Эцэг эхчүүдийн заавал мэдэж байх ёстой 3 минутын дүрэм. Энэ дүрмийг хүүхдээ бага байхаас нь баримталж эхлээрэй

3

Ажлаасаа гэртээ ирээд та хүүхдэдээ хэдий хэр цаг зарцуулж чаддаг вэ? Олон эцэг эхчүүд гэртээ орж ирэнгүүтээ л оройн хоолоо хийж эхэлдэг, хүүхдээ усанд оруулна, заримдаа ном уншиж өгнө бас унтахаас нь өмнө үнсэнэ. Энэ маягаар амьдрал үргэлжилсээр, харин таны энэ халамж хүүхдэд хангалттай биш гэж та бодож байсан уу?

Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар 3 минутын дүрэм нь хүүхдийн итгэл найдварыг олж хүүхдийг өсвөр насанд хүртэл бат бөх харилцаатай байхад туслах ажээ. Санаж яваарай: эцэг эхийн гаргасан алдаа хүүхдийн ирээдүйн амьдралд муугаар нөлөөлж болохыг анхаар. Багадаа анхаарал халамж дутагдаж байсан хүүхэд насанд хүрсний дараа бүтэлгүй хайраас болж хүндээр зовж шаналах, өөрийгөө бүтэлгүй хүнд тооцох эсвэл бүр насанд хүрэхийг ч хүсэхээ больдог.

Гурван минутын дүрэм

Өдөр болгон хүүхэдтэйгээ уулзахдаа удаан хугацаагаар уулзаагүй мэтээр хүлээж авна, тэр ч бүү хэл ойрхон дэлгүүр гараад орж ирсэн ч хамаагүй.

Хүүхэдтэйгээ харилцахдаа хүүхдийн нүдний түвшинд очтол доош суугаад хүүхдээ тэвэрч аав, ээжийгээ эзгүй хойгуур юу хийсэн тухай асууна. Энэ бүх зүйлд 3 минут зарцуулна. Энэ дүрмийг ялангуяа, хүүхдээ цэцэрлэг, хичээлээс нь авахдаа хэрэгжүүлнэ, мөн ажлаасаа гэртээ ирээд ч гэсэн мартаж болохгүй.

 

Энэ дүрэм яагаад үр дүнтэй вэ?

Хүүхэд өөрийнхөө сонирхож байгаа зүйлээ ярихад түүнд гуравхан минут л хангалттай байдаг, мөн энэ хугацаанд хүүхдэд өөрийнхөө шинээр мэдсэн зүйлээ бүгдийг ярьж амждаг байна. Хэрвээ та энэ дүрмийг баримталж чадвал хүүхдийнхээ ирээдүйн хүмүүжилд сайнаар нөлөөлж чадах юм, хүүхдийн зан ааш ч төлөв даруу хүмүүжиж тогтоно.

Зарим нэг хүүхдүүд чухал зүйлээ аав ээждээ ярьдаггүй – ингээд эцэг эхдээ юмаа ярих боломж олдохгүй байгаад байвал шинэ мэдээ нь тэдэнд ч чухал биш санагдаж эхэлдэг. Харин зарим нэг хүүхдүүд зогсоо зайгүй оройжингоо чалчдаг. Энэ нь эцэстээ аав ээжид нь жирийн нэг шуугиантай өдөр л болж хувирдаг буюу тэд хүүхдийнхээ ярьж байгаа чухал зүйлийг сонсолгүй хоцордог байна.

 

Зөвлөмж

Энэ дүрмийг хүүхдээ бага байхад нь баримталж эхэлнэ. Энэ тохиолдолд хүүхэд багаасаа таньтай санаа бодлоо хуваалцаж сурах юм, тэр таныг гэртээ ирэхийг тэсэн ядан хүлээдэг болно.

Энэхүү дүрмийг баримталж байгаа нь хүүхдэдээ өдөрт зөвхөн 3-хан минут л зарцуулаад болоо гэсэн үг биш юм шүү, энэ бол хүүхэдтэйгээ уулзаад зөвхөн түүнд л зарцуулах 3 минут юм.

Мөн дээрх дүрмээс гадна дараах зөвлөмжийг дагавал хүүхэдтэйгээ дотно харилцаа үүсгэхэд тусална:

  • Долоо хоног тутам хүүхдэд бас танд өөрт тань маш сонирхолтой байх ажилд цаг зарцуулна.
  • Хиймлээр гомдох эсвэл бахархах сэтгэлийг бүү гаргаж бай – хүүхэд худал хуурмаг зүйлийг сайн мэдэрдэг юм.
  • Хүүхдийнхээ хэлсэн ярьсныг сайн сонсож байсан бөгөөд одоо болтол мартаагүй гэдгийг ойлгуулахын тулд хэсэг хугацааны дараа түүний хэлсэн зүйлийг эргэн дурсаж байгаарай.
  • Хүүхэдтэйгээ удаанаар маргалдах, хүүхдэд ядаргаа болсон яриа үүсгэхээс зайлсхий. Танд ойлгомжтой зүйл түүнд ойлгомжгүй байж болно.

Хүүхдүүдэд чин сэтгэлээсээ харьцсан тэр л мөч илүү үнэ цэнэтэй санагдахаас бус эцэг эх нь хажууд нь өдөржингөө байгаа ч үүлээр нисэж байгаа нь түүнд үнэ цэнэтэй мөч санагдахгүй. Өөр бусад ажилд сатаарахгүй зөвхөн түүнд анхаарал хандуулж байхад хүүхэд дуртай байдаг.

Хүүхэдтэйгээ цугтаа өнгөрүүлсэн цаг хугацаагаа болгоныг үнэлж сур, тэд чинь маш хурдан өсдөг юм шүү дээ.

49
ХөөрхөнХөөрхөн
14
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
5
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Tserenjargal Batdeleg

    Tserenjargal Batdeleg

    2018/10/31 at 22:23

    Rentsenjugder Jugee

  2. Ariuna Anya

    Ariuna Anya

    2018/10/31 at 22:29

    Batsuh Sengee

  3. Баяр Жаргал

    Баяр Жаргал

    2018/11/01 at 02:24

    Номин А.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *