
Түрийвч онцгой байх ёстой, яагаад гэвэл үүнээс таны санхүүгийн байдал тодорхойлогдоно. Мөнгөө алдахыг хэн ч хүсэхгүй, тиймээс био энерги болон тоо судлалаас туслалцаа хүсэцгээе.
Тоо судлал нь таны төрсөн өдрөөр танд ямар өнгийн түрийвч тохирохыг хэлж өгнө. Санхүүгийн байдал зөвхөн идэвхтэй үйл хөдлөлөөс шалтгаалаад зогсохгүй зөв “нөхцөл байдал”-ыг бүрдүүлснээр сайжирдаг. Таны бодол, гадаад төрх, бас түрийвчний өнгө – энэ бүгд маш чухал.
Үндсэн ойлголт
Фэн-шүйгийн онолоор бол түрийвч улаан өнгөтэй байх ёстой. Үүнд үнэний хувь бий, гэхдээ өөрт илүү аз авчрах өнгийг сонгоод дээрээс нь улаан тууз хийхэд илүү үр өгөөжтэй байх ажээ.
Дугуй түрийвчнээс зайлсхийнэ. Тэгш өнцөгт эсвэл дөрвөлжин түрийвч сонгоорой. Стандарт хэлбэр дүрс бүхий түрийвч нь эзнийхээ санхүүгийн байдлыг сайжруулахад нөлөөлнө. Түрийвчин дэх мөнгө хэзээ ч дуусах ёсгүй. Ядаж нэг зоос, задгай мөнгө ч болов үлдээж бай. Таны түрийвчинд байнгын сахиус явж байх ёстой. Зураг, карт, нэрийн хуудас түрийвчиндээ хийхээс зайлсхий. Түрийвч – зөвхөн мөнгөний сав. Байнга шинэ байх ёстой. Урагдсан, цоорсон зэрэг шинж тэмдэг байвал түрийвчээ яаралтай солих хэрэгтэй.
Тоо судлал ба өнгөний сонголт
Таны төрсөн өдрөөр ямар өнгийн түрийвч тохирохыг мэдэж болно. Юуны түрүүнд өөрийн тоог мэдэж ав. Жишээ нь, та 1998 оны 11-р сарын 17-нд төрсөн гэж бодъё. 1-9 хүртэл тоо гартал бүх тоог нэм. 1+9+9+8+1+1+1+7=37. 3+7=10. 1+0=1. Нэгийн тоо нь таны хувь заяаны тоо болно.
Тоо судлал болон био энергийн мэргэжилтнүүд гурван үндсэн өнгийн түрийвчийг л санал болгож байна: улаан, цэнхэр, хар.
Улаан өнгийн түрийвч: 3, 5, 7 гэсэн тоо гарсан хүмүүст улаан өнгийн түрийвч тохирно. Энэ бол таны зан чанарын өнгө. Эрч хүчээр сэлбэгдэж, ажлын амжилтад хүргэх түлхэц хэрэгтэй. Энэ зорилгодоо хүрэхийн тулд улаан өнгө чухам тохирох ажээ. Энэ өнгийн энерги таны хүсэл, зорилготой нийцнэ. Хэрвээ тоо судлалд итгэж байгаа бол таны тоо хамгийн шуналтай хүний тоо ажээ.
Хар өнгө: Саруул ухааныг илтгэнэ. 1, 2 болон 8 гэсэн тоонд тохирох өнгө. Амьдралынхаа туршлагыг илүүд үзэх хүмүүс байдаг. Мэдрэмжээрээ бус саруул ухаанаар аливааг тодорхойлохыг хүснэ. Амьдралаа тогтуун, илүү зарлагагүй авч явахад хар өнгө танд тусална. Хүчтэй, тайван. Хар өнгө таны дотоод сэтгэлтэй гайхалтай зохицно.
Цэнхэр: Цэнхэр өнгийг чернилэн ягаанаар сольж болно, гэхдээ хөх өнгөөр сольж болохгүй. Цэнхэр өнгө хүний зургаа дахь мэдрэхүйг сэргээнэ. Хэрвээ та 4, 6, 9 тоотой бол цэнхэр өнгө дотоод эх сурвалжийг идэвхжүүлж өгнө. Ямар ч хүнд нөхцөл байдлаас гарах арга замыг олж чаддаг. Энэ өнгийн түрийвч танд итгэл найдварыг нэмнэ.
Түрийвч ганц л байх ёстой, тиймээс өөрт тохирох түрийвчийг олж авахаас бүү залхуур. Түрийвчээ байнга солихоос зайлсхий.
Хамгийн гол нь таны сэтгэл санаа материаллаг шуналаас ангид байх ёстойг анхаарна уу. Мөрөөдөхөөс бүү ай, танд санхүүгийн хувьд ч тэр өөр бусад салбарт ч тэр амжилт ирэх бүрэн боломж бий.








Б. Уугий
2017/11/13 at 15:32
Saikhnaa Ulaankhuu
Anhchuluun Tsendjav
2017/11/13 at 15:51
Bayrlalaa
Амин-Эрдэнэ Шдээ
2017/11/13 at 16:21
Ss
Dolgorsuren Oidov
2017/11/13 at 20:04
3 bna galzuu ylaan hahahaha
Barbaatar Davaakhuu
2017/11/14 at 04:33
mungo oloh eh uusver hudolmor erhlej bval mungo hetevchind ikh , baga hemjeegeer ornodoo. Uund hetevchinii ungo ogt hamaagui.
Barbaatar Davaakhuu
2017/11/14 at 04:33
mungo oloh eh uusver hudolmor erhlej bval mungo hetevchind ikh , baga hemjeegeer ornodoo. Uund hetevchinii ungo ogt hamaagui.
Tuvshin Munkhbayar
2017/11/14 at 06:26
Шаалдаа бүх өнгийн хоосон юмнууд байнааа
Temuujin Maf
2017/11/14 at 09:27
Setgehuid ni taaruulj handaltaa ihesgeh arga l ym daa huurhii
Бэсүд А.Цогт-Эрдэнэ
2017/11/14 at 11:39
Үзмэн ягаан гэшш хаха
Б. Баясах
2017/11/14 at 19:37
Сарандаваа авгай л сайн мэдэх байх
Ariunaa Yadamdorj Yadamdorj
2017/11/15 at 01:25
Oilgohgui yuma nogoon ongo geed bsan odoo bas oor bolson yy ?
Tulga Otgonbaatar
2017/11/15 at 12:04
Ажилтай, мөнгө сайн олдог хүний түрийвч л сайхан харагдана даа
Зочин
2017/11/16 at 16:24
10 хайцийн