Ирээдүйд ээж болох эмэгтэйчүүддээ зориуллаа. Жирэмсэн хүнд хэвтэхэд хамгийн тохиромжтой, аюулгүй 3 байрлал

3

Бид амьдралынхаа 1/3-ийг унтаж эсвэл унтах гэж хичээж өнгөрүүлдэг. Саяхан хийсэн нэгэн судалгаагаар эхийн унтах байрлал болон хүүхдийн эрүүл, сайн сайхан байх нь хоорондоо холбоотой болохыг олж тогтоожээ. Биед гарах өөрчлөлтөөс хамаарч, тогтмол нэг байрлалаар унтах нь жирэмслэлтийн үед удаан хугацаагаар аюулгүй байх боломжгүй.

Бид жирэмсэн эхчүүддээ зориулан ирээдүйд хорвоод мэндлэх хүүхдэд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй, унтахад хамгийн тохиромжтой байрлалуудын талаар хүргэж байна.

1. Гэдсэн дээрээ унтах

Хэрэв та жирэмслэхээсээ өмнө гэдсэн дээрээ унтдаг байсан бол жирэмслэлтийн эхний 3 сард энэ байрлалаар унтаж болох ба ямар нэгэн байдлаар хүүхдэд сөрөг нөлөө үзүүлэхгүй. Хэдий тийм боловч эхний 3 сар өнгөрсний дараа гэдсэн дээрээ энэ байдлаар хэвтэж болохгүй ба энэ нь хүүхдийн өсөлт хөгжилтөнд сөрөг нөлөө үзүүлдэг тул, байрлалаа аль болох хүүхдэд тохиромжтойгоор солих хэрэгтэй.

© Shutterstock.com

 

2. Хажуу талаараа унтах

Энэ бол хүүхэд болон таны биед хоёуланд нь аюулгүй байрлал юм. Цусны урсгалыг хаахгүйгээс гадна дотор эд эрхтнүүдэд даралт учруулахгүй.

Хэдийгээр хоёр талаараа аль алинаар унтах нь аюулгүй боловч, зүүн талаараа унтах нь олон ач тустай болохыг анхаарна уу.

  • Хүүхдэд нэн хэрэгтэй цус болон шим тэжээлийн хэмжээг нэмнэ.
  • Дутуу төрөлтөөс сэргийлнэ.
  • Бөөр илүүдэл шингэн болон хэрэгцээгүй бодисыг гадагшлуулахад тусална.

Хэрэв та өөр байрлалаар унтаж сурсан бол эхэндээ танд тав тухгүй мэдрэмжийг төрүүлнэ, гэхдээ дээр дурдсанчлан хажуу талаараа, тэр тусмаа зүүн талаараа унтах хэрэгтэй.

© Depositphotos.com

 

3. Гар/өвдөгний байрлал

Энэ байрлал нь унтахад зориулагдсан биш, гэхдээ эх болон хүүхдийн аль алинд нь ач тустай. Гар болон өвдөгний байрлал нурууны өвчнийг намдааж, үе мөчийг сулруулж, биеийг амраана. Хүүхдийн хувьд энэ байрлал зөв байрлалд орох, хөдлөхөд нь нэмэр үзүүлнэ.

Энэ байрлалаар дасгал хийхдээ өвдөгнийхөө доогуур дэр тавина (эсвэл йогийн гудас ашиглаж болно). Гар болон өвдгөөрөө тулах ба ингэхдээ мөрөө нумлахаас болгоомжлоорой. Дууссаны дараа удаанаар босох хэрэгтэй ба ингэснээр таны толгой эргэхгүй.

Мөн та фитнес бөмбөг ашиглаж болно. Гараараа бөмбөгөнд, өвдгөөрөө гудас дээр тулах ба ингэснээр танд уг дасгалыг хийхэд түлхэц болох юм.

© Shutterstock.com

 

Жирэмслэлтийн үед сайн унтаж амрахад туслах зөвлөгөөнүүд:

  • Ардаа дэр тавих нь таныг нуруун дээрээ унах болон тав тухгүй нөхцөл байдал үүсэхээс сэргийлнэ.
  • Ихэнх ээжүүд илүү тав тухыг мэдрэхийн тулд хоёр хөлийнхөө завсар дэр хавчуулдаг (хажуу талаараа харж хэвтэх үед) ба ингэхдээ таны хөл паралель байх ёстойг анхаараарай, үр дүнд нь ташаа, аарцаг болон нурууг дэмжинэ.
  • Хэрэв та шөнийн турш цээж хорсолтоос болж зовж байгаа бол нэмэлт дэрийг толгойныхоо яг доор тавиарай.
  • Болж өгвөл бага овоолсон үстэй унтах хэрэгтэй, тэгвэл нуруун дээрээ унтахад тав тухгүй санагдахгүй.
  • Өдрийн цагаар унтаж амрахдаа орой унтах үеийнхээс дутахааргүй анхаарал тавих хэрэгтэй.
  • Зөв байрлалаар унт. Бид ихэнх цагийг унтах байрлалд зарцуулдаг. Тэгэхээр хэрэв та шөнө дунд сэрвэл, унтах байрлалаа өөрчилж, зүүн талаараа унтах гээд үзээрэй.

 

Дээшээ харж унтах байрлалаас татгалзах

Жирэмсэн үед нуруун дээрээ унтах нь аюулгүй биш бөгөөд хүүхдийн жин нэмэгдэх цагаас эхлэн хэвлийд даралт учирч, улмаар дотор эд эрхтэнд дарамт учруулдаг байна, энэ нь цусны урсгал эхэс рүү очиход хүндрэл учирж байгаатай холбоотой.

Энэ бол яагаад өөр байрлалаар унтах нь эх болон хүүхдийн аль алинд нь аюулгүй болохын гол шалтгаан бөгөөд дутуу төрөлт болон хүүхдийн өсөлт хөгжилтөнд сөрөг нөлөө үзүүлэхээс сэргийлэх ач тустай. Гэсэн хэдий ч үүнд хэтэрхий их санаа зовних хэрэггүй. Төвөггүй жирэмслэлтийн үед дутуу төрөлтийн эрсдэл бага байдаг (200-д 1 удаа).

Та жирэмслэлтийн үед тав тухгүй унтах байрлалаас болж зовж байсан уу? Жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулан ямар зөвлөгөө өгөхийг хүсэж байна? Таны мэдлэг, туршлагыг сэтгэдэл бичих хэсгээр дамжуулан сонсохдоо таатай байх болно.

14
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Батсүх Алтансувд

    Батсүх Алтансувд

    2019/09/26 at 20:32

    Б. Отгонтуяа

  2. Gantsetseg Jamgan

    Gantsetseg Jamgan

    2019/09/27 at 08:13

    Zaya Choijko

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *