
Аяга таваг угаагч машин юу хийдгийг бүгд сайн мэднэ. Гэхдээ энэ техникийн тусламжтайгаар хуучирсан хоолны хэрэгслийг Букингемийн ордных шиг гялалзуулж болно гэдгийг тэр болгон мэддэггүй.
Өнөөдөр аяга таваг угаагч машинд бөөрөнхийлсөн мөнгөлөг цаас хийгээд юу болдгийг танилцуулах гэж байна. Аяга тавгаа гялалзтал угаах аргын талаар мэдэж аваарай.

Аяга таваг угаагч машин юу хийж чаддаг вэ?
Одоо цагт бараг айл болгонд л мөнгөлөг цаас байдаг болсон. Ер нь ямар ч зориулалтаар ашиглаж болох зүйл. Энэ цаасыг зөвхөн мах, загас шарахад ашиглаад зогсохгүй мөн xутга ирлэх, мөнгөн эдлэл цэвэрлэх, аялалд авч явах, тэр бүү хэл хумс будахад хүртэл ашигладаг. Эдгээрээс гадна аяга таваг угаагч машинд ч ашиглаж болох ажээ.
Аяга таваг он удаан жилийн хэрэглээний явцад өнгөө алддагийг бид бүгд сайн мэднэ. Харин мөнгөлөг цаас хоолны эдгээр хэрэгслийг дахин гялалзуулж амь оруулахад туслах ажээ.

Мөн аяга таваг угаагч машиныг удаан хэрэглэх явцад зэврэх өнгө аяс харагддаг. Энэхүү таагүй өөрчлөлтийг мөнгөлөг цаасны хэлтэрхийгээр шийдэж болох нь. Мөнгөлөг цаас нь соронз мэт л үйлчлэх тул зэвийг өөртөө ид шидийн гэмээр татаж авдаг ажээ.
Энэ бүхний үр дүнг үзэхийн тулд яах ёстой вэ? Маш энгийн, бичээд аваарай: хуйлаатай мөнгөлөг цааснаас нэг хэсгийг тасдаж авч бөөрөнхийлөөд xутга, сэрээтэйгээ цуг аяга таваг угаагч машинд хийгээрэй. Хоолны хэрэгслийн тусгай хэсэг байдаг бол бүр ч сайн хэрэг. Тийш нь бөмбөлгөө хийнэ.

Үүний дараа аяга таваг угаагч машинаа ажиллуулна. Үр дүн шууд л харагдах арга. Би эгчийнхээ гэрт энэ аргыг туршиж үзсэн (надад аяга таваг угаагч машин байхгүй), үр дүн нь төсөөлж байснаас ч давсан гэж хэлж болно. Үнэхээр баярламаар үр дүнтэй юм байна лээ.
Эгчийн нөхрийн хэлж байгаагаар бол мөнгөлөг цаас, аяга таваг угаагч бодисын урвалаас болж байгаа болов уу гэсэн.

Үр дүнг улам илүү болгохын тулд аяга тавагт үлдсэн хоолны үлдэгдлийг машинд хийхээс өмнө сайтар цэвэрлэсэн байх ёстой. Хоолны хэрэгслийг гараар угаах хэрэггүй, гэхдээ хоолны үлдэгдлийг бүгдийг хогийн саванд хая. Хуурай шахмал бодис хэрэглэдэг бол хийдэг хэсэг нь хуурай байгаа эсэхийг сайтар шалгаарай. Эс бөгөөс шахмал бодис чийгийг өөртөө шингээж зохих ёсоор угаахаа болино.
Мөн аяга таваг угаагч машиныг хэтэрхий их дүүргэж болохгүй. Зааврын дагуу л ашигла: тухайн цахилгаан хэрэгсэлд хэдий хэр хоолны хэрэгсэл багтахыг зааварт нарийвчлан заасан байгаа.

Уншигч та өөр ахуйн лайфхак мэддэг юм биш биз? Тэгвэл сэтгэгдэл хэсэгт бичиж бусдадаа хуваалцаж тус болоорой.







