Хүний хазалт дунджаар 1 инч тутамд 73.4кг ачаалал өгөхүйц хүчтэй байдаг бөгөөд энэ нь фисташкийн модны самрыг ч хагалж чадах хүчтэй гэсэн үг. Гэвч хүний хазалт нь яст мэлхий, дэлт чоно, пирана зэрэг амьтадтай харьцуулахад хаана нь ч хүрэхгүй юм. Ингээд та бүхэнд дэлхий дээр оршин байдаг хамгийн чанга эрүүтэй 16 амьтдыг танилцуулахаар бэлтгэлээ. Тэдний хазалтыг үхлийн хазалт гэж нэрлэнэ!
1. Аварга цагаан акул 4,000 PSI (281 кг/см2)

2008 онд Австралийн эрдэмтдийн баг акулын гавлын ясны рентген зураг дээр суурилсан компьютерын симуляцийг ашиглаж аварга цагаан акулын хазалтыг аюулын дээд түвшинд байгааг тодорхойлсон байдаг. Ерөнхийдөө тэдний хазалтын хүч биеийнх нь хэмжээнээс шалтгаалж өөр өөр байдаг бөгөөд арай жижиг биетэй акулууд сул хазалттай байдаг.
2. Давстай усны матар 3,700 PSI (260 кг/см2)

Флорида мужийн их сургуулийн доктор Грегори Эриксон 10 жилийн турш матрын 23 төрөл зүйлийн эрүүний хүчийг нь хэмжих судалгаа хийжээ. Ингээд дээр дурдсан 23 төрөл зүйлүүдээс хамгийн хүчтэй хазалттай нь давстай усны матар болох нь тогтоогдсон байна. Том матрууд 7 метр урт, 2 тонн жинтэй байх боломжтой бөгөөд хазалтыг нь үгээр илэрхийлэх боломжгүй юм.
3. Америкийн гүмбараа матар 2,125 PSI (149 кг/см2)

Америкийн гүмбараа матар нь АНУ-ын зүүн өмнөд хэсгийн Флорида, Луизиана мужуудад гол төлөв гол мөрөн, нуур, намаг дунд амьдардаг. Дундаж эрэгтэй гүнбараа матрын урт нь 3.5-4.5 м бөгөөд 450 кг жин татна. Эдгээр махчин амьтан хүнд аюул учруулах бүрэн боломжтой ч загас, яст мэлхийгээр хооллохыг илүүд үздэг.
4. Шар цоохор ирвэс 1500 PSI (105.4 кг/см2)

Цоохор ирвэс нь муурын бусад төрлүүдээс ялгаатай нь чадварлаг усанд сэлэгч юм. Тэд загас, яст мэлхий агнадаг бөгөөд армадиллогийн бүрхүүлийг ч хагалж чадах хүчирхэг хазалттай байдаг. Түүнчлэн тэд хуурай газрын анг ч чадварлаг хийдэг хамгийн хүчтэй эрүүтэй амьтан билээ.
5. Усны үхэр 1,800 PSI (126.5 кг/см2)

Олон хүмүүсийн хувьд усны үхрүүд бол өхөөрдөм амьтад. Бодит байдал дээр тэд Африкийн хамгийн аюултай амьтдын нэг бөгөөд маш түрэмгий зан ааштай. Тэдний хазалт арслан болон матрыг ч алах чадалтай. Тэд тарвасыг хүн усан үзэм зажилж байгаа юм шиг л нэг хазалтаар няцалж чадна.
6. Горилла 1,300 PSI (91 кг/см2)

Горилланууд зөвхөн гадил иддэггүй. Тэд хатуу бүрхүүл бүхий самар, модны холтос ч идэж чадна. Азаар тэд ногоон хоолтон буюу мах иддэггүй амьтан юм. Гэвч тэд өөрийн бүлгээ аврах хэрэгтэй болбол зөвхөн хүч чадлаа ашиглаад зогсохгүй ямар ч амьтныг тасар татан хаяж чадна.
7. Гризли баавгай 1,160 PSI (81.5 кг/см2)

Баавгайн төрөл дундаа гризли баавгай нь түрэмгий зан авир, хүч чадлаараа алдартай. Тэдний жин 680 кг хүрэх боломжтой бөгөөд энэ нь хандгайг нэг цохилтоор цааш нь харуулж чадна гэсэн үг. Эрдэмтэд энэ баавгайн нэг хазалт боулингийн бөмбөгийг ч буталж чаддаг болохыг тогтоосон байдаг.
8. Дэлт чоно 11100 PSI (77 кг/см2)

Дэлт чонын жин 60 кг хүрч чадна. Хэдийгээр энэ эрлийз амьтдын хоолны 50% нь сэг зэм байдаг ч 60 км/цаг хурдтай давхих чадвартайн дээр маш хурц шүд, хүчтэй эрүүтэй учир маш аюултай амьтан юм. Тэд антил, одос, жижиг анаашийг ч өлхөн агнаж чадна.
9. Бенгал бар 1,050 PSI (47 кг/см2)

Бенгалын барууд Энэтхэгийн хойд хэсэгт амьдардаг. Бүх махчин амьтдын дундаас 7.5-10 см урт буюу хамгийн урт шүдтэйд тооцогддог. Тэд өөрийн хэдэн зуун миль цуцахгүй давхих чадвараа ашиглан одос, буга, гахай болон бусад амьтдыг ангийн олзоо болгодог. Өлссөн бар нэг шөнийн дотор 27 кг мах идэж чадна.
10. Арслан 650 PSI (45.7 кг/см2)

