Дэлхийн хамгийн гоёмсог, өнгөлөг баярууд

2

Дэлхий хэмээх цэнхэр гаригийн бөөрөн дээр хаяа хаяагаа залган орших улс орон болгонд өөр өөрийн гэсэн өвөрмөц онцлог, уламжлал бүхий баяр наадмууд олон бий. Энэ олон баяруудын зарим нь тухайн улс орон, хот суурингийнхаа хэмжээнд тэмдэглэгдээд өнгөрдөг байхад зарим нь дэлхийн хэмжээнд сүр дуулиантайгаар тэмдэглэгдэх нь бий. Жишээ болгон дэлхийн хамгийн гоёмсог, сүр жавхлан төгөлдөр Рио карнивалыг дурдаж болно. Энд бид хорвоо дэлхий дээр хүн болж төрснийхөө хэргийг гүйцээж, амьдралдаа ядаж нэг удаа очиж үзвэл зохих дэлхийн хамгийн өнгөлөг, гоёмсог, сүр жавхлантай фестивалиуд, баяруудын тухай мэдээллийг хүргэж байна.

Холи /Holi/ – Энэтхэгийн будгийн баяр

Хаврын фестиваль гэгдэх энэхүү фестиваль нь мөн будгийн баяр, хайрын баяр гэгддэг. Жил бүрийн 2 эсвэл 3-р сард тэмдэглэгддэг Холи баяр нь эртний Хинду шашны уламжлалт баяр бөгөөд баярын хамгийн гайхалтай зүйл нь хүмүүс бие бие рүүгээ өнгө өнгийн будаг, будагтай ус цацдаг. Будгийн баярын бүхий л будагнуудыг ургамлаас гаргаж авдаг ба энэ нь хавар янз бүрийн өвчний вирус тархахтай тэмцэхэд тустай гэнэ.Дэлхийн хамгийн гоёмсог, өнгөлөг баярууд 1

Дэлхийн хамгийн гоёмсог, өнгөлөг баярууд 2

Дэлхийн хамгийн гоёмсог, өнгөлөг баярууд 4

Рио карнивал / Rio Carnival/ – Рио де Жанейрогийн багт наадам

Дэлхийн хэмжээнд хамгийн их хүлээгддэг фестивалиудын нэг. Рио хотын аялал жуулчлалын яамнаас зохион байгуулдаг энэхүү карнивалд тус хотын бүхий л самба бүжгийн сургууль, клубууд оролцдог. Сургууль бүхэн тодорхой сэдвийн дагуу тавцан бэлтгэн, гоёмсог хувцаслаж, бүжиглэж, танилцуулга бэлтгэдэг ба карнивалын төгсгөлд шилдэг сургуулийг тодруулж, мөнгөн шагнал олгодог.Дэлхийн хамгийн гоёмсог, өнгөлөг баярууд 3

Дэлхийн хамгийн гоёмсог, өнгөлөг баярууд 5

Дэлхийн хамгийн гоёмсог, өнгөлөг баярууд 6

Венецийн карнивал / Carnival of Venice/ – Венецид жил бүр болдог фестиваль

Жил бүрийн Улаан өндөгний баяраас 40 хоногийн өмнө, 12 хоногийн туршид Венец хот дэлхийн хамгийн ер бусын фестивалиудын нэг болох Венецийн карнивалын асар том тайз болж хувирдаг. Хотын гудамж тэр чигтээ дуу бүжиг, хөгжөөн цэнгээнд автдаг ба наадмын хамгийн алдартай зүйл нь гоёмсог хийц бүхий багнууд юм. Багт наадмын төгсгөлд Сэнт Маркын талбай дээрээс нуурын дээгүүр салют буудаж, сүрлэн хүн шатааж, бүжиглэцгээдэг.Дэлхийн хамгийн гоёмсог, өнгөлөг баярууд 7

Дэлхийн хамгийн гоёмсог, өнгөлөг баярууд 8

Дэлхийн хамгийн гоёмсог, өнгөлөг баярууд 9

Хятадын хаврын баяр

Хятадын хаврын баяр нь үндсэндээ Хятадын шинэ жил юм. Жил бүрийн 1-р сарын сүүлээр эхэлж, 40 хоногийн турш үргэлжилдэг энэ баяраар тэнгэрт хэдэн мянган салют буудаж, айл өрх болгон гэрээ гоёмсоглон чимж, зоогийн газар, дэлгүүрүүд шинэ жилийн уламжлалт хоол зоогоор үйлчилдэг.Дэлхийн хамгийн гоёмсог, өнгөлөг баярууд 10

Дэлхийн хамгийн гоёмсог, өнгөлөг баярууд 11

Дэлхийн хамгийн гоёмсог, өнгөлөг баярууд 12

Харбины цас мөсөн фестиваль

Хятадын Харбин хот бол дэлхийн цас мөсөн урлагийн төв юм. Харбины олон улсын цас мөсний фестиваль 1-р сарын 5-нд эхэлж, бүтэн сарын турш үргэлжилдэг. Байшин барилга, хөшөө дурсгал, амьтад, хүмүүс, үлгэр домгийн бодгалиудыг цас мөсөөр бүтээж, гэрлэн чимэглэлээр чимсэн нь ер бусын үзэсгэлэнг бий болгодог.Дэлхийн хамгийн гоёмсог, өнгөлөг баярууд 13

Дэлхийн хамгийн гоёмсог, өнгөлөг баярууд 14

Burning Man фестиваль

Невадагийн цөлийн зүрхэнд жил бүрийн 8-р сарын сүүлийн долоо хоногт болдог Burning Man фестивалийн нэр нь хүний хэлбэртэй аварга том модон баримлыг шатаадагтай холбоотой. Энэхүү фестивалийн үеэр хөгжим бүжиг, хийрхэл туйлшрал, маш олон гайхмаар урлагийн бүтээлүүд, гайхалтай санаанууд гээд бүхнийг харж болно.Дэлхийн хамгийн гоёмсог, өнгөлөг баярууд 15

