
Kristine Barnett (45 настай) болон Michael Barnett (43 настай) нар Украйнд төрсөн өнчин охин болох Natalia Grace-ийг АНУ-д үлдээж, өөрсдөө Канад руу явцгаажээ.
2010 онд Kristine Barnett болон Michael нар Natalia Grace гэх нэртэй 8 настай Украйн охиныг өргөж авчээ, охинд төрсний гэрчилгээ байхгүй байсан учир Barnetts охиныг дагуулан хэд хэдэн эмнэлэгт очиж, насыг нь тогтоолгох үед 8-10 настай гэж хэлсэн байна.

Natalie нурууны нугаламын асуудалтай, ясны өсөлтийн эмгэгтэй байсан бөгөөд гавлын хөгжил нь хэвийн бус учир одой болжээ.
Санамсаргүй байдлаас болж бyруутгагдсаныхаа дараа Kristine, Natalia-г хүүхэд шиг дүр эсгэж, өөрийнх нь aмь насыг хєнєєх гэж оролдсон гэж мэдүүлэг өгсөн байна.
Kristine (91.4 см өндөр) Natalia-г унтаж байхад, өөрийг нь xyтгалах гэж оролдсон, цахилгаантай тopон хашаа руу түлхсэнээс гадна уух гэж байсан кофенд нь цайруулагч шингэн хийсэн талаар батлан хэлжээ.
Kristine “Daily Mail” эх сурвалжид өгсөн ярилцлагадаа:
Тэр зурсан зургаа тайлбарлахдаа гэр бүлийн гишүүдийг хєнєєж, хөнжилд ороогоод арын хашаанд орхино гэх мэтээр юу хүсэж, бодож байгаагаа илэрхийлдэг байсан.
Тэр шөнө дунд хүмүүсийн дээр гарчихсан зогсож байдаг байлаа. Чи ийм нөхцөлд унтаж ч чадахгүй. Бид нар хурц иртэй зүйлсийг бүгдийг нь нуусан. Би түүнд цайруулагч болон химийн хортой бүтээгдэхүүн байхыг харсан, тэр миний кофенд тэдгээр зүйлсийг хийж байхад нь би түүнээс “Чи юу хийж байгаа юм бэ?” гэж асуухад, тэр хариуд нь “Би чамайг хopдуулах гэж байна.” гэсэн.

Kristine WISH TV-д өгсөн ярилцлагадаа, түүнийг өргөж авсан нь лyйвар байсан – энэ эмэгтэй сэтгэцийн өвчтэйгөөс гадна нийгмээс тусгаарлагдсан нэгэн байсан бөгөөд өөрийнхөө насыг нууж, биднийг хуурсан гэжээ.
Kristine түүнийг яллaxыг хүсээгүй бөгөөд Natalia-гаас зүгээр л татгалзахаар шийдсэн байна, түүнийг үрчилж авах үед тэр хүүхэд байгаагүй гэдгийг ч бас батлан хэлсэн байна. Тэр хэлэхдээ, Natalia-д аль хэдийнээ сарын тэмдэг ирдэг болчихсон байснаас гадна тэр энийгээ нуух гэж оролддог байсан, бас тэрний агт араа ургасан, ичимдэг газрынх нь үс мөн ургасан байхыг харсан гэжээ.

Тэр мөн эмч нар Natalia-г хэд хэдэн удаа сэтгэцийн өвчтэйг тогтоож байсныг баталсан бөгөөд тэдгээр өвчнүүд нь ихэвчлэн насанд хүрэгчдэд илэрдэг байна.
Тэр эмч дээр очсоныхоо дараа, Natalia-гийн нас худлаа болохыг анх мэдсэн бөгөөд түүнийг бяцхан охин болж жүжиглэж байгааг нь гадарлажээ.
Natalia оюун санааны эрүүл мэндийн асуудлаас болж зовж, шаналах болсон тул тэд түүнийг хэд хэдэн эмч болон бариа засалчид аваачиж үзүүлсэн байна.
2012 оны 1-р сард очиж үзүүлсэн газрын эмч Natalia-г 18 настай болохыг баталжээ.
Дараа нь Индианаполист байрлах Ларуэ Картер эмнэлэгт 2012 оны 6-р сард үзүүлэхэд, тэр гэр бүлийн гишүүдээ хэрхэн aлax гэж оролдсон талаараа дүрсэлж ярьсан бөгөөд энэ нь түүнд хөгжилтэй санагдаж байсан гэжээ.
Natalia ясны өсөлтийн эмгэг болон араг ясны хөгжил нь хэвийн бус учраас одой болсон бөгөөд энэ нь эмч нарт түүний жинхэнэ насыг тодорхойлоход төвөг учруулж байсан байна.
Эцэст нь Kristine түүнийг 22 настай болохыг нь олж мэдсэн байна.
Түүнийг насанд хүрэгчдийн сургуульд оруулж, зарим нэг Засгийн газрын тэтгэлэгт хамруулсан бөгөөд насыг нь албан ёсоор хууль ёсных болгожээ.

Харин сүүлд 2013 онд, хосууд Лафайет, Индианад орон сууц түрээслэж, амьдардаг байсан бөгөөд тухайн орон сууцны жилийн төлбөрийг төлж, түүнийг сургуульд нь бүртгүүлж, хоол ундтай үлдээсэн байна.
Хосууд Natalia-г ганцааранг нь үлдээж, Канад руу 3 хүүгийнхээ хамтаар явжээ. Тэд 22 настай эмэгтэйг төлбөрийг нь төлсөн байр, хоол хүнстэй үлдээхээс өөрөөр дэмжих боломжгүй байсан гэжээ.
Цaгдаагийн газраас одоо Barnetts-ийг Natalia-г хаяж явсан хэpгээр бaйцaaж байгаа юм байна.
Цaгдаагийн газрын мэдээллэж буйгаар, Michael бид хоёр түүний насыг эмч нарын тусламжтай 22 гэдгийг нь тогтоож, албан ёсоор батлуулсан гэдгээ хэлжээ.
Одоо Natalia гэх эмэгтэй хаана байгаа нь тодорхойгүй байгаа гэнэ.
Kristine-ийг цaгдаагийн газраас бapивчилж, удалгүй сyлласан бөгөөд 5500 доллараар торгожээ.









Gan-Erdene Borbaatar
2019/09/27 at 12:49
Bolortsetseg Ganbold
Onuka Oyumi
2019/09/27 at 13:53
neg tiim kino baidag bizde
Давка Мөнхбаяр
2019/09/27 at 14:36
orphan гээд кино бдагшд ?
Duka Duuya
2019/09/27 at 14:48
????
Э. Алтанзул
2019/09/27 at 14:56
6 nastai bizdee?????????
Заяц Лха
2019/09/27 at 15:42
Yg ium kino bdag te
Onuna Bmd
2019/09/27 at 23:59
Aimaar yum aa
Nomin Nomin
2019/09/28 at 10:09
Aanhaa Orphan geed kino baidag yoo arai arai
Gerelmaa Urangoo
2019/09/28 at 12:15
Yg nogoo kino shig
Nominjin
2019/09/29 at 14:04
Orphan
Lhagvaa Zaya
2019/09/30 at 11:40
ysan aimar ym be