Арслан бол бүх том муурнууд дотроос хамгийн аварга биетэй нь юм. Тэд хүчтэй хөл, хүчирхэг эрүүгээ ашиглан бүлэглэн ан хийж амьдардаг. Мөн ганцаараа байсан ч чамгүй том амьтдыг хормын дотор алж чадна.
11. Мастиф 550 PSI (38.6 кг/см2)

Эдгээр ноход тайван, дөлгөөн байдлаараа алдартай ч (мастифуудыг хүүхэд асрах зорилгоор тэжээдэг) хамгаалалтын зорилгоор ч гаршуулан тэжээх боломжтой. Тэдний чанга эрүү нь хүний ясыг хуга хазах чадалтай.
12. Цагаан баавгай 1,200 PSI (84.3 кг/см2)

Цагаан баавгайнууд хуурай газрын хамгийн том махчин амьтны нэг бөгөөд урт нь 3 метр, жин нь нэг тонн хүрч томордог. Бусад жимс, самар идэж амьдардаг баавгайнуудыг бодоход туйлын баавгай нь зөвхөн махаар хооллодог онцлогтой. Тэдний эрүү нь хойд туйлын зузаан арьстай амьтдын арьсыг нэвтлэхэд зориулагдан маш хүчтэй байдаг.
13. Гүнбараа яст мэлхий 1,400 PSI (66.9 кг/см2)

Шүдгүй ч гэсэн энэ яст мэлхий бүтэн хан боргоцойг хэдхэн секундын дотор боргоцойн шүүс болтол нухалж чадна.
14. Саарал чоно 398 PSI (28 кг/см2)

Чоно нь сүргээр амьдардаг бөгөөд насанд хүрсэн чоно ганцаараа байсан ч асар хүчирхэг байх боломжтой. Тэдний шүд бусад араатнуудыг бодоход ясыг бутлах үүрэгтэй байдаг тул илүү хурц байдаг. Тэд өөртэйгөө ижил хэмжээтэй амьтдыг ясыг хэдхэн хазалтаар буталж чадна.
15. Пума шилүүс 724.6 PSI (50.9 кг/см2)

Пума шилмүүс нь дэлхий дээрх хамгийн хурдан амьтан бөгөөд маш хүчирхэг хазалттайгаараа алдартай. Тэд жирх, туулайнаас эхлээд зэрлэг бодон, хандгай агнах чадалтай. Ихэвчлэн дунд зэргийн биетэй амьтад руу довтолдог.
16. Хар пирана загас 464 PSI (32.6 kg/cm2)

Пирана загас нь дэлхий дээрх хамгийн түрэмгий загас хэмээн тооцогддог. Тэдний хазалт нь хэмжээтэй нь харьцуулшгүй хүчтэй байдаг. Биологичдын үзэж байгаагаар энэ загасны хазах хамгийн дээд хүч нь 320 Ньютон гэжээ. Энэ нь гүмбараа матрын хазалттай харьцуулахад 3 дахин бага гэсэн үг.
Гайхмаар
Харамсалтай
Тэнэглэл
Гоё
Буруу
Бахархмаар
Хөөрхөн
Ха Ха




Тимо Буруу Ишилсэн Сүх
2020/04/29 at 16:19
Амур буюу Сибирийн бар мий овог дундаа хамгийн том нь, Дэлт чоно /Цөөвөр чоно/ ямар нэг эрлийз биш бөгөөд бие даасан төрөл зүйл, Хуурай газрын хамгийн хурдан махчин амьтан бол үчимбэр шүү!!!!
Төгөлдөр О.
2020/04/30 at 02:06
Delt choniin huch ni neg teg iluu bichtsen uu guyu
Bekbolat Bek
2020/04/30 at 10:51
usnii uhr bichl bnda
Billy Bil
2020/04/30 at 12:59
oilgosongvi hvnii dundaj 73 gesnee arslan 45 geh shig
Munkhdari Bold
2020/04/30 at 14:00
Ямар аймаар юм бэ? 🙀
М. Болд-эрдэнэ
2020/04/30 at 19:20
Арслан бас сибирийн барнаас жижиг болно
Freeman Halflife
2020/04/30 at 23:37
hudlaa bnaa yast melhii 1t bdag
Тайж Овогт Дэлгэртогтох
2020/05/01 at 00:19
Хүн ямар хэмжигдэхүүний нэжг юмуу 😃😃😃
Bayarbat Dondog
2020/05/01 at 01:05
ооо фаак мэдээ уншаад өнгөрөөж чадахгүй байна уу
Б. Баяржаргал
2020/05/01 at 01:47
#care_emotional_reaction_on
Г. Ананд
2020/05/01 at 09:32
#care_emotional_reaction_on
Kamę Kazę
2020/05/01 at 11:21
#Care_Emoji_ON
Nani Nani
2020/05/01 at 11:58
tsoowor chono halimnaas huchte hazdag um bhda
Algiin Hvv Bold
2020/05/01 at 12:02
Shn niitlel bailaa
Б. Ерөөлт
2020/05/01 at 12:06
Hun heded shaajin
Stein Mgl
2020/05/01 at 13:42
Хүн ааруул хуга хазах чадалтай ххэ
Амарсайхан Амарсайхан
2020/05/01 at 17:45
Баярлалаа,
Ghosts Ghosts
2020/05/02 at 10:52
Pirana bol jinhene llriin amitan piranatai nuurand unawal huliig chine yuuchgui muljij orhino