Дэлхийн хамгийн гоёмсог, өнгөлөг баярууд 16

Дивали буюу Энэтхэгийн гэрлийн фестиваль / Diwali/

Энэтхэгийн хамгийн том, хамгийн гайхалтай фестивалиудын нэг, эртний Хинду фестиваль нь жил бүрийн намар болдог. Харанхуйг ялан дийлсэн гэрлийн ялалтыг тэмдэглэсэн утга бүхий энэ фестивалийн охин тэнгэр болох Дивали нь баян чинээлэг, мандан бадралын охин тэнгэр аж. Баярын үеэр айлууд гэрээ сайтар цэвэрлэн бүх гэрэл чийдэнгээ асаадаг ба шөнийн цагаар хаалга, цонхоо нээлттэй байлгаж охин тэнгэрийг орон гэрт нь айлчлах боломжийг бүрдүүлдэг.Дэлхийн хамгийн гоёмсог, өнгөлөг баярууд 17

Дэлхийн хамгийн гоёмсог, өнгөлөг баярууд 18

Дэлхийн хамгийн гоёмсог, өнгөлөг баярууд 19

Хавайн дэнлүү хөвүүлэх фестиваль / Lantern Floating Hawaii/

Хавайд жил бүр Дурсгалын өдрийг тэмдэглэдэг. Энэ өдрөөр Хавайн оршин суугчид болон аялагч жуулчид далайн эрэгт очиж, хэдэн мянган дэнлүү хөвөхийг харж мөн өөрийнхийгөө хөвүүлдэг. Үхэгсэд болон амьд байгаа бүх хүмүүст зориулагдсан дэнлүүнүүд нь мөргөлдөөн, гамшиг, өвчин зэргээс болж хохирсон хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх, амьд буй хүн бүр аз жаргалтай байхыг билэгддэг.Дэлхийн хамгийн гоёмсог, өнгөлөг баярууд 20

Дэлхийн хамгийн гоёмсог, өнгөлөг баярууд 21

Дэлхийн хамгийн гоёмсог, өнгөлөг баярууд 23

Тайландын цэцгийн фестиваль / Chiang Mai Flower Festival/

Жил бүрийн 2-р сарын эхний Баасан гаригт эхэлдэг энэ баяр 3 хоног үргэлжилдэг. Дэлхийн олон орны аялагчдын зорин очдог энэхүү фестивалийн үеэр охид бүсгүйчүүд хамгийн онцгой содон хувцас даашинзыг урлаж оёдог ба фестивалийн төгсгөлд тэднээс хамгийн гоёмсог даашинзтай, хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйг шалгаруулан цэцгийн хатан хаанаар өргөмжилдөг.Дэлхийн хамгийн гоёмсог, өнгөлөг баярууд 22

Дэлхийн хамгийн гоёмсог, өнгөлөг баярууд 24

Тайландын тэнгэрийн дэнлүүнүүд фестиваль / Lanna Yi Peng/

Тайландын сарны хуанлийн 2-р сарын бүтэн сартай үдэш тохиодог энэхүү фестивалийн үеэр тэнгэрт дэнлүү хөөргөснөөр сүнсээ ариусгах, эртний өвөг дээдэстээ хүрэх, гэр бүлийн холбоогоо бэхжүүлэх, хайрын галаа улам ноцоох боломжийг олдог гэдэг. Түүнчлэн бүхий л хүнд хэцүү асуудлууд, санаа зовоосон бодлуудаа дэнлүүтэй хамт тэнгэрт хөөргөн, зөвхөн сайхан мэдрэмж, сайн бүхнээ авч үлддэг гэсэн утгатай.Дэлхийн хамгийн гоёмсог, өнгөлөг баярууд 26

Дэлхийн хамгийн гоёмсог, өнгөлөг баярууд 25

Дэлхийн хамгийн гоёмсог, өнгөлөг баярууд 27

Бүүмтаун кино, хөгжмийн фестиваль /Boomtown Film & Music Festival/

Техасын зүүн өмнө хэсэгт болдог энэ фестивальд оролцохоор үндэстэн болон дэлхийн хэмжээний шилдэг бие даасан кино болон хөгжмийн студиуд зорьдог. Энэ нь тэдний хувьд бүтээлч санаануудаа өөр хоорондоо хуваалцах, хэлэлцэх, ярилцах онцгой боломж байдаг. Энэ фестиваль жил бүр өөр өөрөөр засагддаг гайхалтай DJ тайзаараа алдартай.Дэлхийн хамгийн гоёмсог, өнгөлөг баярууд 28

Дэлхийн хамгийн гоёмсог, өнгөлөг баярууд 29

Саппорогийн цасны фестиваль / Sapporo Snow Festival/

Жил бүрийн 2-р сард 7 хоногийн турш болдог Саппорогийн цасны фестиваль нь дэлхийн хамгийн том, хамгийн онцгой өвлийн үйл явдлуудын нэг. Анх зөвхөн Япончуудын хувьд танил байсан энэхүү фестиваль 1972 оны Өвлийн олимпийн наадмын дараагаас дэлхий дахинаа алдартай болжээ.Дэлхийн хамгийн гоёмсог, өнгөлөг баярууд 30

Дэлхийн хамгийн гоёмсог, өнгөлөг баярууд 31

Дэлхийн хамгийн гоёмсог, өнгөлөг баярууд 32

8
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2015/03/28 at 23:21

    их сайхан фестиваль байна.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *