Өөрийнхөө арьсыг өнгөлөг, гоёмсог болгоорой! Ганц л орцын тусламжтайгаар экзем, пигментийн толбо, үрчлээ, батганаас сална

3

Алимны уксус нь арьсны толбо, батга зэрэг бүхий л асуудалтай үр дүнтэй тэмцэнэ: алимны уксус нь гоо сайхны арчилгааны үнэтэй бүтээгдэхүүний адил үйлчилгээ үзүүлэх чадалтай.

Алимны уксус нь мөөгөнцөр, нян болон вирусын эсрэг үйлчилгээтэй, арьсан дээр батга, идээт тууралт гарахаас хамгаалаад зогсохгүй нянтай тэмцдэг.

Уг бодисыг байнга хэрэглэвэл арьснаас хорт бодис гадагшилж илүү цэвэрхэн, эрүүл болох ажээ.

Алимны уксус пигментийн толбо багасгана:

Хэрвээ та өдөр болгон алимны уксусаар нүүрээ цэвэрлэдэг бол таны пигментийн толбо хамаагүй цайрна, хэсэг хугацааны дараа арилдаг байна.

Уксус нь альфа-гидрохүчиллэг хүчил агуулдаг бөгөөд арьсны үхэжсэн арьсыг гуужуулж үрчлээ тэнийлгэх үйлчилгээ үзүүлдэг.

Хөвөнд бага зэргийн уксус шингээгээд толбо байгаа хэсэг дээрээ хагас цаг орчим байлгана. Дараа нь усаар нүүрээ угаана. Өдөрт хоёр удаа энэ байдлаар арчаад байвал хагас сарын дараа үр дүнг нь хараад та баярлах нь мэдээж.

Алимны уксус үрчлээтэй тэмцдэг:

Шингэрүүлсэн алимны уксусаар нүүрээ тогтмол цэвэрлээд байвал үрчлээ багасч байгааг мэдэрнэ. Арьсандаа түрхээд 2-3 минут байлгана, дараа нь бүлээн усаар угаагаад тос түрхээрэй.

Алимны уксус арьсны тэнцвэрт байдлыг хангана:

Алимны уксус нь арьсны илүүдэл тосыг багасгах рН хэмжээг тэнцвэржүүлдэг. Өөрөөр хэлбэл арьсны тосны ялгаруулалт зохицуулагдаж арьс хэт хуурай ч биш, тослог ч биш болно. Ингээд алимны уксус арьсны тэнцвэрт байдлыг хангахад нөлөөлж байна.

Экзем эмчлэх зарим нэг жорыг ч мөн танд танилцуулъя.

Танд хэрэгтэй зүйл:

  • 2 ц.х алимны уксус
  • 1 аяга ус
  • 3 хөвөн бөмбөлөг

Зааварчилгаа:

Багавтар хэмжээтэй саванд алимны уксус болон усаа хийгээд хутгана, хөвөн бөмбөлгөө норгоод экзем дээр тавина. Энэ арчилгааг экзем бүрэн арилтал хийнэ.

Алимны уксус нь экзем гарах явдлыг багасгаж дархлааны системийг дэмжиж өгөх юм.

Үүнээс гадна алимны уксусыг байнга шингэлсэн байдлаар ашиглахыг анхаарна уу.

Танд хэрэгтэй зүйл:

  • 1 ц.х алимны уксус
  • 1 аяга ус

Зааварчилгаа:

Нэг цайны халбага алимны уксуыг 1 стакан усанд хийж уусмалыг ууна. Энэ байдлаар экзем арилтал өдөрт 2 эсвэл 3 удаа ууна.

Алимны уксустай ваннд экзем эмчлэхэд өндөр нөлөөтэй:

Танд хэрэгтэй зүйл:

  • ½ стакан алимы уксус
  • Чийгшүүлэгч бодис

Зааварчилгаа:

Алимны уксусыг ваннтай усанд хийгээд ойролцоогоор 15 минут хэвтэнэ. Дараа нь ваннтай уснаас гараад биеэ цэвэрхэн алчуураар зөөлөн арчина. Арьсны асуудалтай хэсгүүдэд чийгшүүлэгч тос түрхээрэй. Энэ арчилгааг өдөр болгон экзем арилтал хийнэ.

Алимны уксус болон зөгийн бал

Зөгийн бал нь арьсыг шим тэжээлээр хангадаг бөгөөд аливаа асуудлыг эмчлэхэд тусалдаг үрэвсэл дарах, цочирсон арьсыг тайвшруулна. Үүнээс гадна үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тул нян устгадаг. Тийм ч учраас энэ хоёр бодисыг экзем эмчлэхэд хослуулах хэрэглэдэг байна.

Танд хэрэгтэй зүйл:

  • 2 ц.х алимны уксус
  • 1 ц.х зөгийн бал
  • 1 стакан ус

Зааварчилгаа:

Зөгийн бал болон алимны уксусаа холиод стакан усандаа нэмнэ. Сайтар хутгаад ууна. Энэ төрлийн ундааг өдөрт гурван удаа ууна.

Алимны уксус болон сод

Танд хэрэгтэй зүйл:

  • 2 ц.х алимны уксус
  • 1 аяга ус
  • ¼ ц.х хүнсний сод
  • 1 ц.х зөгийн бал (өөрийн хүслээр)

Зааварчилгаа:

Цайны халбага алимны уксусыг ¼ ц.х хүнсний содтой холиод аяга усанд хийж хутгана. Ширүүн амтыг нь дармаар байвал цайны халбага зөгийн бал хийж амтлаарай. Сайтар хутгаад өдөр болгон экзем арилтал хэрэглэнэ

Анхаарах ёстой зөвлөгөө:

Таны ямар аргаар хэрэглэх нь хамаагүй, хамгийн гол нь алимны уксусаа дандаа шингэлж хэрэглэнэ, эс бөгөөс арьсыг түлэх хүртэл гаж нөлөөтэйг мартаж болохгүй.

Алимны уксусанд ямар нэгэн харшил өгч байгаа эсэхийг хэрэглэхээсээ өмнө шалга. Харшилж байгаа эсэхийг шалгахад амархан: бага зэргийн уксусыг арьсандаа дусаагаад хэдэн минут хүлээнэ. Уксус ямар нэгэн реакц өгч байгаа эсэхийг анхаараарай.

Алимны уксус нь хүчил тул хэрэглээг хэтрүүлж болохгүй. Мөн чихрийн шижин, ходоодны шарх, цээж хорсдог хүмүүс уухыг хориглоно.

Алимны уксусаар арьсаа арчилж байхдаа чийгшүүлж байх хэрэгтэй, учир нь хуурай арьс экземийн шинж тэмдгийг хүндрүүлж болзошгүйг анхаарна уу

Жирэмсэн эмэгтэйчүүд алимны уксус хэрэглэхээсээ өмнө эмчлэгч эмчтэйгээ зөвлөж байж хэрэглэнэ. Зарим нэг тохиолдолд хүндрэл үзүүлж болзошгүйг мөн анхаарна уу.

Экземийн үед сүү, самар, шош, загас, буудай болон өндөг зэрэг хүнс хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Эдгээр хүнс нь өвчнийг сэдрээх, хүндрүүлэх аюултай ажээ.

12
Ха ХаХа Ха
6
ГоёГоё
5
БурууБуруу
5
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Дорж Бадамханд

    Дорж Бадамханд

    2018/06/01 at 22:45

    Alimnii uksus gej haana zardagiin

  2. Nmun Gnbtr

    Nmun Gnbtr

    2018/06/02 at 07:29

    Hulan Otgonbaatar

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *