Гормоноо хэрхэн өөх шатаах дэглэм рүү шилжүүлэх вэ?

1

Хүн бүр дааврын талаар сонсдог ч яг юу вэ гэдгийг та мэддэг үү? Дааврын эрүүл мэндийн сүлжээнд, дааврууд нь хүний биеийн олон үйл ажиллагааг хянадаг химийн түгээгчид юм. Эрэгтэй, эмэгтэй хүний бэлгийн даавар болох эстроген, тестостерон гэж та сонссон нь лавтай. Эдгээрээс гадна олон тооны өөр өөр үйл ажиллагааг хянадаг дааврууд байдаг. Эдгээрийг хэрхэн ажилладгийг нь мэдсэнээр та эрүүл мэндээ сайн байлгахад тусалж чадна.

Өлсөхийн эсрэг тэмцэж жин хасахад гол үүрэгтэй дааврууд бол: инсулин, кортизол, лептин юм.
Чихрийн шижинтэй хамааралтай инсулин дааврын талаар ихэнх хүмүүс мэдэх байх. Энэ нь цусан дахь сахарын хэмжээг хянаж байдаг. Таны идсэн зүйл инсулины түвшинд шууд нөлөөлдөг.

Хэт их нүүрс ус хэрэглэвэл инсулины хэмжээ нэмэгдэж, эсүүд үүнийг шингээж авч чадахгүй ба элэг үүнийг шууд өөх тос болгодог. Инсулины түвшинг хянахын тулд хүнсний ногоо, өөхгүй мах 2-3 цаг тутамд бага хэмжээтэй идэж байх хэрэгтэй. Мөн цагаан талх, элсэн чихэр, гоймон бага идэх хэрэгтэй гэж зөвлөжээ.

Кортизол бол цусан дахь сахарын хэмжээнд нөлөөлж, бодисын солилцоог зохицуулж, усны тэнцвэрийг хянадаг стрессийн даавар юм. Түгшсэн үед кортизолын хэмжээ чухал эрхтнүүдийн эргэн тойронд буй өөх тосыг хуримтлуулахын тулд биед дэмжлэг үзүүлдэг. Энэ процесс нь цусан дахь өөх тосны хүчлүүдийг суллан гаргаснаар инсулин, хлостерины хэмжээ ихэсдэг. Кортизолын хэмжээг хянахын тулд өдрийн хоолны цагаараа агаар салхинд гарч, хоолоо удаан идэж, кофе уухаа багасган дор хаяж 7 цаг унтаж байх хэрэгтэй.

Лептин нь өлсгөлөнгийн даавар ба өөх тос ба таргалалтанд шууд хамааралтай. Энэ даавар нь өөх тосны эсээс ялгардаг ба таны бие хэр их хоол шаардаж буйд урт хугацаанд хүчтэй нөлөө үзүүлдэг. Энэхүү дааврын хэмжээг хянахын тулд чихэрлэг зүйл, боловсруулсан хүнс бага идэж, сайн унтаж амарч байх хэрэгтэй.

Хэрвээ та амьдралын хэв маягаа ялангуяа хоол, нойр, чөлөөт цагаа зохицуулж чадвал эдгээр дааврын нөлөөнд санаа зовохгүйгээр жингээ хасахад илүү хялбар байх болно.

6
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. ?????

    2017/09/04 at 18:47

    testosterone

  2. lisa

    2017/09/05 at 23:38

    gahainuud turaad demii gualig hvmvvsd haritsulah gahainud heregteil bnshd

  3. Ариунаа

    2017/09/06 at 12:01

    Goy shuuudee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *