Кинон дээр гардаг далд сурталчилгааг хэтэрхий тод томруун харуулсан 10 жишээ

5

Статистик судалгаагаар нийт телевиз үзэгчдийн 10% нь л телевизийн сурталчилгааг үздэг байна. “Хэрвээ сурталчилгааг тусад нь биш харин уран сайхны кинон дотор хийвэл ямар байх бол? Энэ чинь мундаг арга байна шүү!” гэж дэлхийн том брэндүүд үзэж, продакт-плейсмент буюу бүдүүлгээр хэлбэл далд сурталчилгаа хэмээх арга хэрэглэдэг болжээ. Энэ нь ихэнхдээ бараг мэдэгдэхгүй боловч маш үр дүнтэй байдаг байна: хэрвээ Жеймс Бонд дэлхийг аврахдаа Х брэндийн нүдний шилтэй байсан бол энэ брэндийн нүдний шилний борлуулалт хэд дахин өсдөг гэнэ. Энэ нь тэр чигээрээ бараг урлаг болсон зүйл бөгөөд үүнийх нь төлөө бүр Brandcameo Product Placement Awards хэмээх шагналыг жил болгон олгодог болжээ. Гэхдээ заримдаа кино бүтээгчид  маань хэр хэмжээг нь хэтрүүлэн, хамгийн жирийн үзэгч ч жирийн нэг сурталчилгаа байна гэж ойлгохоор хийх нь ч бас тохиолдоно.

Энэ удаа кино бүтээгчид, продюсер нарыг дахиж ингэж хийх хэрэггүй ээ гэж хэлмээр хэдэн жишээг сонирхуулъя.

Эхлээд танд зөв хийсэн продакт-плейсментийг танилцуулъя

Иван Васильевич меняет профессию / Мосфильм, Jackie Brown / Miramax, Fear and Loathing in Las Vegas / Fear and Loathing LLC

 

“Superman 2” кинонд гарах Marlboro ачааны машин дээрх зодоон

Marlboro хэмээх бичигтэй энэхүү аварга том ачааны машин нь зодоон хийж байгаа гол дүрүүдийн хажууд гэнэт байж таарах бөгөөд энэ нь санаандгүй гэж хэлмээргүй байгаа нь тодорхой байна.

Ингээд ч зогссонгүй супермэн маань генерал Зодыг шууд л Coca-Сola гэсэн самбар луу шиднэ.

 

“Transformers: Age of Extinction”

Майкл Бэя-ийн энэ киногоор кино реклам гэгч юу болохыг харж болно. Түүний блокбастеруудыг хийхэд асар их хэмжээний төсөв шаардагдана гэдгийг үзэгч бид мэдэх учир олон зүйлийг нь өршөөж болох байх. Гэхдээ энгийн нэг зүйл гэнэт… гэнэт… ямар ч юм болж хувирах боломжтой боловч, гэнэт жигтэйхэн гоё Beats Pill болон хувирах нь жирийн нэг Oreo-гийн реклам гэж хэлэхэд ч багадах байх.

 

“The Flintstones” дээрх Winston-ы сурталчилгаа

“The Flintstones” хэмээх олон ангит хүүхэлдэйн киноны нэгэн хэсэгт гол дүр маань тамхи татдаггүй боловч Winston тамхийг нэг их сурталчилдаг билээ. Нэг их бүтэлтэй зүйл болоогүй, хошин шог болж чадаагүй учир кино бүтээгч нар маань үүндээ дор нь засвар хийж тамхиа шар айргаар сольсон байдаг.

 

“Jurassic World” буюу нэгэн зэрэг 50 орчим брэндийг сурталчлах нь

Машин л бол Merсedes, гажет л бол Samsung. Та дээшээ харвал бүр динозавр сургах төвийг хүртэл Samsung зохион бүтээсэн бололтой. Интернетэд энэ киноны нэгэн трэйлер байх ба нэр нь  “Jurassic World” биш харин “Продакт-плейсментийн ертөнц” хэмээх нэрээр бий. Сурталчилгааг хүчээр, киноны хэсэг бүрд оруулсан гэмээр байдаг ба үүний нэг баталгаа нь энэ хэсэг юм:

 

“The Thomas Crown Affair” болон Pepsi

“The Thomas Crown Affair” бол реклам бүтээгч нар маань кинонд мэргэжлийн бус байдлаар хандсан нэг том жишээ нь болдог. Маш буурьтай ярианы чухал хэсэгт гол дүрийн эмэгтэй маань гэнэт босож нэгэн алдартай компанийн бүтээгдэхүүнийг сурталчилж эхэлнэ. Зүгээр л санаандгүй мэт боловч дэндүү үнэмшилгүйгээр ундааны саваа камерын өмнө сэгсэрч байгаа нь үнэхээр үнэмшилгүй.

 

“Teenage Mutant Ninja Turtles” болон Pizza Hut

Ер нь мэлхий нинжа нар маань байнга л Pizza Hut-ыг сурталчилдаг байсан нь үнэн. Энэ нь ч үр дүнгээ өгч байв. Гэхдээ 2014 оны Сплинтерийн хийсэн кинонд гарах тэрхүү сурталчилгаа нь Pizza Hut-ын үнэнч хэрэглэгч, бүр мэлхий нинжа нарыг ч гэсэн ичиж зовон нүүрээ дарахаар дэндүү ил тод болсон байдаг байна.

 

“I, Robot” ба Converse

Converse-ийн кет нь киноны гол дүрийн баатарт ихэд таарч байгаа бололтой. Гэхдээ л тэрхүү гутлын рекламны үгийг хэлж байгаа байдал, үүнд тавьж байгаа анхаарал зэрэг нь бага зэрэг санаа зовоход хүргэнэ. Гэхдээ Уилл Смит ямар ч нөхцөлд сайхан залуу шүү.

 

Болливуд бол продакт-плейсментийн сор сувд нь мөн

Болливудынхан кинонд гарах рекламаа ёстой сайн “нууж” чаддаг хүмүүс шүү. Энэ нь дэндүү дэлгэрсэн зүйл бөгөөд үүний тухай тусад нь нийтлэл бичиж болох байх. Үүний баталгаа болгож та The Comedy of Errors киноны нэгэн хэсэгт гарах Tide-ыг харахгүй байхын аргагүй байгааг олж үзэж болно.

 

“The Hangover”, Louis Vuitton болон шүүх

Энэ удаа харин хуурамч продакт-плейсментийн тухай өгүүлэх болно. Гол дүрийн нэг болох Зак Галифианакис нэгэн алдартай брэндийн хуурамч цүнхийг зөөх ба үүнийгээ яг л жинхэнэ брэндийн бүтээгдэхүүн зөөж байгаа мэт анхаарал болгоомжтойгоор хандаж байгаагаар харуулдаг. Харин Louis Vuitton-ыхон үүнд тун ч дургүй хандсан ба бүр Warner Bros-той шүүхдэлцсэн байна.  Сүүлийнх нь шүүхэд ялалт байгуулсан гэнэ лээ.

 

Ийм рекламаар кино бүтээгчид маань хэр их орлого олдог бол?

  • Иймэрхүү рекламын тогтсон стандарт үнэ нь 22,000$-оос эхэлдэг байна.
  • Харьцуулж үзэхэд, телевизийн реклам хийх, тодорхой сувгаар гаргах дундаж үнэ нь 392,500$ байна. Гэхдээ дээр хэлснээр уг сурталчилгааг нийт үзэгчийн 10% нь л үздэг байна.
  • Skyfall хэмээх Жеймс Бондын 23 дахь киноны далд сурталчилгааны орлого нь 45 сая $ давжээ.
  • 2009 онд Америкийн кино студиуд иймэрхүү сурталчилгаагаар 24,6 тэрбум $ олжээ.
  • Ихэнхдээ Apple компанийг сурталчилдаг байна
  • Уран сайхны болон олон ангит кинонд тавих далд сурталчилгааны эрэлт 25-30%-ийг давна

Харин одоо кино түүхэн дэх хамгийн сайн хийсэн далд сурталчилгаа бүхий кино

Хэдийгээр олон түмэнд нэрд гараагүй FedEx ямар ч төлбөр мөнгө төлөөгүй ч продакт-плейсментийг хамгийн зөв, хэмжээг нь тааруулж хэрэглэсэн киног Роберт Земекисийн “Cast Away” гэж үздэг. Иймэрхүү өвөрмөц байдлаар сурталчилгаа хийсэн өөр кино одоог хүртэл гараагүй байна. Киноны гол дүр маань FedEx хэмээх шуудангийн компанид ажилладаг бөгөөд энэ компанийн лого кинон дээр 51 удаа гарна. Харин спортын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Wilson компанийн бөмбөг киноны нэг гол дүр болох бөгөөд кино үзэгч нарыг 13 настай охин шиг уйлахад хүргэдэг билээ. Гэхдээ энэ кинонд оруулсан реклам үзэгчдийг түлхэж холдуулахгүй бөгөөд учир нь энэхүү ээдрээт түүхийн нэгэн хэсэг болдог болохоор тэр билээ.

22
ТэнэглэлТэнэглэл
14
ГайхмаарГайхмаар
8
Ха ХаХа Ха
6
ХөөрхөнХөөрхөн
6
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *