Таныг аз жаргалтай болоход туслах 8 аппликейшн болон веб сайт

0

Өдөр тутмын ачааллаас салахыг хүсэж байгаа хүн бүрд зориулсан аппликейшн болон вэб сайтуудыг танилцуулж байна.

Аппликейшн

1. Simple Habit Meditation

Бясалгалд цаг гаргаж чадахгүй байгаа хүмүүст зориулсан аппликейшн. Ажил дээрээ, нийтийн унаанд эсвэл зугаалж байхдаа богино хугацаанд бясалгал хийх боломжийг олгоно.

 

2. Tide

Маш энгийн бөгөөд эвтэйхэн дизайнтай. Шиврэн орох бороо эсвэл навчсын чимээнд тайвширч болно. Бясалгалын үргэлжлэх хугацаа багадаа 25 минут. Тайвширч, сэтгэлийн тэнцвэр олж авахад хангалттай хугацаа.

 

3. Headspace

Анхлан суралцагчид төдийгүй мэргэжлийнхэнд ч тохиромжтой. Хэнд ч ойлгомжтой дизайн нь бясалгал хийж сурахад нэн тохиромжтой. Урьд өмнө нь бясалгал хийж үзээгүй хүмүүст англи хэл дээр танилцуулга явагдана. Үнэгүй хувилбар нь 10 өдрийн курс, харин нэмэлтээр авахыг хүсвэл төлбөр төлнө.

 

4. Brain.fm

Бясалгалын дуу хөгжим, бас чимээ ч бий: бороо, ойн чимээ. Уг контент гурван хэсэгтэй: анхаарал, тайвшралт болон нойр. Эхний хэсэг нь үнэгүй, бусад хоёрыг – төлбөр төлж авна.

 

5. White Noise

Цагаан чимээ тайвширч унтахад нөлөөлнө. 50 төрлийн чимээнээс өөрийн трекийг зохиох боломжтой. Аппликейшнийг мөн таймер болон сэрүүлэг болгон ашиглах боломжтой.

 

6. Calm

Амьд байгалийн чимээ таны стрессийг тайлахад тусална. Ажил дээрээ ашиглаад үзээрэй: вэб хувилбар ч бас бий. Аппликейшн хэд хэдэн төрлийн сургалт байгааг мөн үзээрэй.

 

Вэб сайт

7. Defonic

Ашиглахад ойлгомжтой энгийн программ. Тайвшрахын тулд та өөрийн дуу чимээг зохиож болно. Хэд хэдэн дууны замтай бөгөөд та өөрөө зохиолч нь болж дуртай аясыг бий болгоно. Сайт дээр өдөр болон шөнийн сэдэв байгаа бөгөөд таймер болгон ашиглах боломжтой.

 

8. Pixel Thoughts

Өөрт тулгараад байгаа асуудлыг гэрэлтэж буй цагирагт бичихийг хүснэ, таны асуудал хэрхэн холдож байгааг та хараарай. Хязгааргүй Орчлонд уусан арилах ажээ.

7
ГоёГоё
4
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Maanaa Bayarmaa Davdai

    Maanaa Bayarmaa Davdai

    2017/11/13 at 15:52

    Az jargalig app olgoo yu hun ooroo l ooriigoo az jargaltai bailgana shu de

  2. Maanaa Bayarmaa Davdai

    Maanaa Bayarmaa Davdai

    2017/11/13 at 15:52

    Az jargalig app olgoo yu hun ooroo l ooriigoo az jargaltai bailgana shu de

  3. Осоржин Будмаа

    Осоржин Будмаа

    2017/11/13 at 18:39

    Б Б. Гэгээнээ

  4. Осоржин Будмаа

    Осоржин Будмаа

    2017/11/13 at 18:39

    Б Б. Гэгээнээ

  5. Oddo Aazak

    Oddo Aazak

    2017/11/13 at 23:32

    Munkhshur Zbileg

  6. Oddo Aazak

    Oddo Aazak

    2017/11/13 at 23:32

    Munkhshur Zbileg

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *