Ирээдүй болсон энхрий үрсдээ ЭКО тоглоомыг сонгоорой

0

“Наран Кидс” дэлгүүр нь хүүхдийн тоглоомын зах зээлд нярай хүүхдийн тоглоом хэрэгслээс эхлээд бүх насны хүүхдэд тохирсон сэтгэн бодох, оюун ухаан, орон зайн мэдрэмж зэргийг хөгжүүлэх эрүүл ахуйн стандартын шаардлагад бүрэн нийцсэн төрөл бүрийн тоглоом хэрэгслүүдээр хэрэглэгчиддээ үйлчилж байна.

  • Салбар 1 – Наран Молл худалдааны төвийн 4-р давхар /Хүүхдийн 100/
  • Салбар 2 – Наран Плаза худалдааны төвийн 2-р давхар /Энхтайваны
    гүүр/
  • Салбар 3 – Наран Шоп /13-р хороолол, 3 өндөр/
  • Салбар 4 – Наран Пойнт /Байгалийн түүхийн музейн баруун талд/
  • Салбар 5 – Наран Плэйс /13-р хорооллын дунд зам/
  • Салбар 6 – Наран супермаркетын бүх сүлжээ дэлгүүрүүдээр

Дэлхий даяар глобалчлагдаж хүний бүхий л хэрэгцээ электрон ухаалаг хэлбэрт шилжиж байгаа сайн талтай ч энэ нь бидний үр хүүхдийн орчинд орон зайн мэдрэмжийг алдагдуулж, хөдөлгөөний дутагдалд оруулж, оюун ухааныг хөгжүүлэн тэлэхэд ихээхэн саад учруулж байна.

Орчин үеийн эцэг эхчүүдийн хувьд хүүхдэд хүүхэлдэй, амьтан, машин хэрэггүй гэж санан, электрон, өндөр технологи бүхий тоглоомуудаар тоглуулж байна. Ийм тоглоомууд нь гайхшруулах, зугаацуулах үнэхээр орчин үеийн супер тоглоом мэт санагдуулдаг. Гэвч эднийг яагаад ч хүүхэд хөгжүүлдэг тоглоом гэж нэрлэж болохгүй. Ийм тоглоомуудаар тоглох нь нэгэн хэвийн бөгөөд хүүхдүүдийг донтуулах, орчноосоо өөрийгөө тусгаарлаж зожиг болгодог сул талтай байдаг тул ирээдүй болсон энхрий бяцхан үрсийнхээ сэтгэн бодох чадаврыг хөгжүүлэх, олуулаа тоглож нийгмийн харилцаанд орох, орон зайг мэдрэх чадамжийг хөгжүүлэх, дүрс болоод өнгийг ялгах чадвар зэргийг дэмжихийн тулд эрүүл, хоргүй тоглоомнуудаар тоглуулах нь зүйтэй.

“Наран Кидс” дэлгүүрийн борлуулдаг тоглоомнууд нь чөлөөт байдалтай, сэтгэл хөдлөлд нөлөөлөхүйц, урлан бүтээх идэвхийг өдөөсөн, зохион бүтээх боломжтой байдгаараа бусад тоглоомнуудаас ялгаатай. Хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх зөв хүмүүжилтэй болгоход биет тоглоом ихээхэн ач холбогдолтой байдаг. Биет тоглоомоор тоглох нь хүүхэд мөлхөх, явах, гүйх, харайх хөдөлгөөнд сургаж зоригтой, тэсвэртэй, самбаатай болгож өөрийн хүчинд итгэдэг болгон өсөхөд ихээхэн ач тустай. Мөн юмны чанар байдал, өнгийг таньж мэдхээс гадна бусад хүүхдүүдтэй ойртон нөхөрлөх, өөрийн үйл хөдөлгөөнөө залж сурах, янз бүрийн зүйлийг тааварлах, авъяас сонирхлыг нь хөгжүүлэхэд тусалдаг. Хүүхдийн тоглоом нь өөрөөр хэлбэл тэдний ажил хөдөлмөр юм. Тиймээс хөдөлмөрийн ач тусыг ойлгоход нь маш их нөлөөтэй юм. Тоглоом нь хүүхдийн идэвхи зүтгэлийг сэргээх, хэл яриаг хөгжүүлэх, баяр баясгалантай цовоо сэргэлэн, ажилч хичээнгүй, цэвэрч нямбай, нөхөрсөг зан харьцаатай болоход нь чухал нөлөөтэй учраас эцэг эхчүүд тоглоомын учир холбогдлыг хүүхдэд сайн тайлбарлан ойлгуулж тэдний нас, бие, сонирхолд нь тохирсон олон төрлийн тоглоом авч өгөн, хайр гамтай хэрэглэх, хэрхэн яаж тоглох талаар байнга зөвлөж байх хэрэгтэй. Мөн Наран Кидс дэлгүүр нь зөвхөн таны хүүхдэд зориулсан эрүүл тоглоомноос гадна энхрийн бяцхан хүүдүүд тань зориулсан хувцас, хэрэглэл худалдаалдаг хамгийн том хүүхдийн дэлгүүр юм.

Маттел компаний Barbie, Hot Wheels, Fisher price зэрэг тоглоомууд нь Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн лабораторид тоглоом нэг бүрийг маш нарийн олон шатлал бүхий шинжилгээнд оруулж баталгаажуулдаг.

Мөн Hasbro компаний Play Doh болон Doh Vinci баримлын шаварын орц, найрлага нь хүүхдэд ямар ч хор уршиггүй, хүнсний гаралтай натурал ЭКО бүтээгдэхүүнүүд орсоноор Дэлхийн шилдэг тоглоом болоход хүргэсэн юм.

“Наран Кидс” дэлгүүрийн зүгээс Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 05-р сарын 19 –с 06-р сарын 1-г хүртэл эдгээр хүүхдэд ээлтэй эрүүл тоглоомнуудыг 50% хүртэлх хямдралтай үнээр худалдаалж, ₮50’000 –с дээш худалдан авалт бүрт азын сугалаа, бэлэгтэй худалдааг бүх салбар дэлгүүрүүдээр зохион байгуулж байгаа юм. Мөн ажилтай, завгүй эцэг эхчүүддээ зориулж Майхантай худалдааг доорхи хуваарийн дагуу та бүхэнд зориулан зохион байгуулах гэж байна. Өөрт ойрхон байршил, боломжит өдрийг сонгон биднийг зорьж ирж ирээдүй болсон энхрий үрсийнхээ төлөө эко сонголтыг хийгээрэй.

1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.