
29 жилийн турш Сирийн төрийг барьсан Хафез аль-Ассадын хүү Башар аль-Ассад нь Сири улсын 16 дахь ерөнхийлөгч бөгөөд 2000 онд ерөнхийлөгчөөр сонгогдсон тэрээр 2007 онд дахин ерөнхийлөгч болсон юм. АНУ-ын засгийн газрын зүгээс Америкийг эсэргүүцэгч, терроризмын гар хөл болж, тусламж дэмжлэгч үзүүлэгч, Саддам Хуссейны дэглэмийг дэмжигч хэмээн буруутгагддаг энэ эрхэм 1965 оны 9-р сарын 11-нд Дамаскд төрсөн юм. 1988 онд Дамаскын их сургуулийг эмнэлзүйн сургуулийг дүүргээд армийн эмчээр ажиллаж эхэлсэн Башар аль-Ассад 4 жилийн дараа нүдний эмчийн мэргэжил эзэмшжээ.
1970 он. Ассадын гэр бүл. Зүүн гар талаас: Хафез аль-Ассад (эцэг), Башар, Махер (дүү), Анисех (ээж), Мажид (дүү), Бушра (эгч), Бассел (ах) нар

1994 он. Нүүрэн талд эцэг эх нь. Ар талд Махер, Башар, Бассел, Мажид, Бушра нар
Ерөнхийлөгч Хафез аль-Ассадын том хүү Бассел түүний залгамжлагч байсан ч 1994 онд автомашины ослоор нас баржээ. Ахынхаа үхлийн дараа Нэгдсэн Вант улсад суралцаж байсан Башар эх орондоо эргэн ирсэн бөгөөд 1995 онд Хомс хотын цэргийн академид элсэн орсон юм. 1999 оны 1-р сард хурандаа болон дэвшсэн тэрээр 2000 онд эцгийгээ нас барсны дараа Сирийн ерөнхийлөгчөөр сонгогджээ.


Башарын эхнэр, Сирийн тэргүүн хатагтай Асма аль-Ассад нь Сири гаралтай ч Британий иргэн нэгэн. 1975 оны 8-р сарын 11-нд Лондонд төрсөн энэ эмэгтэй Лондонгийн их сургуулийг компьютерын шинжлэх ухаан, францын утга зохиолын чиглэлээр дүүргэсэн бөгөөд 2000 оны 11-р сард Сирид эргэн ирж, Башартай гэрлэжээ.










watuus
2012/07/30 at 11:32
ger bul bol uls tord tom pr