Өнгөрсөн үеийн нууцлаг хөшгийг таны өмнө нээх, археологийн 16 итгэмээргүй олдвор

0

Археологи – үнэхээр сонирхолтой шинжлэх ухаан бөгөөд орчин үеийн хүмүүсийг өнгөрсөн үеийн нууцтай танилцуулахад тусалдаг. Судлаачдын багагүй хөдөлмөрийн үр шимээр бид хэдэн зуун жилийн тэртээ хүмүүс яаж амьдарч байсныг, бас ямар уламжлалтай байсныг мэдэх боломжтой. Археологийн нэн эртний олдворуудыг харж суухад тухайн үеийн уур амьсгалыг мэдрүүлэх шиг болно. Өнөөдрийн нийтлэлдээ археологийн олдворуудын сонирхолтой гэрэл зургуудыг бэлдэж таныг өнгөрсөн цаг хугацаагаар аялах боломжийг олгож байна.

12 дугаар зуунд бүтээсэн энэхүү Буддын баримлыг маш нарийн урлажээ. Нүднийх нь хялгасан судас хүртэл харагдана

 

Хиймэл ноосоор хийсэн энэ малгай 3400 жилийн настай гэхэд итгэмээргүй. Нарийн ширхэгтэй утаснуудыг малгайны даавуунд суулгажээ

 

Францын зэр зэвcгийн жинхэнэ урлаг – протазан. Энэ хүйтэн зэвcгийг Людовик XIV хааны бие хамгаалагч барьдаг байв. Ойролцоогоор 1678-1790 онд.

 

Мочика соёлд хамаарах энэ сав МЭ 400 онд хамаарна. Тухайн үеийн хүнийг бодитоор урлаж чаджээ

 

Цагаан хашаар урласан энэ ваарыг үнэхээр чамбайлан хийжээ. Энэтхэгийн нутаг дэвсгэрээс олдсон олдвор. Бадмаараг чулуу, алт, маргад эрдэнийн чулуугаар чимэглэсэн байна

 

Дорсет дахь (Англи) ахан дүүсийн булшнаас олдсон викингийн гавлын яс. Шүдийг нь яагаад ч юм хөрөөдсөн байна

Викингчүүд ямар зорилгоор шүдээ хөрөөддөг байсан нь тодорхойгүй. Судлаачдын зүгээс хөрөөдсөн ховилыг буддаг (улаан өнгөөр) байсан болов уу гэсэн таамаг дэвшүүлжээ. Дaйчны зэрэг дэвийг илэрхийлэхийн зэрэгцээ дaйснаа айлгах зорилготой байсан байж болох юм.

 

Харь гарагийн хүн шиг харагдах шумерийн бүсгүйн баримал. Телль-Асмар дахь Абу хийдээс олжээ. МЭӨ 2700 оны орчимд урласан гэж үздэг

 

Викингчүүд адууны яс, арьсаар хийсэн ийм тэшүүр хэрэглэдэг байжээ. Английн Йорк хотод хийсэн малтлагаас олдсон зүйл

Тэшүүр шиг харагдаж байгаа хэдий ч мөсөн дээгүүр явахад ашигладаггүй байжээ. Цана болгон хэрэглэдэг байсан гэсэн таамаг дэвшүүлээд байгаа юм.

 

Шавраар хийсэн энэ морины толгойг 1800 жилийн тэртээ урласан. Хятадын Хань эзэнт гүрний үед хамаарна. Одоогийн байдлаар Саньсуиндуй музейн үзвэр болон хадгалагдаж байна

 

3100 жилийн настай (МЭӨ 21 дугаар зуун) энэ вааранд утсаар хэлхэж хатаасан илжгэн чих хадгалж байжээ. Израилийн Экроноос олдсон олдвор

 

Хөx өнгийн шавраар хийсэн хятад ваар, хоёр талдаа зааны толгойн дүрстэй. Цин эзэнт гүрний үе, 1736-1795 он

 

Саяхан Туркийн нутаг дэвсгэрээс эрэгтэй хүний том хэмжээтэй баримал олджээ. Баримлын хэсгүүд энд тэндээс олдсон. Судлаачдын үзэж байгаагаар хоёр мянган жилийн настай баримал аж

Энэ толгойн хэмжээнээс харахад баримлын өндөр нь гурван метрээс багагүй.

 

Энэтхэгийн Жайпур хотоос олдсон морины толгой хэлбэрийн бариултай cэлэм. Cэлмийн бариулыг ойролцоогоор 18 дугаар зуун, харин cэлмийн их биеийг ойролцоогоор 17 дугаар зууны үед урласан гэж үздэг

 

Майя омгийн баг (МЭ 250-450 он)–ийг дээдсийн төлөөллийн нэгэн булшнаас олжээ. Паленкаас олдсон хамгийн эртний багт хамаарна.

 

Хулгана хэлбэртэй шилэн сав Нью-Йоркийн “The Metropolitan Museum of Art”-ийн үзвэрээр хадгалагдаж байна. МЭ 2 дугаар зуун

 

Мозайкаар хийсэн гоёмсог шал – Дионисын толгойн зураг. 2-3 дугаар зууны үеийн Ромын вилла-гаас олджээ

Уншигч танд хамгийн сонирхолтой санагдсан олдвор аль нь байсан бэ?

76
ГайхмаарГайхмаар
12
ГоёГоё
8
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *