2013 оны Сан Фермин фестивалийн зурагнууд

0

2013 оны Сан Фермин фестивалийн зурагнуудЖил бүрийн 7-р сард Испаний түүхэн хот Памплонад гүн бат тогтсон нэгэн тэмдэглэлт үйл явдал болдог. Энэ бол мэдээж хэрэг Сан Фермин фестиваль. Жил бүрийн 7-р сарын 6-ны 12 цагт эхэлж, 7-р сарын 14-ний шөнө дундад дуусгавар болдог энэхүү фестивалийн үеэр болдог хамгийн алдартай үйл явдал нь улангасан давхилдах бухнууд болон цагаан цамц, өмд өмсөж, улаан алчуур хүзүүндээ зангидсан үерийн ус мэт хуйлран гүйлдэх хүмүүс байдаг. 1591 оноос улбаатай энэхүү уралдаан нь Сан Фермин фестивалийн хамгийн аюултай бөгөөд хамгийн сонирхол татам үзмэр байдаг билээ. Түүнээс гадна хүн бух хоёрын тулаан, аварга биетнүүд, том толгойтнуудын парад, янз бүрийн спортын тэмцээн уралдаанууд, галын наадам зэрэг уламжлал болсон үйл явдлууд ч зохиогддог. Адал явдал сонирхогч 1 сая орчим хүн жил бүрийн энэхүү сүр жавхлант үйл явдлыг үзэж сонирхохоор, оролцохоор Памплона хотыг зорьдог байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *