Нүцгэн унтах нь ямар ач тустай вэ?

1

Бага байхад заавал унтлагын хувцастай унт гэдэг байж билээ. Унтахдаа ч нүцгэн байж болохгүй гэж үздэг байсантай холбоотой юм болов уу даа.

Сайхан мэдээ: нүцгэн унтах нь таатай байхаас гадна эрүүл мэндэд тустай болохыг баталжээ. Ингээд өнөөдрөөс эхлэн нүцгэн унтах 10 шалтгааныг танилцуулж байна.

1. Та бүтэн нойр авна

Нүцгэн биеийн дулаан буурах учраас та илүү гүн, тайван нойрсох болно.

 

2. Өөрийгөө эрх чөлөөтэй, илүү аз жаргалтай байгаагаар мэдэрнэ

Нүцгэн хэвтэхэд эвгүй байгаа ч гэлээ хичнээн тааламжтай болохыг та үгүйсгэж чадахгүй: хөдөлгөөнд саад болох зүйлгүй, арьс үрэхгүй, тээгэлдэх зүйлгүй – хөдөлгөөний бүрэн эрх чөлөө.

 

3. Арьс, үсний төрх байдал сэргэнэ

Тайван, бат бөх нойр нь өсөлтийн гормон болох мелатонины ялгаруулалтыг ихэсгэнэ. Өөхний булчирхай идэвхтэй ажиллах тул арьсны чийгшил тогтворжиж илүү амьсгалж эхлэх ажээ.

 

4. Сексийн мэдрэмж нэмэгдэнэ

Гайхах зүйлгүй, нүцгэн унтдаг хосуудын сексийн амьдрал илүү баялаг байдаг ажээ.

 

5. Турах хугацаа богиносож, булчингийн жин нэмэгдэнэ

Өсөлтийн hgh гормон булчингийн массыг нэмэгдүүлж, турах үйл явцад оролцдог байна. Сэрүүн өрөөнд нүцгэн унтах нь өөх хайлуулах процессыг хурдлуулна.

 

6. Стрессийн түвшин багасна

Нүцгэнээр унтахад кортизолын буюу стрессийн гормон багасна.

 

7. Хосуудын харилцаа сайжирна

“Арьс-арьс” шүргэлцэх болгонд окситоцины ялгаруулалт нэмэгдэх бөгөөд энэ нь хосуудын харилцаанд эерэгээр нөлөөлнө. Хоёул нүцгэн унтдаг бол урт удаан, үнэнч харилцаа тогтоож чадах ажээ.

 

8. Өөртөө итгэлтэй болно

Хүн нүцгэнээрээ өөрийгөө таатай мэдэрч чадаж байвал өдөр тутмынхаа амьдралд итгэлтэй болдог байна.

 

9. Цусны эргэлт сайжирна

Унтлагын хувцас хичнээн тансаг зөөлөн байлаа гээд цусны эргэлтийг их бага хэмжээгээр боодог байна. Энэ нь судас хатуурах, бөөгнөрөх, бүдүүрэх зэрэг өвчин үүсэх шалтгаан болно.

 

10. Нойргүйдлийг мартана

Нойргүйдлээр шаналдаг өвчтөнүүддээ эмч нар нүцгэн унтахыг зөвлөдөг.

32
БахархмаарБахархмаар
10
Ха ХаХа Ха
9
ГайхмаарГайхмаар
8
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *