээрээ 15 минут тавина.

27
ГайхмаарГайхмаар
8
БахархмаарБахархмаар
7
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
6
ГоёГоё
3
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Tumenbayar Bulganbayar

    Tumenbayar Bulganbayar

    2018/01/02 at 20:41

    Otgonbat Obat

  2. Зочин

    2018/01/03 at 00:13

    I zaza

  3. Mashbaatar Amartuvshin

    Mashbaatar Amartuvshin

    2018/01/04 at 00:37

    аяндаа алга болдоггүй хэрэг үү?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *