Бидний өдийг хүртэл буруугаар хэрэглэсээр ирсэн 12 эможи. Эд нар чинь шал өөр утгатай байсан юм байна?!

5

Хүмүүс эможиг өөр байдлаар ойлгодог: нэг хэсэг нь үг хэрэглэлгүй, эможигоор сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг, харин нөгөө хэсэг нь харилцан ярианы үеэр эможи ашиглан, ямар нэгэн зүйл дамжуулж хэлэхийг оролддог. Нэг л зүйл маш ойлгомжтой – эдгээр ер бусын зургууд бидний амьдралын чухал хэсэг болсон.

Бид бүхэн инээж байгаа болон сэтгэл хөдлөлийг илэрхийлж буй бусад эможинууд интернетийн соёлын нэг хэсэг болсон гэдэгтэй бүрэн санал нийлнэ, тийм ч учраас эдгээр эможинуудын илэрхийлэх утга санааг зөв мэдэж авах нь чухал. Дараах жагсаалтаас та бүхэн харилцан ярианд хамгийн их хэрэглэгддэг, нууцлаг санагддаг эможинуудын цаад зөв утга санааг нь мэдэж авах юм.

1.

Олон хэрэглэгчид энэ эможиг залбирч байгаа утга санааг илэрхийлдэг гэж буруугаар боддог. Үнэн хэрэгтээ энэ бол Япон хүмүүсийн өршөөл гуйхдаа хийдэг үйлдэл юм. Түүгээр ч зогсохгүй Америкчууд үүнийг “гараа цохих” (high-five!) гэсэн утгатай гэж тайлбарладаг.

© wikimedia

 

2.

Анх харахад та энэ эможиг үнсэж байна гэж харах болно. Гэхдээ энэ нь шүгэлдэж байгаа утга санааг илтгэдэг. Харин жижигхэн зүрхтэй эможины хувьд, яах аргагүй үнсэж байгаа утга санааг илэрхийлдэг байна.

© wikimedia

 

3.

Энэ бол ягаан тууз биш, харин хорт хавдрын эсрэг ашигладаг билэг тэмдэг юм, гэсэн хэдий ч бодит амьдрал дээрх билэг тэмдгээс арай өөр харагддаг. Хүмүүсийн дунд энэ эможиг аз жаргалтай арга хэмжээний үед өргөн хэрэглэдэг.

© wikimedia

 

4.

Энэ эможи таньтай чатлаж буй хүнд доор бичсэн байгаа зүйлд анхаарлаа хандуул гэсэн утгатай биш, харин цаг агаар эсвэл сэтгэл санаа тавгүй байгааг илэрхийлдэг байна.

© wikimedia

 

5.

Зангидсан нударга бүхий эможины жинхэнэ утга бол хүндлэл болон баяр хүргэж буй утга санаатай.

© wikimedia

 

6.

Энэ бол таны бодож байгаачлан манжин биш, харин яки-имо буюу Японы хайрсан амтат төмс юм.

© wikimedia

 

7.

Энэ эможи Японы зууш болох камабоког илэрхийлдэг – ягаан судалтай, загасны бялуу. Мөн и-мэйлд хэрэглэгддэг “@” тэмдэглэгээг илтгэдэг.

© wikimedia

 

8.

Энэ эможиг комик зохиолуудаас сэдэвлэсэн бөгөөд “Далайлт!” гэсэн утга санааг илэрхийлнэ. Харин чатлаж байх үед ашиглавал, таньтай чатлаж буй хэн нэгэн уур бухимдлаа барьж үл ядаж байгааг илтгэнэ.

© wikimedia

 

9.

Бид энэхүү улаан өнгийн тэмдэглэгээг хориглож байна гэсэн утгаар ойлгодог. Үнэн хэрэгтээ энэ эможи Англи чатанд үнсэлт гэсэн утгыг давхар илэрхийлдэг байна.

© wikimedia

 

10.

Энэ эможи “Тенгу” маскыг илэрхийлдэг – Япон ардын үлгэрт гардаг чөтгөр. Тенгу болох гэдэг нь биеэ тоосон байдлыг илтгэх ба таньтай чаталж буй хүн таныг дээрэлхүү, их зантай санагдаж байна гэж ойлгож болно.

© wikimedia

 

11.

Энэ эможиг зарим нэг таагүй зүйлийг илэрхийлэх мэт боловч, үнэндээ эсрэг утга санааг илтгэдэг. Энэ нь Японы Намахагэг илтгэж байгаа ба чөтгөрийг хөөн зайлуулах гэсэн утгатай.

© wikimedia

 

12.

NG гэх товчлолын хувьд олон утга санааг илэрхийлдэг: no girls (охид үгүй), no guys (залуус үгүй) болон тэр ч бүү хэл Nguyen гэх нэрийг хүртэл илтгэдэг байна. Үнэн хэрэгтээ энэ нь no good буюу сайн биш гэсэн утга санаатай – Азийн улсуудад 2 үсгээр товчилдог.

© wikimedia

Өөр ямар эможиг та энэ жагсаалтад оруулах байсан бэ? Сэтгэгдэл үлдээх хэсэгт хариултаа бичээрэй.

93
БахархмаарБахархмаар
59
ГайхмаарГайхмаар
37
ТэнэглэлТэнэглэл
37
Ха ХаХа Ха
20
ГоёГоё
8
ХөөрхөнХөөрхөн
7
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Gantuya Suuri

    Gantuya Suuri

    2019/09/28 at 04:56

    6 bol amtat toms 7 bol naruto maki buyu fishcake

  2. Eva Valen

    Eva Valen

    2019/09/28 at 07:32

    Uyngaa Bayraa

  3. Аав Сондорын

    Аав Сондорын

    2019/09/29 at 14:33

    Vnen zawtai garuud bhiimaa

  4. Rokiy Rokiy

    Rokiy Rokiy

    2019/09/29 at 20:36

    Барсболд Барсаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *