Эмээ дэлгүүр явахдаа нүдний шилээ мартсаны улмаас буруу зүйл худалдаж аваад гэртээ иржээ. Дүрдэг цайны оронд тэрээр хайрцаг дүүрэн ***** аваад ирсэн байна

1

Хэрвээ таны хараа муу бол дэлгүүр явахдаа шилээ мартвал юу ч болж мэдэх нь. 76 настай Розмарин Райли өнгөрсөн Мягмар гаригт дэлгүүр орж ганц хоёр юм худалдаж аваад гэртээ эргэж иржээ. Гэхдээ тэр нэгэн ичмээр гэж хэлж болох алдаа гаргасан байна: хайрцагтай дүрдэг цайны оронд тэр хайрцаг дүүрэн б*лгэвч аваад иржээ.

Розмарин Райлитай танилц

 

Харин энэ бол 17 фунт стерлингээр авсан түүний худалдан авалт

 

Эмээ цайтай андуурчихсан юм. Үнэхээр адилхан савлагаатай байгаа биз?

Metro-ийн мэдээлснээр, буруу худалдан авалт хийснийг нь түүний 78 настай нөхөр нь анзаарчээ. Тэрээр дэлгүүрийн баримтыг харж байснаа нэг зүйл илүү байгааг шууд л мэдсэн гэдэг. Мэдээж өвгөн ийм дэмий зүйлд их мөнгө үрсэнд нь сэтгэл хангалуун байсангүй, Розмарин ч өөрөө эвгүй байдалд оржээ.

 

 

Эмээ нь ач охин Жемми-гээ дэлгүүрт барааг нь буцааж өгөхийг хүсжээ

 

Жемма бол энэ инээдтэй явдлыг сошиалд хуваалцсан хүн:

Хэрвээ та бүхэн намайг дэлгүүрт б*лгэвч буцааж өгч байгаатай таарвал намайг бүү зэмлээрэй. Эмээ маань андуураад үүнд 17 фунт стерлинг төлчихсөн юм.

Ач охин тэр оройдоо дэлгүүрт очиж ичгэвтэр байдалд орж: өөрөө инээгээд л, дэлгүүрийн худалдагч нар ч инээгээд л, Жемми барааг буцааж өгчихөөд л хар хурдаараа тэндээс гарч гүйсэн гэдэг. Гэрийнх нь ойролцоох дэлгүүр болохоор танил ихтэй, тиймээс бүсгүй Гэгээн Валентины өдрийн өмнөхөн хайрцаг бэлгэвч дэлгүүрт буцааж байгааг хараад хүмүүс юу гэж бодох бол гэхээс сэтгэл нь зовжээ.

Эмээ нь одоо дэлгүүр явахдаа байнга шилтэйгээ явж байх болно гэж хэлсэн, тэгэхгүй бол гэртээ өөр ямар ч гэнэтийн бэлэг аваад ирэх юм билээ гэж Жемми бичсэн байна. Жемми өөрөө ч дэлгүүрт дахин бараа буцаахаар очихыг хүсэхгүй нь мэдээж.

51
Ха ХаХа Ха
6
ХарамсалтайХарамсалтай
6
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ГоёГоё
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Enhee Enhdavaa

    Enhee Enhdavaa

    2020/02/21 at 11:15

  2. Мөөгий Мөнх

    Мөөгий Мөнх

    2020/02/21 at 23:38

    😅

  3. 사라사라

    사라사라

    2020/02/22 at 06:54

    Одоо тээл дүрээл уугаал байждээ😁

  4. Bataa Lkhagvasuren

    Bataa Lkhagvasuren

    2020/02/22 at 18:03

    Одоо тэгээд инээх хэрэгтэй шүү. Уншсан хүмүүс. хэхэ.

  5. Alimaa Damdin

    Alimaa Damdin

    2020/02/23 at 01:29

    deer ued sumiin emch jiremsnees sergiil geed hodooni olon huuhedtei eejid ogson chin dahiad l jiremsen bolj gene tegeed zagnasan bi bainga hereglej bga gesen gene hoorhii chanaad uudag baijee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *